"Зэвүүн туулай"

317 27 0
                                    


Дөрөвдүгээр сарын эхний долоо хоног. Нартай, бороотой, салхитай шуургатай хаврын улирал хэдийнээ дундаа орж байлаа. Сургуулийн зугаалга товлогдсон бямба гаригийн өглөө. Гэрээсээ хэрэгтэй гэсэн бүх зүйлсээ аваад хоёр гудамжны цаана байдаг түүний гэр лүү би яарч байлаа. Магадгүй тэр дахиад л гэртээ ганцаараа үлдчихээд юу хийхээ мэдэхгүй залхуураад байж байгаа байх. Өнгөрсөн удаагийн тэмцээнээр хөлөө булгалчихсанаас болж хичээлдээ ч ирэхгүй гэртээ амарч байгаа түүнийг нэг өдөр ч болов хөгжөөж өгөхийг хүссэн минь энэ. Бараг л хаа явсан газраа цуг байдаг нь, цавуудсан юм шиг хамтдаа байдаг маань одоо хэдийнээ дасал болжээ. Хамтдаа л байхгүй бол бүх зүйл утгагүй мэт санагдаж нартай цэлмэг өдөр ч бүрхээд ирэх шиг санагддаг болсон дунд сургуулийн хоёрдох жил.

Тэнгэр цэлмэж хөвсгөр цагаахан үүлсээр бүрхэгджээ, нар ч дулаанаар ээж байна. Сайхан өдөр болох нь ээ..

Хүний хөл хөдөлгөөн ихтэй том хотод амьдардаг ч манай хотхон нэг л сэтгэлд амар нам гүм. Хотын захын эртний хотхон болоод ч тэр үү эсвэл энд амьдардаг хүмүүсийн дийлэнх нь нас тогтсон хүмүүс байдгаас болсон уу~ ямар ч л байсан амар тайван байдал энд үргэлж ноёрхож байдаг юм.

Гэрийнх нь гадна ирээд хонх дарахад түүнээс хариу байсангүй. Магадгүй тэр одоо болтол алхаж болохгүй байгаа юм болов уу? Халаасаа ухан утсаа гаргаж ирээд түүн рүү яг залгах гэж байтал хаалга гэнэт онгойж би цочсондоо хойш хэд ухарлаа.

: Аяа-чан! хүрээд ирсэн үү?

Юутагийн ээж өөдөөс минь харан гайхалзсанаа инээмсэглэн ачааны цүнхээ дотроос татан гаргаж ирлээ. Бодвол томилолтоор явж байгаа байх. Би эгчид бөхийн мэндлэхэд эгч үсийг минь илэнгээ инээмсэглэн хэлнэ.

Эгч: манай Аяа-чан мундаг шүү~ сургуулийн аялалдаа яваагүй хэрэг үү? Юута-д хань болох гээд үү?

Би: тиймээ. Та явах гэж байгаа юм уу?

Эгч: мм.. Хокайдо руу~ долоо хонох байх. Юутаг чамд даатгаж болох уу?

Би: мэдээж~ нээрээ хөл нь..

Эгч: дээрдэж байгаа. Хавдар нь буучихсан. Заза ордоо~ Аяано~ би явалгүй болохгүй нь.

Би: сайн яваарай~ эгчээ~

Эгч: Юутаг минь сайн харж байгаарай~ сайн сууж байгаарай~

Юутагийн аав ээж үргэлж л томилолтоор ийш тийш явж байдаг завгүй хүмүүс харин эгч нь нэлээд хэдэн жилийн өмнөөс Осакад амьдрахаа больж Токио руу нүүчихсэн. Ямар ч гарцгүйгээр Юута үргэлж гэртээ ганцаараа үлддэг. Түүнийг ганцаардуулахгүй гэсэндээ би бараг л Накомото гуайн хоёрдох охин шиг л байдаг болчихсон юм. Хэзээнээс ч юм бэ дээ.. бага сургуулиа төгсдөг жилээс юм болов уу? Тэр үеэс бидний нөхөрлөлд шинэ дэвшил гарсан.. нэг нэгнийхээ дутагдалтай талыг дүүргэж хазайсан үед нь хажуугаас түшдэг эрхэм хүмүүс болчихсон байх.

☠ CAMP DUTY ☠Donde viven las historias. Descúbrelo ahora