Хашгирахгүйг хичээн амаа дарлаа.Цаад өрөөний хаалга онгойж хөлийн чимээ сонсогдож эхлэв.Улам наашилсаар миний байсан хэсгийн хаалгыг тогшлоо.Нэг...хоёр гурав...Энэ мөчид нэг хоёр алхлах хөлийн чимээ болоод хаалганы үл ялиг сонсогдох дуу дэлхийн хамгийн түгшүүртэй ая шиг сонсогдох болов.Ямар ч чимээ гаргахгүйн тулд амьсгаагаа хүртэл түгжлээ.Хамгийн чангаараа хашгирчихмаар байвч амнаас ямар ч авиа гарч өгсөнгүй.Өөрийгөө тайвшруулахаар удаанаар амьсгаа авч байтал хаалгыг дахин тогшлоо.Бурхан минь...
Хар дарсан зүүдэндээ цочин нүдээ нээсээр эргэн тойрноо харвал ариун цэврийн өрөө...би энд унтчихсан хэрэг үү? Гутал минь цус болсныг үзвэл зүүд биш гэдэг нь тодорхой.Хэдэн цагийг энэ жижигхэн өрөөнд өнгөрөөснөө мэдсэнгүй.Өглөө болтол энд үлдье гэж бодсон ч өрөө жижигхэн учир дотор давчдан газар доор булагдсан тэр мэдрэмж сэрэх шиг болов .Би энэ мэдрэмжийг үзэн яддаг.Бүх хүчээрээ хичээж,хамаг чадлаа дайчилсан ч биеийг минь улам чангаасаар,харин үхэлтэй эвлэрэн биеэ суллахад амьсгал боогдон,шороонд шигдсээр л байдаг.Тэвчиж чадахгүй нь.Түгжээг мултлан гарахад амьсгаа минь түргэсч эхэллээ.Хаалганы дэргэд гараа халаасандаа хийн цааш харан зогсох нэгнийг хараад цус минь царцах шиг болов.Тайван байх хэрэгтэй.Тэр эргэж харлаа.Тэхён...ийм ч байх гэж таамаглаж байсан юм.Бие нь нэлэнхүйдээ хөлөрч,цээж хэсэг нь хөлсөндөө норсон харагдав.Түүнтэй аль болох харц тулгарахгүйг хичээн гараа угаачихаад хажуугаар нь зөрөх гэхэд бугуйнаас минь татан зогсоолоо.
Би:Я-Яах гээд байгаа юм
Хаалганы гадна талд хэвтэх дахин нэг цогцсыг харан цочихдоо санаандгүй урдаа зогсох алуурчны цээжийг мөргөж орхив.
Би чичирхийлсэн хоолойгоор:Яагаад ингэж байгаа юм? Тэд чамд юу хийсэн гэж?
Тэхён миний асуултыг үл тоосоор:Чамд миний нэг зүйл байгаа байх аа?
Харцаа бууруулсаар гараа халаасруугаа явуулан флаш гаргаж өгөхөд тэр флашийг аваад миний бугуйнаас барин үл ялиг дээш өргөх нь тэр.Гар чичирч нэг хэвэндээ тогтож өгөхгүй байгаа харагдлаа.Хичээсэн ч зүгээр болсонгүй.Бие минь хүртэл надад захирагдахаа болих шив дээ.
Тэхён:Инээдтэй юм,одоо наад хогнуудаа цэвэрлэ
Тэр үсээ хойш нь илэх зуураа халааснаасаа тамхи сугалан гаргаж ирээд амандаа зуун доороос нь асаав.Асаагуур дарагдах чимээ хүртэл намайг айлгаж байна.Цааш алхан нөгөө эмэгтэйн үхсэн өрөөний хаалгыг татахад царай нь зэвхийрч,буцан аниж амжаагүй нүдэнд нь айда хоног байна.с тодорсон цогцос надруу ширтэж байх нь тэр.Хаалгыг хурдан буцаан хаагаад Тэхёний зүг итгэлгүй алхлаа.Өөрийгөө хуруундаа хавчуулсан тамхинаас нь суунаглан гарах утаа шиг хормын төдийд замхарчихаасай гэж нууцхан хүснэ.
STAI LEGGENDO
〰ᎦནᎥᏩოค〰 /Дууссан/
Mistero / ThrillerPain is the only thing that's telling me,I'm still alive. No one is born evil they are made.