Одоо байгаа энэ хүн яг би гэдэг хүн мөн үү? Эрхлээд гомдоод л бүр ч илүү нялхраад байх шиг. Энэ бүгдэд ганцхан тэр л нөлөөлж байна. Харанхуй бүрхэг сэтгэлд минь гэрэл болоод ороод ирчихсэн. Гэхдээ тэр үүнийгээ мэддэг болов уу? Тэр хүн л үгүй бол цаг хугацаа зогсох мэт санагдаж уурласан гомдсон ч залхсан ч дэргэд минь л байгаасай гэж хүснэ. Магадгүй би хэтэрхий шуналтай байх л даа.