Chen imagine

270 13 0
                                    

Маргааш нээрээ валентины өдөр юм байна ш дээ. Хостойнуудад нь маргааш сайхан баярлахыг хүсээд ганц биеээрээ байгаа хүмүүст нь " хорвоос хосгүй найз нарын " өдрийн мэнд хүргэе.

Фэнүүдийн хийсэн Exo imagine зөндөө байдаг л даа. Тэрэн дундаас валентины баярт зориулаад " Эксо хамтлагын .... миний найз залуу " гэсэн imagine-г оруулья.

Chen – Боловсон найз залуу

Чэн та 2 бол үерхээд жил орчим болж байгаа ид дурлалдаа шатаж яваа хос. Бас тусдаа байр хөлслөөд 3 сар болж байгаа.

Тэр бол эгдүүтэй өхөөрдөм төмс. Магадгүй тэр тайзан дээр гайхалтай хоолойтой хүчирхэг дуучин байх. Харин тайзнаас буугаад эгдүүтэй, хөөрхөн, базаад хаячмаар хүүхэд болно. Бас тэр нүдний шил зүүчихээрээ яг л Харри Поттерын ази хувилбар шиг харагдана. Яагаад гэдгийг мэдэхгүй ч тэрэнд нүдний шил үнэхээр их зохьдог. Тэр байгалаасаа өөдрөг төрчихсөн хүн бөгөөд тэрний ганцхан инээмсэглэл чиний бүхэл өдрийг гэрэлтүүлж чадна. Бас тэр үнэхээр боловсон. Тэр үргэлж чиний цүнхийг барьж, чамд хаалга онгойлгож өгч, гунигтай кино үзээд уйлах үед чинь салфекта дөхүүлж өгч байх болно. Харин сэтгэл тавгүй үед чинь чамайг нулимсаа гартал инээмсэглүүүлж харин санааг чинь зовоосон асуудал чамд юу ч биш юм шиг санагдах болно. Тэр чамайг хатан хаан шиг л үзнэ. Гэхдээ тэр юу хийж болох юу хийж болохгүйг мэддэг болхоор хэзээ ч хил хязгаарааас давсан юм хийхгүй.

Тэр хоол хийхдээ сайн биш л дээ. Тийм болхоор түүнээр хоол хийлгэх гэж зүтгээд хэрэггүй. Харин тэр гараа угаачихаад чамд ногоо угааж юмуу хэрчиж өгч туслана. Тэр хэлээ булталзуулчихаад хамаг анхаарлаа байдгаар нь төвлөрүүлчихээд нөгөө муу хэдэн ногоогоо эв дүй муутайхан удаан хэрчинэ. Хэрвээ өөр хүн байсан бол хэцүү харагдах ч түүнийг үнэхээр эгдүүтэйгээр хичээж байгааг хараад чиний зүрх бүлээцэх болно. Хоол болсоны дараа өөд өөдөөсөө хараад хамтдаа суугаад идэхэд тэр өөрийг нь ногоо угааж хэрчсэн болхоор энэ хоол ийм амттай байгаа юм гэж маргана. Гэхдээ тэрний энэ байдлыг хараад чиний уур хүрэхгүй. Бас тэр тв үзэхэд тийм ч тохиромжтой хань биш. Дуртай драмагаа хамтдаа суугаад үзэхэд дандаа мөрийг чинь дэрлээд унтчихна. Харин чи тэрний үсгийг хуруугаараа самнангаа эгдүүтэй царайг нь харан сэмээрхэн уруул дээр нь үнсэнэ. Мэдээж гэрийнхэн чинь ч гэсэн Чэнд дуртай. Заримдаа та 2 эцэг эх дээрээ хамтдаа зочилдог. Тэр ээжид чинь хоол хийхэд туслана. Харин ээж чинь тэрний тогоочийн чадварыг хараад үхтлээ инээнэ. Тэр бас нөгөө хичээнгүй царайгаа гаргаад хоол бэлдэж байгааг хараад чи суухдаа хорвоогын хамгийн жаргалтай бүсгүй байна. Харин аав чинь чиний багын паянгуудыг чинь ярьж байдалд хийнэ. Харин тэр чиний түүхийг сонсоод чамайг улам хайрлах болсоноо чихэнд чинь сэмээрхэн шивнэнэ.

Эксо хамтлагтай холбоотой бусадWhere stories live. Discover now