III Хэсэг

422 22 2
                                    

-Хаилийн талаас-

Яачихваа. Маргаашийн дадлагатаа бэлдэх хэрэгтэй байна шүү дээ гэсээр бугуйн цаг руугаа үе үе өндөлзөж байтал утсанд дуудлага ирснээ тасарчихлаа. Хэн залгадаг байна аа гэсэн утсаа оролдож байтал
...: Өдрийн мэнд
"Ч.чи клубын гадаа таардаг донтой залуу??"
Тэр ёжтой инээмсэглээд "Гаж донтой биш ч чи зөв санаж байна. Гэртээ сайн харьсан биздээ"
"Мэдээж. Би ажилтай учраас машины засвар луу явж, хэдэн воноор засахыг мэдэцгээе" гэхэд тэр зүгээр л толгой дохьлоо. Бид кафегаас гарсаар мотоциклных нь өмнө түүнийг даган ирэхэд дуулгаа надад өгөн өөрөө үг дуугүй суучихлаа. Энэ удаа түүний мотоциклоор явахаас өөр сонголт байсангүй тэгвэл хурдан очно шүү дээ.
Салхи татуулан хурдны замаар явах нь үнэхээр таатай мэдрэмжийг төрүүлж байлаа. Зүгээр л амар амгалан, тайван тогтуун, уужим амьсгаа авахаар. Гэнэт тэр нэг үг хэлэх хашгирлаа
"Юу?? сонсогдохгүй байна"
"СЭХҮН. МИНИЙ НЭР" гэж чангаас чанга хашгирсанд инээд минь хүрсэн ч амаа жимийн "ХАИЛ. СУН ХАИЛ" гэж хашгирлаа. Тэрний ч бас инээж байгааг би мэдэрч байсан юм.

Бид засварын газар орон үнээ тохиролцож дуусаад " Бүх зүйл сайнаар шийдэгдсэнд баяртай байна. Баяртай" гэж хэлэхэд
Сэхүн: " Мм баяртай. Гэхдээ дараа дахин уулзаж магадгүй л юм"
"Тийм зүйл болохгүй байх аа" гэсээр хөнгөхөн инээмсэглэхэд
Гүн хар нүдээр надруу ширтэн "Хэрвээ хувь тавилан байдаг бол чамтай уулзана гэдэгт итгэлтэй байна. Тэр хүртэл сайн сууж байгаарай" гэсээр мотоциклоо асаан явлаа.

-Дадлагийн 5дахь өдөр, шөнийн 23:47 минут-

"Дадлагажигч Сун, өвчтөн Ким Наёны даралтыг шалгаж, дусал залга"
"Ойлголоо Эмчээ"
Мэс заслын тасгаас түргэний хэсэгт өнөөдөр хуваарилагдсан учир маш их ачаалалтай өвчиндөө шаналж, аврал эрэх өвчтөний тоо минут бүрээр нэмэгдэж байлаа. Ямар ч өвчин хэлж ирэхгүй, хийсч ирдэг нь гачлантай. Асар их уй гашууг бүрхэх ямар ч өвчинг эдгээхийн төлөө эмч хүн яс үндэс, арьс өнгийг үл хамааран зүтгэнэ гэсэн тангараг өргөсөн, цагаан нөмрөгтөнгүүд. Зарим үг толгойд байдаг ч, зарим үг зүрхэнд оршдог учраас л гэр бүлийнхэнд нь өвчтөнөө эрүүл саруул болгон эмчилж өгөн зүрхнийхээ үгийг хэлэх гайхалтай мөчийг олгох нь эмч хүний баяр баясал гэдгийг одоо л ойлгож эхэлж байна.

"Дадлагажигч Сун. Гадаа түргэний машин ирж байна, өвчтөнийг оруул"
Эмнэлгийн үүдэнд ирэхэд түргэний машин ирэх ба нэгэн настай эмэгтэй ухаангүй амьсгалын аппараттай хэвтэнэ.
"Юу болсон бэ?"
Түргэний эмч: "Машины осолд орсон. Нэр У Хэжин, нас 48"
"Ойлголоо дотогш оруулцгаая"

Зүрх нь маш сул цохилон, дотуур цус алдаж байлаа. Хэд хэдэн хавирга хугарчээ.
"Мэс заслын тасгаас Хан профессорыг яаралтай дуудаарай. Томографийн шинжилгээ авч, гэр бүлийнхэнтэй нь холбоо барь" гэж сувилагчид хэллээ.

-Шөнийн 1:37 минут-

ХАГАЛГАА ХИЙГДЭЖ БАЙНА

"Дадлагажигч Сун. Энэ чиний хувьд маш том дадлага шүү. Анхаарлаа сайн төвлөрүүлээрэй. Бид хүний амь аврах маш хүнд даалгавар гүйцэтгэх гэж байна."
"Мэдлээ Профессор оо"
"Одоо бид цээж хэвлийн хэсэгт нээлт хийн, цус алдалтыг зогсоож дараа нь зүүн ховдол руу шилжих болно. Энэ өвчтөний амьд үлдэх магадлал 40% учир бүгд няхуур ажиллах ёстой. Одоо эхэлцгээе"

ХАГАЛГАА ДУУСЛАА

5 цаг үргэлжилсний эцэст хагалгаа амжилттай дууслаа. Хан профессорын ахласан мэс ажлыг анхааралтай ажиглан, сүүлд оёдлыг нь тавилаа. Хагалгааны үүдний хаалга нээгдэхэд нэгэн хар малгайтай залуу хурдтайгаар ирэн "Миний ээж яасан? Аюулгүй биздээ" хэмээн сандарч чичирсэн хоолойгоор профессороос асууна.
Э.энэ чинь Сэхүн??? Тэр мөн байна
"Сэхүн мөн үү?" гэж асуухад тэр надруу гайхан харлаа.

♥Зүрх рүү харвасан ОД♥Where stories live. Discover now