?- Холдоод өгөхгүй юу

Би: *байрнаасаа хөдлөхгүй зогсох*

Ар араасаа шаагилдан явах олон сурагчдын дунд гагцхүү охин хүү 2 л түгжрэл үүсгэн сатааран зогсоно. Бие биелүүгээ хайр гэрэлтсэн, басхүү дөлгөөхөн харцаараа уусгах мэт харах нь бүү хэл цаанаа л нэг ёжтой гэмээр зэвүүцэл цухуйсан хүйтэн хөндий ширүүн харцаар харалцан зогсоно. Бусад нь ч гэсэн анх удаа иймэрхүү байдал үүсээгүйг нотлох мэт тоохгүй зөрөх нь байнга тохиолддог хэвийн зүйл гэдгийг батлаж байгаа бололтой. Гэнэт хичээл эхэлснийг мэдэгдэн хонх дуугарахад тэр 2 ямар нэг хийх гэж байсан зүйлээ орхисон мэт ундуйцан анги ангилуугаа гэлдэрлээ.

*Миний талаас*

Шинэ сургуульд орсны минь 2дох долоо хоног. Хөгжилтэй бас хурдан ч өнгөрч байна шүү, тэр муу хахирыг тооцохгүй бол шүү дээ гэж өөртөө шивэгнэхэн хэлээд самбар дүүрэн томьёо бичсэн багшлуугаа нэг малийчхаад хичээлээ хийж эхлэв. Тийм дээ, одоо л өөрийнхөөрөө эрх чөлөөтэй бас амар амгалан байж үзье. Тэртээ тэргүй хичээл тараад амьдрал минь хүний гарт орохоос биш. Хонх дуугарлаа, нэг л мэдэхэд хичээл тарах болчихжээ. Хэт их анхаарснаас болоод цайгаа ч уугаагүй байна шүү дээ, би ч хэнэггүй болж орхиж.

Нэг хүндээр санаа алдаад сургуулиас гарах үед дөнгөж нар жаргаж байв. Битгий таараасай гэж дотроо залбираад гэрийн зүг хамаг хурдаараа явлаа, гэрийн үүдэнд ирэхэд би ихээр амьсгаадаж байхыг бодвол сүүлдээ бүр гүйж л дээ. Гэрт ороход өнөөх л харанхуй сүүдгэр орчин угтаж авах нь яагаад ч юм гунигламаар. Магадгүй дасаагүй болохоор тэр байх. Аав ээж хайртай бяцхан хоёр дүү нар минь хурдан буцаад ирээсэй, тэднийгээ санаад байна. Бүхэл бүтэн 1 жил өнгөрчхөөд байхад хааяадаа л ярих юм. Арга ч үгүй дээ, томоохон компаны захирлууд дээрээс нь Америкт салбараа нээгээд удаагүй болохоор байр сууриа олох гэж чармайж байгаа байх. Харин ч сар болгон мэнэжер ахыг явуулж хэрэгтэй бүх зүйлсийг минь авч өгөн, бүгдийг зохицуулчхаад явдагт баярлах хэрэгтэй. Өрөөндөө ороод хаалгаа хаатал цочсондоо золтой л зүрхний шигдээсээр явчихсангүй. Энэ муу одоо яаж миний гэрт бүр өрөөнд минь байж байдаг байнаа? Хамаг уур хүрч түүн рүү байдаг муухайгаараа хараад

Би- Чи энд юугаа хийж байсан юм? Энэ чинь тохиролцооноос гажууд гэдгийг эрх биш мэдэх байлтай!

?- Харин л дээ, нэг муу тэнэг авгай өглөө өөрөө тохиролцоогоо зөрчсөн болохоор яах ч арга байсангүй л дээ. *ширүүн харах*

Би- Би ямар ч буруу зүйл хийгээгүй, харин өөрөө буруу ойлгочхоод хэрцгий үгсээрээ хүн сүрдүүлээд байсан нь хэн билээ? *доош харах*

