25

21 0 0
                                    

Түүнийг гэсэн асар их сэтгэл. Тэр хүн л гэвэл бүхий л зүйлсээ зориулж чадахаар тийм их. Гэхдээ энэ нь нэг хүний бодол уу үгүй эсэхийг мэдэхгүй нь. Ганцхан өөрийгөө л мэдэж байгаа болохоор бусдын сэтгэл рүү хэрхэн өнгийх вэ? Бас яаж сэтгэл хөдлөл мэдрэмжээ гадагш гаргах ёстой юм бол. Өөрт мэдрэгдэж байгаа энэ их мэдрэмжүүдээ хэрхэн бусдад түгээх вэ ялангуяа түүнд яаж мэдрүүлэх нь зөв юм бол. Дотроо ч гаднаа ч хэдэн мянган удаа хайртайгаа хэлдэг ч миний мэдрэмж энэ үгс очих ёстой эзэддээ очиж чаддаггүй бололтой. Дэлбэрэх гэж байгаа мэт мэдрэмжээ яаж алга болгодог бол гадагшаа гаргахыг хүссэн ч бөглүү орчинд гарч чадахгүй гацаад байх юм. Ер нь би бусдад мэдрэмжээ хуваалцаж чаддаггүй бололтой. Энэ тал дээр суралцахыг хүсч бга ч хэрхэн яаж вэ гэдгээ л мэдэж чадахгүй оршсоор л байх уу? Мэдрүүлж чадахгүй бга учраас түүний итгэл ийм бага бга гэж үү үгүй л бгасай. Гэхдээ миний дотоод ертөнцөд байгаа цор ганц үнэн бол би тэр хүнийг хайрладаг. Бас хайрлахаа болихыг хүсэхгүй байгаа явдал.

IWhere stories live. Discover now