Сүжиэ түүнд амласан..
Тэр өдрөөс хойш тэр дахиж нулимс унагаагүй. Тэр илүү хүчирхэг, өөртөө итгэлтэй болсон. Тэр бусдад өөрийгөө нээж чадсан.
Тэр сургуулийнхаа хамгийн алдартай охин . Гэхдээ тэр өөрийнх нь дэргэд байгаа тэр олон хүмүүсээс аль нэгнийг нь "найз" гэж хэлж зүрхлэхгүй. Тэр инээмсэглэл Тэхёнтой уулзсаны дараа жаргалтай инээд болсон.
Тэр одоо амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Гэхдээ ганцхан юманд л жаахан дундуур. Энэ бол мэдээж Тэхёний хаана байгааг мэдэхгүй байх, Лэе түүний тухай санахгүй байх . Тэр одоо олон дотно найзуудтай болсон гэхдээ тэдний хэн нь ч Тэхёнийг хэзээ ч орлож чадахгүй.Хэдэн сарын дараа Сүжиэ ахлах сургуулийн төгсөх ангид орсон билээ.
Шинэ семестрийн эхний өдөр Сүжиэ сандал дээрээ чимээгүйхэн сууна. Тэр уруулаараа бага зэрэгхэн л инээмсэглэн ангийнханыгаа шоолонгуй харж сууна. Эстрад дуулаачийн ангийн Кёнсүү, Чэн, Шиүмин гурав багш нарыг дуурайн сонин сонин авиа гаргахыг нь хараад өөрийн мэдэлгүй инээд алдчихлаа.
Сүжиэ цонхруу анхаарлаа хандууллаа. Тэр зүгээр л түүний шинэ анги нөгөө гүн шигүү ойтой тулсан байлаа. Түүнийг хармагц Тэхёний хөгжилтэй ярианууд, дээвэр дээрээс л харж болох гоо үзэсгэлэнгүүд нүдний өмнө зурайх шиг. Тэхён өөрийн биендээ орсоноос хойш Сүжиэ дахиж нэг ч удаа дээвэрлүү гараагүй нь энэ. Энэ нь түүний гаргасан нэг том алдаа байлаа. Үүнийг бодон гуниглан суухдаа Тэхёнд дахин дахин талархсанаа хэлж байсан юм.
"Бүх зүйлд чинь баярлалаа Тэхён"
Тэр одоо ямархуу байгаа бол? Тэр бүрэн эдгэрээ юм болов уу? Тэр сургуульдаа буцаж явж эхлэж байгаа болов уу? Түүний хичээлийн анхны өдөр сайн байгаа болов уу? Бурхан минь гэж, би үнэхээр түүнийг яг одоо харахыг хүсч байна....
Энэ үед ангийн хаалга онгойж нэгэн багш нэг залууг дагуулан орж ирээд : Сайн байцгаана уу? Намайг И багшаа гэхэд болно, би энэ жилээс танай ангийг дааж авах болно оо. Аа харин энэ хүү уг нь түрүү жил сургуулиа төгсөх ёстой байсан ч ослын улмаас жилийн чөлөө авсан байгаа. Та нарыг найзууд болж чадна гэж найдъя гээд түүнээс холдоход царай нь улам тодорлоо.
И багш : За өөрийгөө танилцуулаарай
Тэр залуугийн хацар нь хонхойн хөөрхөн инээгээд : Өглөөний мэнд, миний нэрийг Ким Тэхён /Kim Taehyung/ гэдэг. Ихэвчлэн Ви /V/ гэж дууддаг. Та бүхэнтэй танилцахад таатай байна. Сайн найзууд болно гэж найдъя гэж нөгөө л намуухан хоолойгоороо хэллээ. Ихэнхи сурагчид түүнтэй хариу мэндлэнэ.
Тэр мэндэлж явсаар Сүжиэгийн хажууд ирээд : Харин би чамайг таних юм шиг байна. гээд хайр татам инээмсэглэлээ.
"БУРХАН МИНЬ , ТА Ч ГАЛЗУУ ЮМ ДАА!!!"
YOU ARE READING
The Right Place"complete"
FanfictionОД БАЙРАА ОЛСОН ҮЕДЭЭ Л ГЯЛАЛЗДАГ ШИГ БИ ЧИНИЙХЭЭ ДЭРГЭД БАЙХДАА ХАМГИЙН ЖАРГАЛТАЙ [[ MANYSHOT FOR HYE'MI BE'TOGETHER ♥♥♥ ]] - all credit goes to me [@khulan_mika ; @khln7771]