Lay imagine

455 18 0
                                    

Tа 2 бол олон насны зөрүүтэй хосууд. Гэхдээ тэглээ гээд энэ та 2-н хайрыг бөхөөсөнгүй. Харин анх танилцсанаас хойш 5 жил та 2-н хайр улам бүр бадамлан ассаар байгаа юм.

Эксо М-н бүжгийн машин гэхээр хүн бүрийн толгойд Лэе орж ирнэ байх. Тэр сайн ч дуулна бас сайхан ч бүжиглэнэ. Гэхдээ юу гээч тэрний бүх юм ганцхан чинийх. Тэр үнэхээр авьяастай зураг зурна бас дуу зохионо. Бас үнэн тасарцан загварын мэдрэмжтэй. Тэр үнэхээр хүсэл тэмүүлэл дүүрэн хүн. Бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг сайн найз, сайн хүү, бас сайн найз залуу. Тэр тийм ч яриа хүн биш. Гэхдээ чиний нүд рүү хараад ярьж байгаа зүйлийг чинь нэг бүрчлэн анхааралтай сонсож чадна. Тэр чамд зориулан дуу зохиож тэр дуугаа гитар юмуу төгөлдөр хууран дээр тоглож өгөхөд чи түүнд улам бүр дурлана. Түүний цагаан хуруу гитарын утсан дээр бүжиглэхэд бурхан яаж надад ийм сайхан залуу заяаваа гэж дотроо талархана. Орой бүр түүнийхээ тэвэрт унтаж шөнөжин унтаж байгаа царайг нь харсан ч сэтгэл чинь ханахгүй. Өглөө болгон түүнээс түрүүлж сэрчихээд түүнийхээ хамар, чих, уруул, шанаа гээд хүссэн бүхэндээ хуруугаа зөөлхөн хүргэнэ. Харин энэ үед тэр сэрчихэд гарыг чинь зөөлхөн салаавчлан атгаж байгаад чамд Өглөөний мэнд гэж хэлнэ. Тэр бас бялуу, бровни гэх мэт амттай юманд дуртай. Орой болгон тэр чамайг ажлаас чинь авчихаад замаараа бялууны дэлгүүр орж хүссэн амттанг чинь авч өгнө. Тэгээд гадаа сэрүүн байгаа болхоор чамд хүрмээ нөмрүүлчихээд хамтдаа хөтлөлцөн гэрлүүгээ алхана. Бас тэр чамайг үнсэх дуртай. Өдөржин л чиний уруулаар цангалаа гэж хэлнэ. Хэдий тэр хүзүүндээ хүн хүргэх дургүй ч чиний өмнө хүчин мөхөсдөнө. Түүнийг уурлаад жаахан хүүхэд шиг хошуугаа унжуулаад суухаар нь чи хүзүүн дээр нь үнсдэг. Харин тэр яаж ч чадалгүй чамд бууж өгнө. Анх гэрийнхэн чинь дургүй та 2-г эсэргүүцдэг байсан ч одоо тэд та 2-т бууж өгсөн. Мэдээж шүү дээ. Тэрний ахмад хүмүүсийг хүндэлдэг хүнлэг зан, сайхан сэтгэл, гэмгүй царайнд хэн ч удаан дургүйцэж чадахгүй. Анх аав чинь тэрнийг үзэн яддаг байсан харин одоо тэд хамтдаа загасанд явдаг болж. Ээж чинь тэрнийг харааж загнадаг байсан. Одоо харин орой бүр тэр Лэе-г хоолонд ирэхийг урьдаг болж. Гэхдээ энэ бүгд тийм ч амар байгаагүй. Тэр нэг өнгөрсөн валентин хүртэл....................
Өнгөрсөнд:
- Хурдлаарай яг хөлдөж үхлээ хэлчихээд 2 гараа хооронд нь үрэн дулаацуулах гэж оролдлоо
Чи нисэх онгоцны буудал дээр өөрийн найз залуу Лэе-г хүлээн сууна. Энэ өвөл анхны валетинаа та 2 Жэжү аралд өнгөрүүлхээр шийдсэн юм. Харин Лэе хоцорч байна. Бас нэг юмаа мартчихсан юм байхдаа. Тэр нээрээ үнэхээр мартамхай шүү.
