Хардалт~

3K 215 1
                                    

Аёон хичээлээ анхааралтай нь аргагүй хийж байтал түүний утсанд мсж ирлээ.Утсаа авж хараад түүний нүүрэнд томоос том инээмсэглэл тодров.Удалгүй завсарлагаан болж ангийнхаа үүдээр гарахад хэн нэгэн түүний араас тэврэн авлаа.Аёон эргэж харалгүйгээр:Тэхёнаа сургууль дотор байнаштээ
Тэр ямарч хариулт хэлсэнгүй тул гайхан харахад Жонгүг байлаа.Жонгүг түүнлүү хөмсөгөө өргөн: яагаад Тэхён чамайг тэврэнэ гэж?
Би түүнд Тэхёнтой үерхэж эхэлсэн гэдэгээ хэлээгүйгээ сая л саналаа.
Би:Жонгүгаа бид хоёр үерхэж байгаа одоо хоёулаа жүжиглэх шаардлагагүй болсон *инээмсэглэх*
Жонгүг: Би жүжиглээгүй юмсан
Түүний хэлсэн үгэнд гайхшран зогсож байтал тэр юу ч хэлэлгүй цааш явчихав.Санаа алдан Тэхёныг нүдээрээ хайхад тэр надаас холгүйхэн өөдөөс хөмсгөө зангидан зогсож байлаа.Тэр урд минь ирэн: Сая ямар новш нь болоод өнгөрөвөө?
би: Тэхёнаа чи буруугаар ойлгосон бололтой бид 2 зүгээр л найзууд
Тэхён: Саяны зурам шиг залуу чамайг найз гэж хардаггүй бололтой
Би: Зурам?
Тэхён: Тиймээ тэрнээс хол байгаарай түүнтэй дахиж ярьвал би боож үхэх байхшүү
Би: Чамайг ийм хартай гэж бодсонгүй
Тэхён: Та хоёр бас урьд нь үнсэлцээд байсан биздээ тэрнийг чинь ч бас харчихаад яаж тайван байх юм.
Би: Чи харчихсан юмуу
Тэхён өөдөөс ширүүн харан : яасан харах ёсгүй байсан юмуу
би хурдхан толгой сэгсрээд : уучлаарай анх би чамд сайн болчихоод тэгээд чамаар хардуулахын тулд Жонгүг миний найз залуу болж жүжиглэж байсан юм.
Түүний харцыг харж чадалгүй гараараа оролдон зогсож байтал Тэхён духан дээр үнсээд : Чамд хэлдэггүй л болохоос чамаас болж би аймар харамч болж байгаашүү.
Би: Яагаад?
Тэхён: Чи анзаардаггүй юмуу сургууль дотор алхаж байхад чинь залуус аймар хардаг миний бүр уур хүрээд байдаг юм
Би түүний хэлсэн инээдтэй ч хайр хүргэм үгийг сонсоод түүний хацар дээр нь гялс үнсчихээд ангируугаа орлоо.
~~~
Амралтын өдрөөр гэртээ байж байтал Тэхёнаас дуудлага ирлээ.
Тae: Сайн уу бяцхан гүнж минь
би: ахх дотор муухайрч байна шүү нялуун залуу гуай
Tae: маргааш завтай юу?
Би: Харинээ гайгүй завтай байх яасан?
Tae: Маргааш бүжгийн тэмцээнтэй ирж дэмжээрэй хайраа
Тэхёнаас болох газар цагийг нь асуучихаад унтлаа.Маргааш нь  Тэхёны тэмцээн дээр очиход тэдний хамтлаг удахгүй бүжиглэх гэж байгаа бололтой тайзны ард зогсоцгооно.Удалгүй тэдний хамтлаг гарч ирэхэд охидууд орилолдож эхэллээ.Тэхёны бүжиглэж байгааг харахад үнэхээр биширмээр санагдсан юм.Түүний хийж буй хурц бөгөөд гайхалтай хөдөлгөөн зүгээр л намайг алж байлаа.Ая ч дуусч тэд тайзнаас буухад охидууд Тэхён дээр овоорцгоож байлаа.Тэр угаасаа хамтлагынхаа ахлагч бас царайлаг болохоор охидууд ингэх нь аргагүй хэмээн бодож байсан ч тэдний зүг харахад нэг охин түүнийг хүзүүдэн үнсчихлээ.Гэхдээ Тэхён түүнийг өөрөөсөө холдуулах ямар ч үйлдэл хийхгүй байгаад уур хүрэн тэндээс хурдхан холдмоор санагдав.Гэртээ очоод утсаа үзэхэд хүний урманд Тэхёнаас ганц ч дуудлага зурвас байсангүй.Маргааш нь сургууль дээрээ ирэхэд Тэхён юу ч болоогүй юм шиг өөдөөс инээмсэглэн ирж байлаа.
Тэхён: Сайн уу?
би: муу байна
Тэхён: Өчигдөрийн зүйлийг харчихсан уу
Би: Би сохор биш
Тэхён: Хэн гэдгийг нь асуухгүй юмуу
Би: Мэдээж асууна
Тэхён: Миний хуучин найз охин
Би: Чи тэрэндээ хайртай юу
Тэхён: Тийм… гэх…
Түүнийг орхин уйлчихгүйг хичээн алхлаа.Яаж ийм зүйл болно гэж тэр зүгээр л надаар даажигнасан болж таарч байна уу.Тэрэндээ хайртай юм бол би юу болж таарч байна? Өөдгүй новш
Доош харан алхаж байтал хэн нэгнийг мөргөчихлөө.
Би: Уучлаарай…
Жонгүг: Уйлчихсан юмуу
Би: Юу ч бишдээ
Жонгүг: Хэн юм.
Жонгүгт болсон бүх зүйлээ ярихад тэр намайг тэврэн: бүх зүйл зүгээрдээ түүнд ямар нэгэн шалтгаан байгаа байх үгүй бол тэр жинхэнэ новш энэ хоёрын аль нэг нь.Жонгүгийн ачаар сэтгэл санаа дээрдэн түүнийг цаашдаа тоохгүй байхаар шийдлээ.Гэвч тэгэх тусам хаана ч явсан Тэхёнтой таараад байлаа.
~~~ Тэхёны талаас
Тэр хуучин найз охинтойгоо анх бага ангиасаа найзалж эхэлсэн ч том болох тусам тэдний найзын харилцаа бие биенээ гэх хайр болсон юм.Тэр найз охиндоо үнэхээр хайртай байсан ч найз охин нь тийм байгаагүй.Хэдэн жилийн дараа түүнийг хараад
урьдных шигээ зүрх нь догдолж байсан ч түүний сэтгэлд Аёоныг гэх сэтгэл илүү хүчтэй байв.Түүний хуучин найз охин Тэхёнд буцаж нийлэх тухай бодлоо хэлсэн ч түүнд огтхон ч таалагдсангүй.Бүр ч болоогүй Тэхёныг татан үнсэж орхисон ч түүнийг түлхсэнгүй нэгэнт л хайртай байсан эмэгтэй нь учир түүнд зүгээр танихгүй хүн шиг муухай ааш гаргахыг хүссэнгүй.Хурдхан энэ асуудлаа цэгцлээд Аёонд бүх зүйлээ ойлгуулахыг маш ихээр хүсэж байлаа.Тэр түүний хайртай бүсгүй шүүдээ.

~~~
Hicheel orchihson chin aimar zav muutai bolson uchir uguullegee udaj bj oruulah baih but vote my fic kk

(Дууссан) No end🌼Where stories live. Discover now