Өдрийн тэмдэглэл

43 6 0
                                    

Эммагийн өдрийн тэмдэглэл

                                                                                                                                                                               2015.11.11

Өнөөдөр Сиузинтай уулзахаар тохирсон. Өглөө 8 гэхэд ажил дээрээ очин чухал гэсэн ажлуудаа маргаашруу хойшлуулж Мэррид хөнгөн ажлуудаа оноон үлдээлээ. Хэдий тэр миний туслах ч гэлээ шинэ  хүн. Түүнд сурах зүйл их бий ...

Надад ажлаас илүү Сиузин чухал гэдгийг ноорхой /түүний өдрийн тэмдэглэл / минь чи мэдэж байгаа шүү дээ!

11 цаг гэхэд Raven Viol гэх рестораны гадаа ирлээ. Бид 12 цагт уулзахаар тохирсон ч хэт эрт ирсэндээ дотогш оролгүйгээр замын эсрэг талд байрлах нэгэн жижиг номын дэлгүүр орон ном бүрийн нэрийг уншин уншин байж  "Veronika Decided To Die" гэх номыг гараа явуулаад л  худалдагчийн өмнө ирэхэд цаг 11:40 болсон байсаныг хүрэмний цаанаас цухалзах бугуйн цагнаасаа анзаарлаа. Ресторанлуу ороход ямар нэг зүйл намайг ёг хийтэл минь хатгах шиг боллоо. Сиузин аль хэдийн ирчихсэн. Удаан хүлээсэн бололтой. Бид ярих гэхээсээ илүү үг дугаралгүй бие биенийгээ ширтсээр л...Яг тэр үгс хүртэл.

Түүний хэлсэн үгс сэтгэлийг минь уран сэмэлчих шиг... Тэр өөр хотруу томилогдсон гэнэ. Нээх холгүй ч гэсэн сард ганц ирж байна гэсэн. Үүнээс ч илүү хэцүү зүйл гэвэл түүний үерхэж байсан бүсгүй тэр хотод байдаг гэдгийг өмнө нь Сиузин согтуу байхдаа ам алдаж байсаныг санасанд бүх зүйл орвонгоороо эргэж байх шиг... Түүнийг гэрт нь хүргэж өгөөд яг л сүүлийн удаа юм шиг уруул дээр нь маш удаанаар үнсээд оруулсан. Би зүгээр л мэдэж байсан. Тэр намайг орхиод бас уулзах гэж ирэхгүй гэдгийг үйл хөдлөл, харцнаас нь мэдэрч байлаа. Гэхдээ сүүлийн удаа гэх тэр уруул маш...маш... халуун байсан. Уруулыг минь хайрж буй мэт халуунаар тамгалсан түүний уруул, өөр хэнд ч чамайг өгөхгүй гээд үнсэж байсан тэр үдшийн жаахан галзуу охин... эргээд ирсэн юм шиг. Гэвч одоо уруугаа эргэжээ...

Би маш хол алхсан. Нэг мэдэхэд л ажлынхаа гадаа ирчихсэн зогсож байсан. Цаг дөнгөж 3 болж байлаа. Ямар их гайхсан гээч!. Цаг хугацаа зай завсаргүй урсаад л байдаг байж яагаад заавал яагаад өнөөдөр ийм удаан яваад байгаа юм бэ?...

Өдөр бүр ордог кофе шопруу орохоос огиудас хүрж хажууд нь байх жижг каферүү анх удаагаа орлоо. Хаалга нээхэд зүгээр л тайвширчихсан... Халуун шоколад захиалж эргэн тойрноо ажиглалаа. Хүн багатай кафе. арван жилийн хэдэн охин, 50 гарч байгаа болов уу? гэмээр хөгшин эр бас эсрэг талын ширээнд сууж буй надтай чацуу гэмээр хээнцэр залуу. Шинэхэн номоо дэлгэн сууж нэлээн хэдэн хуудас явууллаа.. Дүүн...дүүүн... Дэвид залгалаа.  Өнөөх л элдэв балай юмаа ам хуурайгүй бас ч хөгжилтэйн дээр эвсэлтэй ярьдаг нь хэвээр. Түүний яриаг сонсож эхэлмэгц яагаад ч юм би өөрийн мэдэлгүй инээдэг нь бараг дасал болждээ. Ээлжит шоу цэнгээн. Тиймээ магадгүй надад энэ л дутагдаад байсан байх. Өмнө нь түүнд үргэлж л үгүй гэж хэлдэг байсан ч тэр намайг өнөөдөр авахаар иржээ. "Энэ удаа зугтаах зам байхгүй шүү ажлын чинь гадаа байна. Туслах чинь чамайг бүх уулзалтаа хойшлуулсан гэсэн " гээд үг хэлийн завдалгүй тулгаж орхих нь тэр.  Тэр тулгаагүй байсан ч өнөөдөр л сайн дураараа цэнхэр залуус дүүрсэн түүний шоунд бараг гуйгаад ч хамаагүй очиход бэлэн байлаа. Учир нь тэнд ганц ч эмэгтэй байхгүй нь сэтгэлээр унасан үед яг л эм мэт үйлчлэнэ гэж бодлоо. Хүрмээ шүүрээд л кафегаас гарч булан эргэхэд Дэвид түүний машин хоёр намайг инээмсэглэн угтлаа.

Бид хотоос гарч хөл толгой мэдэгдэхгүй дуу хөгжим , архи, вискинд даруулж ухаан алдатлаа уусан ч хонохгүй гэж зөрүүдэлсээр такси дуудан гэртээ ирсэн машинаас буумэгц хамаг архи агаарт хийсчих шиг болж ахиад л гунигт автан Сиузин толгойд эргэлдсээр ... Би түүнийг мартах байх тийм үү? Ноорхой минь. Заза унтаядаа. Сайхан амраарай. Маргааш сайхан байгаасай.Түүнгүйгээр...

                                                                                                                                                                                       Эмма

гэж бичээд бүсгүй урдах нүүрэн дээр бичсэн "Эммагийн тэмдэглэлийн дэвтэр" гэх үгсийг уншаад  балаараа сараачлан  доод талд нь "Хаягдсан бүсгүй Эммагийнх"  хэмээн өөрчлөв.

Гэрэл унтарч өрөөнд нам гүмээс ч нам гүм боллоо. Эмма халаадаа тайлан эхээс төрсөн биеээрээ торгон даавуун дээр яг л нялх хүүхэд шиг тухтай унтаж харагдана. Зорсон мэт галбиртай энд тэндээ овоож товойсон зүйл гэвэл түүний хөх, өгзөг, хамар, нүдний ухархай, зүүн нүдний дээр байрлах жижиг мэнгэ улам л гоо харагдуулах шиг. Сарны гэрэлд бүсгүйн хөмсөг , сормуус сүүдэртэн харагдана. Магад сар түүнийг энхрийлэн бүүвэйлэй юм болов уу?

Үргэлжлэл бий...

Кафеحيث تعيش القصص. اكتشف الآن