Хөлдөх шахан улайсан гараа харахад чиний гарт та 2н амлалтын мөнгөн бөгж гялалзана. Энэ амлалтын бөгжөө чиний эцэг эх түүнийг хүлээн зөвшөөрсөний дараа үнэтэй бөгжөөр сольж өгнө гэж Лэе амлаж байсан юм. Энэ бүгдийг эргэн санахад өөрийн эрхгүй инээмсэглэн даарсан царайд чинь улаа бутарч байлаа.
Удалгүй хэн нэгний 2 хөл харагдахан Лэе-г байна гэж баярлан бушуухан түүнд тэврүүлэн бээрсэн гараа бүлээцүүлэхийг хүслээ. Гэхдээ энэ тэр байсангүй.
- Тэр хөгшин төгцөг чамд худлаа ирсэн. Угаасаа ирэхгүй. Одоо тэрнийг мартаж үз
Гэхдээ чи түүнийг хэлсэнд итгэхийг хүссэнгүй толгойгоо хурдан сэгсрээд чемоданаа чирэн эргэж харан алхлаа.
- Битгий маяглаад бай ................-аа. Уулаасаа гэрийнхэн чинь та 2-г хүлээн зөвшөөрөхгүйг мэдэж байгааз дээ
- Больж үз. Ким Жунин. Ядаргаатай байна эндээс зайлж үз
Кай анх удаа та 2-г салгах гэж оролдож байгаан биш. Кай чамтай ойролцоо настай. Тийм болхоор гэрийнхэн чинь хүлээн зөвшөөрдөг. Харин чи Кай-д дургүй. Харин тэр шантрах дургүй.
Яг энэ үед утас чинь дугарлаа. Дугаарын харвал ашгүй Лэе-н дугаар байна. Хурдхан шиг түүнийг ирэн энэ тэнэгээс аврахыг хүслээ
- Лэе чи хаана байна аа?
- Уучлаарай .........................i-аа гээд тэр арай ядан дугарна
- Лэе юу болсон бэ? Битгий уучлал гуйгаад бай. Юу болсон юм? Хурдан хүрээд ир.
Тэр зүгээр байгаадаа. Дуу нь сайнгүй сонсогдож байсан. Яг л уйлж байгаам шиг. Тийм амархан уйлах хүн биш юмсан. Тэр тусмаа утсаар ярьж байхдаа
- ..................-аа 2лаа салцгаая
- Юу гэнэ ээ?
- Салцгаая гэж байна гэж хэлчихээд тэр утсаа тавьчихлаа.
Сая юу болсон бэ? Тоглоомуу? Гэхдээ 4 сарын 1 болох болоогүй биз дээ. Бушуухан түүн рүү залгавал таны залгасан дугаар холбогдох боломжгүй гэдгээс өөр юм хэлсэнгүй. Ямар нэг юм болсон л байна даа. Тэгээгүй бол тэр салцгаая гэж хэлэх хүн биш. Мэдээж,,, мэдээж аав байж л таараа
- Одоо больхийн бишүү? Тэр чамайг аль хэдийн хаясан гээд Кай аав руугаа залгах гэж оролдож байхад чинь утсыг чинь шүүрэн авлаа.
- Чи тэгсэнүү?
- Би юу гэж тэгэж байдаг юм
- Чи надад худлаа хэлж чадна гэж бодоо юу. Хурдан надад түүнийг хаана байгааг хэлээдэх гэж чи Кай руу хараг хашхирч байлаа.
Аав Кай 2 хамт ажилладаг. Тэхээр эхлээд аавтай уулзах хэрэгтэй. Тэр л хаана байгааг нь мэднэ
- Ааваа Лэе хаана байна?Арай дэндэж байна шүү тэрнийг хурдан тавь
- Би яаж мэддэг юм. Тэглээч одоо тэрнийг ярихаа боль. Тэр чамд арай хөгшиднө.
