Түүний хүйтэн харц надад яг л бяцхан амьтны толгой таслаж буй мэт сэтгэл гижигдэм мэдрэмжийг огшуулан төрүүлнэ..Үхсэн ч сэхсэн ч энэ үзэн ядалтаас салж чадахааргүй ороогдож..Үзэн ядалт гэх төгсгөл үгүй хар ангалд живэх аж.
Надад таалагддаг нэгэн хүн ингэж хэлж байсан.Хэн нэгэн чамайг шалтгаангүй үзэн ядвал тэр новшид хараал идсэн шалтгааныг нь өг гэж..Яагаад намайг үзэн ядаж байгаа нь надад хамаагүй.Би түүнд намайг үзэн ядах илүү дээр шалтгаан олж өгөх болно.Магадгүй түүнийг дараагийн хохирогчоо болгож болох юм.
Өөрийн бодолдоо бяцхан инээмсэглэл тодруулж толгойд минь зуу зуун түүнийг яаж алах бодлууд эргэлдэж мөн тэрэнд бах хангатал урсах зүйл байгаасай гэж найдан суув.
Бодлоос минь салахад тусласан хундага тулгах чимээг сонсон харвал мэлмийндэх тэмдэг нь хурц гэрэлтэж төгс царайндаа цагаахан инээмсэглэл тодруулсан Тэхён миний цусан дусалууд тогтож улааран харагдах хоосон хундаганд өөрийн амттан дүүрэн хундгаа тулган надруу ширтэж байлаа..Түүнрүү харахад тэр хаалга руу чимээгүйхэн дохиод босон цааш алхав..Түүнийг даган гарахаас өмнө эргэн харвал тэд тоосон шинжгүй амттан шимэх бөгөөд тэднийг илэрхийлэх үгс ЧИМЭЭГҮЙ,ХҮЙТЭН бас ОНЦГОЙ мэт санагдана..
"Тэд цусны үнэрт хэтэрхий эмзэг болчихдог"
Бид гарсны дараа нилээн удаан чимээгүй хонгилоор алхасны эцэст тагт гэмээр зүйл дээр гарч ирэхэд түүний хэлсэн эхний зүйл нь энэ байлаа..
Гадаа гарсан мэт мэдрэгдэх ч од үгүй харанхуй оршиж ахиад тоолж барашгүй лааны гэрэл гадаахыг гэрэлтүүлнэ.
"Тиймээ би мэдэрсэн "
Би анхныхаа амттан уугаад мэдэрсэн зүйлээ түүнд тайлагнах гэж хичээх бөгөөд тэр тархинд минь танил биш хэдий ч зүрхэнд минь ойр дотно санагдах аж.
"Согжин ах яагаад таныг үзэн ядаад байгааг мэдэх үү?"
Тэхён тэр үзэн ядагчын надруу яаж харж байгааг анзаарсан байх.Эсвэл анхнаасаа яагаад гэдгийг мэдэж байгаа бололтой.Гэхдээ аль ч надад хамаагүй..
"Мэдмээр байна.Хэрвээ хөгийн шалтгаан байвал түүнд арай дээрийг олж өгөх болно."
Тэрэн рүү харан инээмсэглэн хэлэхэд түүний харц гунигтай болох нь мэдрэгдэн
"Би үүнийг хангалттай шалтгаан гэж бодож байна."
Сонирхол минь байж ядуулан
"надад хэлэлдээ "
Хэмээн түүнийг шавдуулахад тэр санаа алдан
"Үнэндээ өмнөх хатан бохир цустанд дурласан.Харин согжин ах хатанг хэнээс ч илүү хамгаалж өөрийг нь хэзээ нэг цагт хайрлана гэдэгт итгэж хүлээдэг нэгэн байсан.
Хатан бүх хайраараа хайрлаж байхад тэр хөгийн бохир цуст хүмүүст урваж хатанг занганд оруулж түүний амийг үгүй хийсэн.Тиймээс л бохир цустнууд одоо гэм нүглээ эдэлж байгаа."Тэрний үзэн ядалтыг бага сага ойлгон согжиныг өрөвдөн инээмээр санагдав.Ердөө л бохир цуст болохоор үзэн ядсан бололтой.Гэхдээ тэдний ямар шийтгэл эдэлж буй талаар сонсохын хүсэн дотор минь арзганаж
"ямар шийтгэл ?"
Гэж амьсгаа даран асуулаа
"би таныг нэгийг нь цааш нь харуулж байгааг харсан"
Ойлгосон зүйлдээ толгой дохин инээмсэглэхэд тэр үргэлжлүүлэн
"Азгүй бодох тархигүй үг унагах амгүй.Утсан хүүхэлдэй болсон нь бохир цустнуудын шийтгэл.Мэдээж таниас бусад нь та хатан байгаагүй бол тэдний нэг болох байсан."
Өөрийгөө хатан гэдэгт одоо хүртэл эвлэрэхгүй бас одоо хүртэл юу хийхээ мэдэхгүй байсан ч тэрхэн мөчид аз эз нь аль нь гэдэг нь мэдэгдэхгүй тавлиндаа сэтгэл хангалуун байлаа.
"Чи өөр гэдэгээ мэдэх үү?"
Тэхёны харцыг яг тийм гэж тайлбарлах боломжгүй бөгөөд надтай харьцсан анхны хүндэтгэлгүй үг энэ байлаа..
"Юу нь тийм өөр байна."
Үнэндээ би өөрийгөө бусдаас өөр гэж бодохгүй байна.Магадгүй бусдаас жоохон илүү цусанд дуртай л байсан байх.Өмнөн ч одоо ч.Гэвч энэ тийм сүртэй асуудал гэж үү?Мэдээж үгүй..Тэхён түүний харцанд хайлан урсах мэт гунигтай уйлах лаа руу ширтэнгээ
"Хатан гэсэн нэр зүүсэн ч өөрийн үнэт титэмийг зүүж чадаагүй хөөрхийлөлтэй үгүй болсон өмнөх хатадтай усны дусал шиг адилхан ч тэднээс илүү хүйтэн илүү харгис бас илүү ҮЗЭСГЭЛЭНТЭЙ...
-----------
-----------
-----------
Би өөрийгөө онцгой гэж хэлэхгүй.Гэвч би тэдгээр хүүхдүүдээс өөр байсан.Тэд амьдралын хүсэл зорилготой түүнийхээ төлөө тэмцдэг бас эцэг эхийнхээ урмыг хугалахаас айдаг байсан.Харин би тийм байгаагүй.Юу ч хийхийн чин сэтгэлээсээ хүсэж,хичээж бас зүтгэж үзээгүй.Гэтэл би одоо шунан тэмүүлж байна.Нүдэнд үзэгдэхгүй энэ ертөнцийн эх би болохоор хайр татам үнэнч албатуудын эзэн би учраас..Өөрийн үнэт титэмийг зүүхийн төлөө шунан тэмүүлнэ..Тэр бол минийх.Цусан далайн тэртээгээс улаан очироор бүрхэгдэх тэр л хүний амьнаас үнэтэй эрдэнийг авахын төлөө саад болсон хэнийг ч үгүй хийнэ..Би өөрийгөө онцгой гэж хэлэхгүй. Энэ энгийн бодит дэлхийд би хэн ч биш байж болох ч өөрийн нуугдмал ер бус ертөнцөд харгис хэрцгий
ЦУСТ ХАТАН...
YOU ARE READING
Цуст хатан -EDIT-
FanficЦэвэр тунгалаг амтат хор.Бяцхан судал даган гүйж,гүн өнгөнд ороогдоно...