Хүн бүрт 2 тал бий....Муу ба сайн тал. Зарим хүмүүс сайн талаа голдуу бусдад харуулдаг байхад зарим нь муу талаа төлхүү харуулна. Миний бодлоор бол сайн талаа төлхүү харуудлаг зарим хүмүүс зүгээр л хүмүүст сайн хүн болж харагдахын тулд дүр эсгэдэг байх. Хүмүүст туслаж тэд нарт сайхан хандсан ч дотроо өөр зүйл боддог байх. Харин муу талаа харуулдаг зарим хүмүүс бол хүнд сайн хүн болон харагдаж дүр эгсэж байснаас зүгээр л байгаагаараа байсан нь дээр хэмээн бодож муу талаа харуулдаг байх. Зарим нь эсвэл зүгээр өөрсдөө шархлахаасаа айн муу талаа илүү харуулдаг байх. Би бол дүр эсгэгч сайн хүмүүсийн нэг. Намайг Ким Югём гэдэг. Би бол жирийн л нэг оюутан. Одоо удахгүй төгсөнө. Би бол сургуульдаа сайн сурлагатай шилдэг оюутнуудын нэг бөгөөд хүмүүс намайг ааш зан сайтай гээд надаас зөндөө л тусламж гуйна. Тэр нь мэдээж дандаа хичээл. Гаднаа инээмсэглэн тусладаг ч дотроо энэ бүхнээс залхсан тул тэр хүммүүсийг хараан сууна. Би бол дотроо хүн алахад ч бэлэн сууж буй чөтгөр юм.
Сургууль дээр ангид
??: Югёмаа
Би: Мм?
??: Чи найздаа туслаач. Энийг найздаа хийгээд өг тэгэх үү?
Би: Найз нь одоо завгүй байна аа. Уучлаарай.
??: Ээ л дээ. Жжохон л юм ш дээ.
Би: \Завгүй байна гээд байхад новш чинь\ Уучлаарай, найз нь үнэхээр амжихгүй нь ээ.
??: Заза
Би: \Лай чинь өөрөө хийхэд яадаг юм, Муу залхуу новш\
Хичээл тарлаа. Сургуулиас гараад явж байтал хүнтэй мөргөлдлөө.
??: Өөө яанаа, уучлаарай \ёжтой инээмсэглэх\
Би: \Новш чинь\\гараа зангидах\\тайвширах\\эргэж харан инээмсэглэх\ Зүгээр дээ \явах\
??: Энэ тэнэг байх аа. Өөрийг нь мөргөчихөөд байхад хүртэл инээмсэглэж байдаг
Би: \цаашаа явсаар\\Чамайг хэзээ нэг өдөр ална. Хүлээж бай\
Саяны намайг мөргөдөг хүн бол Маркетингийн ангийн Пак Жонхун. Тэр бол үргэлж өөрөөсөө хүч дорой эсвэл над мэтийн даруухан дуугүй хүмүүсийг дээрэлхэж явдаг нэгэн. Намайг илт дээрэлхдэггүй ч иймэрхүү байдлаар минийянзыг үзээд байдаг юм. Энэ залуугаас үнэхээр залхаж байна. Түүнд худлаа инээмсэглэн Зүгээр гэж хэлдэг ч дотроо түүнийг алмаар санагддаг байлаа. Би ойрд нэг юм мэдрээд байгаа нь миний дотор гадна хүнээс минь шал ондоо хүн болон хувираад байх шиг. Гэхдээ зүгээр ээ. Би тэр доторх өөр хүнээ нууж чадна.

ESTÁS LEYENDO
Хоёр тал-Two Sides [Дууссан]
FanficКим Югём бол жирийн нэгэн оюутан бөгөөд тэрээр сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг. Хүн болгон түүнээс хичээлээ асууж зарим нь хичээлээ хийлгэх гэж оролдоно. Югём энэ бүхнээс залхсан байлаа. Гэвч энэ залхсан байдлаа харуулахгүйн тулд нөгөө л эелдэг...