Дуугаа сонсоод уншаарай 💕✨ ~Baek A Yeon-A Lot Like Love~
Сэүн намайг цагдаагийн газарт ажилладаг гэдгийг мэддэг хэрнээ надаас дөлж зайгаа барихгүй байгаад нь би үнэхээр баяртай байдаг ч...би түүнээс бага зэрэг айдаг болчихож
Гадаа бага зэргийн цас орон хүйтэн салхи үлээж байлаа, Сэүн гараас минь хөтлөн халаасандаа хийгээд дулаахан инээмсэглэхэд би ч мөн адил түүн рүү инээмсэглэв
Хоёр өдрийн өмнө тэр албан ёсоор намайг найз бүсгүйгээ болооч гэж гуйсан юм...-гэр хүртлээ алхана гэдэгтээ итгэлтэй байна уу? Хамар чинь улайчхаж
Тэр миний хамарт зөөлөн хүрээд дооглонгуй инээхэд нь би түүнийг зөөлхөн түлхлээ
-Чамтай удаан байхыг хүсэж байна...
Миний хэлсэн үгийг сонсоод тэр алхахаа болин зогсох нь тэр...Дараа нь намайг өөртөө татан чанга тэврэв
-Жоохон л хүлээчих...бүх зүйл дууссаны дараа хамтдаа удаанаас удаан байцгаая
Түүнийг надад хэзээ нэг өдөр бүх зүйлийг өөрөө хэлнэ гэж би итгэдэг учраас юу ч асуудаггүй юм
Бид нэгэн рүү гээ харан инээмсэглээд дахин хөтлөлцөн зам даган тайван алхаж эхлэв
Гэтэл ардхан талд эрэгтэй хүний "хөөе!" гэх нь сонсогдож бид гайхан эргэж хартал цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хоёр эр биднийг чиглээд ирж байв
Би Сэүний гараас чанга атган түүн рүү харвал түүний царайд ямар ч сандрал, түгшүүр харагдсангүй харин ч маш тайван төрхтэй байлаа-Уучлаарай, та биеийн байцаалтаа үзүүлж болох уу?
Тэдний нэг нь Сэүнд хандан ийнхүү хэлэхэд би үнэхээр сандарч байсан юм, тэд Сэүнийг сэжиглээд байгаа бололтой...харин тэр маш тайван бас хэвийн байдалтай байх ба энгэрийн халааснаасаа иргэний үнэлэхээ гаргаж ирэв...Түүнийг нь хальт хартал И Жихёг гэсэн нэр байх нь тэр...
-За явж болноо. Төвөг удсанд уучлаарай, энэ дүүрэгт эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэн байна гэсэн мэдээлэл аваад шалгаж байсан юм
Сая л нэг амьсгал авч чадах шиг болов, аль хэдийн түүнийг энд байгааг мэдчихжээ...магадгүй тэр удахгүй баригдах...
Сэүн бодлыг минь сарниулан хацраас барих нь тэр.
-Яасан айчихсан уу? Цагдаа юм байж зориггүй гэдэг нь
-гэхд...гэхдээ тэр...гэмт хэрэгтэн энэ дүүрэгт байгаа нь үнэн болов уу
Би яагаад ч юм ингээд асуучихав, Сэүн над руу удаанаар ширтээд үсийг минь илээд
-байсан ч чамайг гэмтээж чадахгүй