- Ааваа би үнэхээр тоглоогүй байна
- Би ч бас тоглоогүй байна. Чиний толгойг эргүүлж залхаад явсын байлгүй. Одоо тэрнийг гэхээ боль. Чамд Кай л тохирно. Тэглээч чамайг авах гээд ирлээ
Гайхан эргэж харвал кай ард минь инээмсэглэн зогсоно. Аав үнэхээр мэдэхгүй бололтой тэхээр энэнээс зайлахгүй
- Тэр хаана байна? Одоо наад тэнэг тоглоомоо боль
- Чи тэрнийг мартах хэрэгтэй Anu Dari-аа гээд Кай чам руу дөхөн гарыг чинь атгалаа
Чи тэрний гарыг хүчтэй түлхээд
- Яагаад тэрэн лүү үхэх гэж байгаа юм шиг зүтгэдэг юм? Би шархалж дуусаж байна. Чи тэрнийг гэж харин би чамайг гээд чи бид 2 яг л ижил цэнэгүүд шиг байна. Яагаад ганцхан удаа намайг бодож болгүй юм. Кай над руу хашигчиж байлаа. Тэр анх удаа надруу хашгирч байна
Тэрнээс юу ч сонсож чадахгүйн байна. Магадгүй Лэе-н гэрлүү очсон нь дээр байх. Жолланамдонд байдаг гэр гаднаасаа урьдын адил жижигхэн хэрнээ дулаахан харагдана. Энд тэр эмээтэйгээ өссөн болхоор нүүх дургүй байдаг юм. Лэе-н чамд өгсөн түлхүүрээр онгойлгон ороход бүх тавилгаа цагаан даавуугаар бүтээсэн байх бөгөөд хоосон хөндий санагдана. Түүний өрөө лүү ороход бүх Кай сууж байх бол харин Лэе-г сандалнаас чанга хүлсэн байв
- Чи юугаа хийгээд байгаа юм?
- Пөөх ингэж удаан зодуулчихаад тэр амьсгалсан хэвээр л байна.
Хэдий чи Лэе рүү гүйгээд очмоор байсан ч Кайг яахын мэдэхгүй болхоор хөдөлж чадсангүй. Кай хажуудаа тавьсан байсан хувинтай усыг аван Лэе рүү цацахад түүний сэргээд хэлсэн анхны үг чиний нэр байсан юм.
- .................-аа эндээс хурдан яв гэж Лэе орилно
- Үгүй дээ би эндээс чамтай л хамт явна
- Энэ новш чи бид 2-н нэгийг л эндээс гаргана
Битгий намайг новш гэж дуудаад бай гээд Кай чиний гарнаас хүчтэй татан өөртөө наалаа.
- Чи яах гээд байгаа юм
- Чамд хайраа харуулж байна хонгор минь гээд Кай чамайг хүчээр үнслээ.
Яг энэ цаг мөчид " Чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов " гэсэн хэн нэгний бүдүүн хоолой сонсогдов. Гайхан эргэн харвал аав чинь 5 бие хамгаалагчийн хамт зогсож байлаа.
- Хараал идсэн новш минь чи өөрийгөө юу хийж байна гэж бодоов гээд аав чинь хамаг хүчээрээ Кайн нүүрийг алгадна
- Эээээ..эрхэм ээ та охиноо надтай байхад дуртай биз дээ? Би зүгээр л түүнийг өөртөө татаж байна гэж Кай ээрэн хэлнэ
- Ийм юм харуулчихаад чи тэгэж хэлнэ гэнэ ээ. Би энд охиноо Лэе рүү явчихлаа гэж бодон тэр новшийг хашраах гэж ирсэн юм. Харин жинхэнэ новш нь чи байжээ. Одоо чиний аавын компани сүйрсэн. Дахиж миний нүдэнд харагдаад үзээрэй гэж хэлчихээд аав чинь чам дээр ирэн уучлаарай охин минь гээд чамайг тэврэв.
- Эхлээд Лэе-г авраач
Лэе суллагдангуутаа хурдхан шиг мөлхөж ирэн чамайг чангаас чанга тэвэрч байхдаа нүднээс нь нулимс гарж байлаа. Харин чи Лэе-н нүүрийг зөөлхөн илэн " Харин чи зүгээрүү? Гэж асууна.
Лэе ялдамхан инээмсэглэснээ " чи зүгээр бол би зүгээр шүү дээ " гэснээ зөөлнөөр чамайг түшин босголоо. Магадгүй чамайг унагаана гэдгээс айсан байх. Аав чинь та 2-г харж байснаа явцгаая гэж хэллээ. Харин энэ үед Лэе
- Байзаарай миний эмээ хаана байна?
- Тэр үхсэн гэж Кай хариуллаа.
Лэе намайг зөөлхөн тавиад гүйж очин Кайг нүүр лүү цохингоо " Чи надад тэрнийг гэмтээхгүй гэж амлаа биз дээ? хаана байна гэж байна ? " гэж асуулаа
- Кай хамар амнаас нь цус гоожин " Нөгөө өрөөнд "
Лэе босоод тэрнийг дахиад нэг өшиглөнгөө Харин энэ .............-н өмнөөс гэв.

Эксо хамтлагтай холбоотой бусадWhere stories live. Discover now