VII Хэсэг

390 29 11
                                    

Дахиад л чи...

Дахиад л тохиолдол уу? Эсвэл бурханы бүтээсэн хувь зохиол уу? Гэхдээ энэ надад тийм ч чухал байсангүй, учир нь чиний төрхийг харж чадаж байна шүү дээ.

Чамайг гарч ирэхэд зүрх минь галзуу юм шиг дэлхий ертөнцийг донсолтол цохилдог ч, гэнэт гарч ирдэг шигээ гэнэт алга болоход чинь будаг нь ховхорсон эртний барилга мэт үгүйрэн ганцаарддаг.


"Хаил эмчээ" Эксогийн менежер намайг дуудахад гэнэт ухаан орж "Одоо цаг бага тул энэнээс өөр ямар ч арга байхгүй, үүнээс үүсч болох үр дагаврыг ч би тайлбарлаж хэлсэн. Тэгэхээр одоо гарыг минь тавьчих" үүнтэй зэрэгцэн Сэхүний гар аажмаар сулран түүний биеийн дулаан мэдрэгдэхээ больсон юм.

Кайн хөлд түргэн тусламж үзүүлсэн хэдий ч эхний үзүүлбэр дээрээ гарах боломж яагаад ч байсангүй. Түүний хөлний өвчин хангалттай намдаагүй байсан учраас тэр. "Эхний үзүүлбэр дээр гарахгүй байх хэрэгтэй. Өвчин чинь сэдэрч, үсэрхийлэх аюултай, харин төгсгөлийн бүх айдолийн тайзан дээр гарахад аюулгүй гэж найдаж байна"

Кай: Уучлаарай, гэхдээ гарахгүй байж чадахгүйн. Энэ манай хамтлагийн анхны тайз, олон мянган фэнүүд биднийг хүлээж байхад би яаж өвчиндөө баригдаад сууж байх юм?

Түүний хэлдэг үнэн гэвч " Юу гээч чи одоо л гарах юм бол үүнээс цааш хэдэн арван тайзан дээр гарч чадахгүй өвчиндөө баригдана гэдгээ ойлго, хатуу хэдий ч энэ үнэн" эмч гэдэг ийм л үед хэцүү байдаг бололтой. Кай миний зөв гэдгийг ойлгосон бололтой нүүрээ даран тонгойн сууна.


-Тоглолтын дараа 23:36 минут-

Сүүлийн тоглолт өнөөдрөөр дуусгавар болж айдолууд болон арын албаны ажилчид бүгд амарцгааж би ч мөн адил буудлынхаа өрөөнд амрахаар зэхэж эхлээд шүршүүрт орохоор шийдэв. Ариун цэврийн өрөөнийн толинд өөрийнхөө төрхийг харахнээ нүдний доогуур хөх толбо тогтож, эгэмний яс улам товойсон нь турсныг илэрхийлнэ. Хар хүрэн үсээ дээш шуун, бүлээн усны дусал бүрийг мэдэрч байтал

"Дин Дон Дин Дон" бурхан минь гэж усанд орж байхад бүр ч болоогүй шөнө дунд болж байхад хэн нь... Шүршүүрнээс хамаг хурдаараа гарч хувцсаа өмсөөд үүдэнд очин хаалганы дурангаар харахад хар малгай өмссөн тул тэр хүний царай харагдсангүй. "Дин Дон Дин Дон" дахиад л хонхны дуу айж түгших мэдрэмж хангалттай намайг бүрхсэн байв.

"Хаил хаалгаа Сэхүн байна. У Сэхүн" э.энэ хүн яах гэж? гэвч би шууд л хаалгаа нээлээ. Яагаад гэвэл би түүнийг учир битүүлгээр хангалттай их үгүйлсэн байв. "Уучлаарай хэтэрхий орой бас гэнэт ирсэнд" тийм ээ Сэхүний зөв. "Би орж болох уу?" Oops "Мэдээж болно оо. Гэхдээ..." гайхалтай тэр шууд л орчихлоо, гэхдээ чи уусан байна гэх үгийг минь гүйцэт сонсолгүй. Тэр өрөөний төв дунд байрлах буйдан дээр дээш харан нүдээ гараараа хааж гүнзгий амьсгаа гарган хэвтэнэ. Түүний дэргэд жижиг сандал тавин түүнийг үг дуугарахыг хүлээсээр бараг хагас цаг боллоо, Сэхүн магадгүй унтчихсан бололтой.

"Санасан. Яагаад гэдгээ мэдэхгүй ч санасан. Чамайг таньж амжаагүй ч хэдийнээ хамгаас дотно хүн шиг санагддаг болчихож. Яагаад юм бол?" тэр намайг хангалттай гацааж орхилоо. Гэхдээ би ч бас чамайг санасан У Сэхүн. Дэлхий нарыг тойрон эргэдэг шиг, өвөл цас хаялж, зун бороо дусалдаг шиг. Яг л санаж, үргэлж бодох ёстой хүн мэт чи тархинаас минь хором ч холдоогүй.

"Би ч бас энэ мэдрэмжийг мэдэрсэн" гэж хамаг зоригоо гарган хэлэхэд тэр гараа буулган зөөлнөөр ширтэн инээмсэглэж байлаа. "Ахх ашгүй дээ. Ийм хариу сонссондоо баяртай байна Сун Хаил" үүнд нь би зүгээр л Сэхүн рүү мишээнэ.

Энэ мөчийг сэтгэлийнхээ хуанлид шинээр тэмдэглэх болно оо. У Сэхүн~

Хайр гэдэг мөнхийн хоорондын холбоог шаардалгүйгээр мөнх орших хүчтэй нэгэн, удаан уулзалдаагүй, нэгнээ хараагүй удсан байсан ч тэдний зүрх нэгэн хэмнэлээр цохилж, амьсгалынх нь тоо хүртэл ижил гэдгийг тэд үргэлж мэдэрч сэтгэл нь жаргалтай байдаг~~





Сайн уу? Уншигч нар минь... Оруулахгүй алга болоод байгаад уучлаарай, хурдан оруулна гэж амлаж чадахгүйнээ Т.Т гэхдээ л оруулж байна аа <3 ^^

♥Зүрх рүү харвасан ОД♥Where stories live. Discover now