Тэхён Сүжиэ хоёр түүний аавын тухай ярилцсанаас хойш хэдэн долоо хоног өнгөрлөө.
- Сүжиэгийн талаас -
Тэхён : Би өнөөдрөөс хойш чамтай ахиж уулзаж чадахгүй
Миний дотор пал гээд л явчихлаа. Өнөөдөр чинь ямар өдөр билээ? Гэнэт Тэхён юу гэх нь энэ вэ?? Бүх л юм хэвийн байлаа. Содон гэхээр зүйл нэг ч алга. Нөгөө л нэг завсарлагаан, нөгөө л нэг дээврийн өрөө, нөгөө л нэг суудаг газар гээд бүгд хэвээрээ...
Би : Юу? Чи юу гэчих нь энэ вэ? Юу болохгүй байгаа юм? Би буруу юм хийсэн юм уу?
Миний хоолой чичирж байлаа. Би юуг ч ойлгохгүй байна. Сүүлчийн хэдэн долоо хоног миний амьдралын хамгийн жаргалтай өдрүүд байсан байх... Би өөр хүнтэй хамт байхдаа тийм жаргалтай байж чадахаа огт мэдэхгүй байсан. Бүх зүйл сайхан төгс байсан. Харин гэнэт тэр үүнийг хэлж байна...Яагаад?
Би : Ү-үгүэ... Энэ чи биш... Би би би *шивнэх, хоолой чичрэх*
Тэхён : Юу? Чи ямар нэг зүйл хэлсэн үү?
Энэ одоо ямар хачин гээчийн амьтан бэ -.- Яаж ийм юм хэлчихээд ийм тайван байгаа юм бэ...
Би: Би .. Би хэлэхдээ... Надад... Би амлаж байгаа болохоор айхгүй байж болно. Яаагаад надад үнэнийг хэлж болохгүй гэж? Би хүмүүст огт хэлэхгүй ээ.. Бид чинь найзууд тийм биздээ?
Тэхён : *толгой дохих*
Би : Зүгээр хэлчих л дээ гуйя...
Тэхён : Би хүн биш!
Би : Инээдтэй биш байна Тэхён!! Би чамтай үргэлж ярьж байсан бас чамайг харж байсан.
Тэхён : Би хүн биш.. Би .. Би бол сүнс Сүжиэ! Тэгэхдээ би бусад сүнс шиг энгийн нэгэн биш. Мм, тиймээ. Би бол сүнс.
Би : Чи яагаад надаар тоглоод байгаа юм Тэхён!! Би хэлсэн шүү, үнэхээр инээдтэй биш-
Би үгээ дуусгаж амжаагүй байхад Тэхён намайг чиглэн ирлээ.Тэр наранд гарч ирмэгцээ өнгө нь бага багаар уусч харагдахгүй боллоо. Тэхёны цаана байгаа юм нэвт... тиймээ нэвт харагдаж байлаа.
Би : Үгүй ээ! Байж боломгүй юм. *худлаа инээх*
Тэхён алхсаар миний өмнө ирээд суучихлаа. Би түүнийг харцаа салгалгүй ажигласаар л... Айх ёстой байтал харин эсрэгээрээ тайтгарал, дулааныг мэдрэх шиг.
KAMU SEDANG MEMBACA
The Right Place"complete"
Fiksi PenggemarОД БАЙРАА ОЛСОН ҮЕДЭЭ Л ГЯЛАЛЗДАГ ШИГ БИ ЧИНИЙХЭЭ ДЭРГЭД БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ [[ MANYSHOT FOR HYE'MI BE'TOGETHER ♥♥♥ ]] - all credit goes to me [@khulan_mika ; @khln7771]