1-Бүхний эхлэл

16 1 0
                                    

Өнөөдөр яасан сайхан өдөр вэ? "Өдөр бүр үүл бүрхэж, бороо асгаж байдаг бол би тэнгэрийг үргэлж ширтэх байсан" гэж бодох зуураа өдрийн эхний тамхиа асаалаа. Ганцаараа амьдардаг болоод нилээн удлаа. Энэ хугацаанд би харин шөнө гэртээ ирээгүй, гэртээ элдэв хүн авч ирсэн тохиолдол нэг ч байхгүй. Би бусад ямар ч зүйлд баригдмал би хэрнээ ёс суртахуунд хичнээн баригддаг гээч! Гэх мэтийн элдэв дэмий юм бодож байх зуураа цайгаа ууж, хувцсаа өмсөөд гарахад бэлэн болсон байлаа.
Орцноосоо гарангуутаа чихэвчээ мартснаа санаад гэр рүүгээ буцаж орох гэтэл цахилгаан шат 12 давхарт оччихож. Цахилгаан шатыг ирэхийг хүлээж байхаар 6н давхар руу алхчихсан нь дээр гэж бодон шар руу гараад алхаж байтал 4н давхарт танихгүй залуутай мөргөлдчих нь тэр. Унагасан түлхүүрээ авчихаад эргээд хартал тун дажгүй залуу зогсож байна. Би ч иймэрхүү зүйл догдолдоггүй болохоор "уучлаарай" гэж хэлчихээд зөрөх гэтэл "дугаараа өгөөч" гэлээ. Би ч толгойгоо сэгсрээд дээшээ явтал араас дагаад л байлаа. Ядаргаатай санагдсандаа дугаараа өгтөл "би чам руу ярина аа, харин чи утсаа заавал аваарай" гэж хэлээд алга болов. Гэртээ орж чихэвчээ авчихаад дуугаа тавин хальт суутал надад хуучны муухай ч юм шиг сайхан ч юм шиг дурсамжууд бодогдож эхэллээ. Эдгээр дурсамжуудаа бүр эхнээс нв бодвол: Би багаасаа унаган махтай байсан ч бага ангидаа их хөөрхөн охин байсан учир хэн ч намайг шоолдоггүй байсан. Дунд ангид ороод нилээд таргалж эхэлтэл хүүхдүүд намайг шоолж эхэлсэн. Жаахан хүүхдүүд байсан учраас тийм ч айхтар үгээр шоглохгүй. Надад ч тийм хүндээр тусдаггүй байлаа. Харин ахлах ангид ороод нилээд турж эхлэхэд хөх нилээн том харагддаг байсан. Би хэнтэй ч нээлттэй байдаггүй, найзалсан ч бусад хүүхдүүд шиг хов жив ярьж чаддаггүй байсан учраас олон найзтай байгаагүй ч байж болох юм. Харин хөвгүүд миний тухай ярих нь миний чихэнд яаж яваад ч юм хүрчихнэ. "Түүнтэй нэг унтчих юмсан, хөхийг нь бариад үзчих юмсан...". Иймэрхүү яриа дандаа л байна. Надад ч сүртэй санагддаггүй байлаа. Их сургуульд ороод бас л нилээн таргаллаа. Харин энэ бүх хугацаанд би ГУНИГТАЙ нэгэн хэвээрээ байсан. Намайг хэн ч, юу ч өөрчилж чадахгүй мэт санагддаг байлаа. 2р курсд орсон эхний улирал аав ээж 2 агаарт байх хэрэгтэй гээд намайг өвөөгийнд амьдрахаар үлдээгээд хөдөө явлаа. Би ч нэг хаягдчихсан хүүхэд шиг л санагдаж билээ. Тэр үед тамхи татаж эхлээд, /шалтгаан нь хоол идэхгүй тамхи татаад байвад турдаг гэсэн цуу яриа/ хоол ч идэхээ байлаа. 