\Югёмын талаас\
Инатай цуг цэнгэлдэх хүрээлэнд цагийг үнэхээр сайхан өнгөрөөлөө. Тэр хугацаанд би бүх болсон явдалыг мартчихсан байсан юм. Инагийн гэрт гэгээ тасрахаас өмнө ирлээ. Ина надаас түрүүлж ороод хаашаа ч юм гүүгээд алга болчихлоо. Би гайхан гэрт нь ороход цаанаа нэг намуухан, тайван уур амьсгал мэдрэгдэнэ. Зочны өрөөг хальт сонирхчихоод буйдан дээр суулаа. Хажуу тийшээ хартал нэг ном байна. Номонд дуртай болохоор сонирхол хөдлөөд аваад үзвэл 1000 романтик болзоо гэж байна. Хэнийх болохыг нь шууд л ойлголоо. Нээгээд унштал "Хайртай залуугаа баярлуулах нь" гэсэн гарчигтай бүлэг гараад ирлээ. Тэрийг нь яг унших гэж байтал
Ина: \номыг шүүрч авах\ Энэ яахаараа энд явж байдаг байна аа? \аваад явах\
Би: \инээх\ Хөөрхөн юм аа.
Ина ийш тийш яаран гүйсээр
Би: Чи яагаад ингэж яарч гүйгээд байгаа юм бэ?
Ина: Би харин өглөө гэрээ цэвэрлэж амжаагүй юм аа.
Би: Зүгээр ээ. Би ч тийм цэвэрч хүн биш \инээх\
Ина: Тэгсэн ч гэсэн. Миний найз залуу ирчихсэн байхад заваан сууж байж болохгүй ш дээ. Би угаасаа болчихлоо. Нөгөө...юу...Жүүс уух уу? Цай уух уу? Эсвэл кофе уух уу?
Би: \инээх\ Жүүс ууя
Ина: За
Би: \инээмсэглэх\ Хөөрхөн гэдэг нь.
Би түүний араас гал тогоо руу явлаа. Тэр хөргөгчнөөс жүүс гаргаж ирээд стаканд хийж байна. Би түүний хойно очин түүнийг тэврэхэд
Ина: Я-яасан бэ?
Би: Зүгээр л тэвэрмээр санагдаад
Ина: \улайх\\инээмсэглэх\\жүүсээ стаканд хийх\ За буйдан дээр очиж сууя аа.
Би: Түрхэн зуур ингээд зогсоё. Түрхэн зуур
Би түүнийг улам чанга тэвэрлээ.
\Инагийн талаас\
Югём бол миний 2-р курсээсээ сэтгэлдээ нууцхан хайрлаж явсан ангийн залуу. Тэр сурлагадаа сайн, хичээл таслахгүй, үнэхээр эелдэг бас түүний инээд үнэхээр дулаахан. Гэвч би сэтгэлээ илчилж чадаагүйн учир нь тэр над шиг царай муутай дуу цөөтэй доожоогүй охиныг тоохгүй байх аа гэсэн бодолдоо дарагдсан байсан ч түүнийг надад сайн гэхийг сонсоод би их гайхаж бас баярласан. Тэгээд бүр надаас түрүүлж надад сайн болсон гэдгийг нь дуулаад бүр их баярласан. Түүнийг миний гэрт хонохыг хүсэхэд нь би эхлээд эргэлзсэн ч зөвшшөрсөн юм. Гэрийнхээ үүдэнд ирээд гэрээ цэвэрлэж амжаагүй байгаагаа санаад Югёмоос түрүүлж ороод өрөө рүүгээ гүйж орон хувцасаа ч сольж амжилгүй гэрээ цэвэрлэж эхэллээ. Гэрээ цэвэрлээд явж байтал Югём буйдан дээрээс нэг ном аваад уншиэ байхыг харлаа. Гэнэт өөрийнхөө уншиж байсан болзоо хайр дурлалын зөвлөгөөтэй намаа уншиж байгаад орхиод гарсанаа санаад түүний гараас бушуухан шүүрч аваад өрөөндөө орж номын тавиур дээр далдын далд тавьлаа. Гарч ирээд түүнд жүүс аягалаж өгөхөөр гал тогоо орон хөргөгчнөөс жүүс аваад стаканд хийх гэж байтал бэлхүүсээр мнь гар ороод ирлээ. Югём намайг араас минь тэврэх нь тэр. Би гайхан асуутлал тэр зүгээр л тэврэхийг хүссэн гэхэд нь дотроос минь халуу шатаж эхлэх шиг санагдаад гялс жүүсээ аягалчихаад буйдан дээр сууя гэсэн ч тэр дахиад хэсэг миний араас тэвэрсэн чигтээ байхыг хүсээд миний бэлхүүсийг улам чанга өөртөө наан тэвэрлээ.
ŞİMDİ OKUDUĞUN
Хоёр тал-Two Sides [Дууссан]
Hayran KurguКим Югём бол жирийн нэгэн оюутан бөгөөд тэрээр сургуулийнхаа шилдэг оюутнуудын нэг. Хүн болгон түүнээс хичээлээ асууж зарим нь хичээлээ хийлгэх гэж оролдоно. Югём энэ бүхнээс залхсан байлаа. Гэвч энэ залхсан байдлаа харуулахгүйн тулд нөгөө л эелдэг...