"Ep 5"

5.3K 380 15
                                    

Нуруун дээрээ том цүнх үүрсэн хоёр этгээдийн сүүдэр хэсэг газарт туслаа.Гаднаас нь дүгнэвэл гар нь шороо болж,том хурц хүрз барин зогсох аж.Саяхан булш ухсан гэдгийг нь илтгэх мэт цүнх нь эд юмсаар дүүрч,хүний гар хурууны нэг хэсэг үе үе цухуйна.Одоо ээлжит олзтойгоо таарсан нь энэ юм.

Нэг нь хүрзээрээ шороо руу хатгаж үзээд:Сийрэг байх нь аргагүй.Хагас цагийн өмнө булсан юм шиг л харагдаж байна.

Нөгөө нь:Аллагын л золиос биз.Олигтой авчих эдлэл байхгүй нь ойлгомжтой.Үнэт зүйлсийн тухайд яриад ч хэрэггүй биз.

Тэр:Ядаж л мах нь шинээрээ байгаа.Цүнхэн дэх махаа хаяад,энэ хүүрийг өвчихдөө бэлдээд байж бай!Би удахгүй.

Хорин минут өнгөрөхөд хэн нэгэн охины ханиалгах,хүндээр амьсгаадах дуу сонсогдож эхэллээ.Цогцсыг амьд хүн болохыг мэдмэгцээ хашгирав.

Тэр:Хурдан явцгаая!Хурдал!Энэ чөтгөр болохоос зайлахгүй! гэж орилон хэлэв.

Нөгөөдөх нь хуучирч,дэлгэц нь хагарсан утасаараа оролдож эхлэхэд уурлан:Хараал ид!Ямар чөтгөрөө хийгээд байгаа юм бэ!

Хоёрдахь этгээд тайвнаар:Тайвширж үз! Хүнийг амьдаар нь булчихсан байна.Цагдаа дуудах хэрэгтэй.

Тэр:Биднийг хэрэгт сэжиглэвэл яах болж байна! Бид өөрсдөө баригдах ч юм билүү? Үхэхийг нь хүлээж байгаад махыг нь шулж аваад явцгаая!

Нөгөөх нь:Алуурчин болохыг хүсээ юу? Миний хэлснийг л хий!

8 жилийн дараа

Намжүүн:Хараал идсэн Ви.Дахиад залга!

Жин Вигийн дугаарыг хийн ногоон точлуурыг дарсаар авахыг нь хүлээнэ.Утас дуудуулах дуунаар ойр орчимд нь байсан хүмүүс ч догдлон хүлээлээ.Онгоцны буудал цагдаа нарт бүслэгдэж тэд хэзээ мөдгүй баригдах нь бэлэн мэт.

Удаан хүлээсний эцэст Ви дуудлагыг авч:Өмнөөс чинь залхчихлаа залуус аа

Жин:Чи хаана байна?

Намжүүн Жинээс утасыг булаан авч:Хараал идмэр минь хаана байна? Амьнаасаа уйдаа юу?

Ви ёжтой инээмсэглээд:Надад хийх ажил үлдсэн гэж ойлгомжтой хэлсэн шиг санагдах юм.

Намжүүн:Муу зулбасга гэж хэлээд үргэжлүүлэн ярих гэхэд аль хэдийн утас тасарсан байлаа.

Шюга:Одоо яах вэ? ахлагч аа

Намжүүн:Тэр новшийн байршлыг тогтоогоод цагдаад мэдэгд.Толгойлогч мэдвэл Ви тэртэй тэргүй үхчих биз.

〰ᎦནᎥᏩოค〰 /Дууссан/Место, где живут истории. Откройте их для себя