2 3н сар хоол идэхгүй, хааяа нэг идэхээрээ ямар ч хольцгүй цагаан будаа мэтийн зүйл л иддэг. Нилээн жин хаялаа. Нэг удаа орой шалгалтаа өгчихөөд 8н цагийн үед сургуулиасаа гараад явж байтал сургуултийн үүдэнд сая өгсөн шалгалтыг авсан, тэр хичээлийг ордог 30 гаруй насны эрэгтэй багш маань машиндаа сууж байснаа намайг гарж иртэл дохиогоо дугарган "Халиунаа" гэж дуудах нь сонсогдов. "Яасан багш аа" гээд очтол "Багш гээд сүржигнээд яахав, гэрт чинь дөхүүлээд өгье. Эмэгтэй хүүхэд ганцаараа ийм орой яаж явах вэ" гээд машиндаа суухыг урив. Би зөвшөөрч манай гэр хүртэл би өөрийнхөө талаар, тэр ч өөрийнхөө талаар нилээдгүй олон зүйлсийг ярьлаа. Гэрийн гадаа ирээд намайг түр суухыг асуухад нь би татгалзаагүй. Эндээс л бүх зүйл эхэлсэн юм. Тэр орой бид 2 шөнө хүртэл ярин үүрийн 4 болж байхад би гэртээ орлоо. Өглөө нь надад "хэдэн цагаас хичээлтэй вэ?, хүргээд өгье" гэсэн зурвас ирлээ. Шөнө болсон зүйл зөв бурууг бодож суутал над руу залгаж байна. Утсаа автал "яагаад хариу өгөхгүй байгаа юм" гэхээр нь "унтаж байлаа" гэхэд "за тэгвэл одоо гадаа чинь очьё, гараад ирээрэй...". Нүүрээ будаж, хувцсаа өмсчихөөд гарахад тэр гадаа хүлээж байлаа. Бид замдаа бие биенийхээ тухай ярилцан нэг л мэдэхэд сургуулийн үүдэнд иррэд би тэнд буухаасаа санаа зовж булан тойроод зогсохыг хүслээ. Өдөржин хичээлтэй байж байгаад орой тартал тэр намайг оройн зоогонд урилаа. Би эрэгтэй хүмүүсийн сайн мэдэхгүй. Яагаад ингэж надад насанд хүрсэн эмэгтэйтэй болзож байгаа юм шиг хандаад байсныг нь мэдэхгүй. Учир нь би дөнгөж 17н настай. Би өнөөдөр эрт амрах хэрэгтэйгээ хэлж, бүхнийг залруулахаар шийдлээ. Гэртээ орохоосоо өмнө тамхилчихаад нэг сайхан сэтгэлээ сэргээчихээд орж хэвтлээ. Тэр яг л соронз шиг хүн байсан. Бодохгүй байя гэх тусам бодогдоно. Тэгээд л би түүн рүү зурвас биччихсэн. Сайхан амарсан уу гээд энгийн л...
Тэр харин одоо уулзмаар байна, манайд хүрээд ирээч гэв. Би тэр өдөр хичээлгүй байсан учраас өдөр уйдахгүйн тулд бас гэртээ байхаар ямар нэг зүйл идчих гээд байсан учраас энэ хүслээ дарах гэж тэднийхийг зорьлоо. Хаягийг нь олж очоод гадаа нь хацраа улайтал зогссонсон. Зориг гаргаад хаалгыг нь тогштол гэрийн халадтай өндөр эр намайг угтаж байна. "Би ч хямдхан юм даа...ир гэхэд нь ирж л байдаг" гэж бодоод гутлаа тайлаад зочны өрөөнд орох замд 2 хөөрхөн хүүтэй гэр бүлийг зураг хананд өлгөөтэй байлаа. Тэр зургийг хараад их зүйл бодмоор байсан ч тэр бүх бодлоо орхин зочны өрөөнд ортол цай хийж өгөөд л...
Яг л ажлаа тараад иртэл нөхөр нь халуун дулаанаар угтан авч байгаа мэт сэтгэгдэл төрлөө. Ийм л гэнэн байдлаар би түүнд дурласан. Тэр миний дуртай дууг тавин бид 2 хөгжилдөж эхлэв. Танихгүй айлд орж ирсэн би эхний хэдэн хором чив чимээгүй суусан ч дуу тавьсан тэр мөчөөс чимээгүй байдлаа ор тас мартан дууг дагаж дуулж эхэллээ... Бид нэг л мэдэхэд буйдан дээр хагас хэвтээ байдалтай унтчихаж. Хэтэрхий хөгжилдсөндөө ядарсан бололтой. Сэрэх үед 6,7н цаг болж байгаа гэлтэй гадаа гэгээ тасарч, харанхуйд цас шуурч байлаа. Би цонхоор харангаа дуу сонсож хэвтэж байснаа санаж байна.

Хамгийн хоосон зайOnde histórias criam vida. Descubra agora