Юнги яриагаа дуусгасан бололтой суудлаасаа босон лааны гэрэл тусаагүй харанхуй дундаас өөр нэг хаалгыг нээн надруу явцгаая хэмээн дохив..Дэнлүүний гэрэл бүдэгхэн гэрэлтүүлэх өнөөх л танил бус хүмүүсийн хөрөг ханаар тэгш хэмтэй өлгөгдөх урт хонгилоор түүнийг даган алхана.Үнэт гантиг нь шалан дээрх бидний алхах чимээ л сонсогдох энэ хонгилын эцэст нэгэн танил зүйл олж харлаа..
Нүд гялбам улаан эрдэнэтэй өөрийн үнэт эрдэнээ өөр нэг үзэсгэлэнт эмэгтэйд байгааг харав.Алмаазнаас илүү хурц гэрэлтэх нил ягаан нүд. Зэвхий даах цагаан царай.Хэнийг ч юм ёжлох аятай мишээх төрх мөн түүний хэдэн мянган шигтгээг нийлүүлэн урласан чамин титэмийг харан ухаан санаа минь хоосрон одов..Энэ титэм ч бас минийх болох болов уу?
"Юнги" тэр миний хоолойг сонсон орсон өрөөнөөсөө цухуйн хажууд ирж зогсоод
"Сонирхлыг чинь юун татаав!"Юнги залхсан аятай хэлэх бөгөөд тэр урд нь зурайх зурагруу ганц удаа ч хялам хийсэнгүй..
"энэ титэм.."
"Тиймээ чинийх.Харин зүүж чадах үгүй нь биднээс бас чамаас шалтгаална. Харин одоо хатныг би өлсөж байгаа гэдэгт итгэлтэй байна."
Түүний асуултыг минь таслан хэлэх үгс намайг зурагнаас харцаа салгахад хүргэж инээмсэглэсээр түүнийг даган орлоо..
Араасаа гайхшруулах үйл явдал намайг өмнөн хэн байсныг минь мартуулж.Хэзээ ч сэрж чадахааргүй энэ зүүд үлгэрийн дунд шурган орсон мэт мэдрэмж бас намайг төөрөгдүүлэх төсөөлөлөөс арай хийн хөндийрч буйгаа мэдлээ..Харин одоо намайг сүүлчийн удаа гайхшруулах тэр нэгэн зүйлийг хүлээв.Улаан шингэн бас чихэрлэг гашуун эсвэл исгэлэн ямар амттай байх бол? гэх бодолууд тархийг минь иднэ..
Бидний орох өрөө өмнөх өрөөнүүдээс ч илүү гэгээлэг байлаа.Номын сан мэт элэгдэж хуучирсан номнуудаар дүүрэн өрөөстөй хэдий ч буландах тунгалаг том толь өлгөөтэй бас дээр үеийн авхай нарын өмсөдөг гоёмсог даашинзууд зурайх нь надад хатны өрөө гэх таамаглал дэвшүүлэхэд хүргэв..Удсанчгүй бидний ардаас хүн гэмээргүй хүмүүс орж ирлээ..Тэдний толгойны тал нь байхгүй мөн зовхигүй нүд нь ийш тийш гүйх бөгөөд ам гэхээр ч зүйл байсангүй..Юнги руу асуулт эрсэн харцаар харахад тэр инээн
"Тэд бол үйлчлэгчид.Тэдэнд бодох бас ярих шаардлага гарахгүй учраас ийм байгаа юм."
Түүний үг утгагүй хэдий ч жаахан ойлгох гээд үзэхэд л хэтэрхий илт байлаа..Тэд үйлчлэх л үүрэгтэй.Тушаалыг буруу зөв эсэхийг бодох тархи тэдэнд хэрэггүй.Эсэргүүцэн дуугарах ам ч хэрэггүй.Харин үг дуугүй биелүүлэх хэрэгтэй учраас л ийм байгааг төвөггүйхэн ойлгов.Тэдний содон төрх удаан сонирхлыг минь татсангүй..
"Тэднийг удирдахад сонирхолтой байна байх гэж найдаж байна.Чамайг их танхимд хүлээж байя."
Юнги үгсээ дуусган хацарт минь хүрэхтэй үгүйтэй гараа шүргүүлэн илэхэд тэр газар нь хүйт даах шиг болж хацартаа хүрэн түүн лүү харахад аль хэдийн хаалга хаагдаж тэр явсан байлаа..Түүнийг бодон инээмсэглээд буланд байх том толины өмнө очиход хөрөгнөөс гараад ирсэн аятай үзэсгэлэнт нил нүд намайг ширтэж байлаа..
YOU ARE READING
Цуст хатан -EDIT-
FanfictionЦэвэр тунгалаг амтат хор.Бяцхан судал даган гүйж,гүн өнгөнд ороогдоно...