Тэр ямар ч хариу хэлэхгүй байснаа гэнэт намайг хананд шахаж гараараа хана тулан надруу харснаа "Чи аль хэдийнээ 3н боломжын 2г нь алдсан, дахиад үгнээс минь зөрөх эсвэл буруу ойлгогдох ганц л зүйл хийхэд тохиролцоо дуусаж чи бүхнээ алдах болно." гэж нөгөө л ямар ч нүүрний хувиралгүй царайгаа гарган хэлчхээд яваад өгөх нь тэр. Саяхан л айж байсан би ухаан орсон мэт л цэх зогсож араас нь гараа зангидан "Хөгийн новш" хэмээн хэлээд формоо тайллаа. Доош буухад тэр буйдан дээр чихэвч сонсоод сууж байлаа. Гал тогоо руу орон ус аягалж уучхаад эргээд хартал тэр яг байрандаа байж байв. Яагаад ч юм тэрнийг миний хажууд миний гэх тодотголтой зүйлсийн хажууд байхад айж орхидгоо нуух юун. Тэр дэндүү ширүүн, ХАХИР гэвэл илүү онох байх. Өрөөндөө орж ширээнийхээ чийдэнг асааж хичээлээ хийж эхлэв. Тэр намайг зарахгүй юм байхдаа, нэг л сонин байх чинь. Гэрт ирэв үү үгүй юу шууд л хүйтэн үгсээ хэлж хүн захиргааддаг байтал өнөөдөр ямар чимээгүй байх юм. Сайн л биз! Хүссэнээрээ юмаа хийгээд идээд сайхан унтнаа. Заримдаа тэрний хахир байдлаас болоод бүр юм ч идэж чадалгүй нойргүй хонодог өдрүүдээ бодсон чинь өөрийгөө өрөвдмөөр санагдчихлаа. Яах гэж тэр бүхнийг хийсэн юм бэ? Ядаж л хүн харж байна уу эсэхийг харчхаад хийх хэрэгтэй байсан юм. Тэнэг толгой. Энэ тохиролцоо хэзээ дуусах үгүйг нь мэдэхгүй байж юунд итгэж найдаж байгаа юм болдоо би! Ганцхан буюу анхны буруу алхам. Би биш өөр хэн нэгнээс болж ийм байдалд орчхоод байгаадаа бачимдмаар ч би биш, би тэгээгүй гээд чангаар хэлж, орилж хашгичиж даанч чадахгүй юмдаа. Эцэст нь үнэн л бүхнийг дийлнэ. Хурдхан л бүх зүйл өрнөөд дуусаасай.
Нар хэдийнээ жаргаж, шөнийн 1 цаг болсон байлаа. Гэхдээ тэр одоо хүртэл гэрт минь байсаар байгаа нь намайг улам айлгаж байна. Ямар нэг зүйл болвол яах юм? Дэндүү хахир болохоор юуг ч хийж мэдэх нэгэн. Хэн ч түүнийг тийм гэдгийг мэдэхгүй бүр тэр тусмаа гадарлах ч үгүй. Сургуулийн #1 Сурлагатан, Царайлаг, Баян, Сагсны шигшээн ахлагч дээрээс нь охидуудын дунд од гэж жигтээхэн. Яаж ийм хүнийг ийм айхтар хахир гэж мэдэх билээ. Харин ганц дутагдал нь гэвэл тэр Инээдэггүй бүр огтоосоо! Түүнийг мэддэг болоод 6н сар болж байгаа ч тэрний нэг удаа ч болов инээмсэглэж байгааг нь хараагүй. Тэр тийм л хахир хүн.

Сэрүүлэг дуугарлаа, ийм хурдан өглөө болчихсон хэрэг үү? Дөнгөж 10н минут л дуг хийсэн аятай мэдрэмж төрөх юм. Тэр мууг бодож байгаад нам унтчихжээ дээ. Санаснаас тэр гэснээс тэр хаана байнаа? Өөрийнхөө ямархуу байдалтай байгааг ч анзааралгүй шууд л өрөөнөөс гарахад тэр байсангүй. Овоо доо, ганц өдөр ч болов намайг зовоохгүй нь гэж бодон баярласандаа инээмсэглэж орхив. Цайгаа уучхаад хувцасаа өмсөн гарах гэтэл бороо орж байна, үгүй ээ шивэрч байна гэх байх. Шүхрээ аваад тайван гэгч нь сургууль руу алхаж байгаад урагшаа харахад нэг л танил царай харагдав. Мэдээж тэр л байна шүү дээ, өөр хэн байв гэж. Гэхдээ тэр ганцаараа биш нэг охинтой тэврэлдэн зогсох агаад хормын төдийд л үнсэлцэж эхлэв. Анх удаа түүнийг охинтой хамт байхыг нь харж байна. Бүр ҮНСЭЛЦЭЖ байгааг нь шүү дээ. Тэгэхээр Хусогт хайртай охин байдаг байхнээ.

YOU ARE READING
Felicidad
FanficНэгэн охин хийсэн үйлдлээсээ болоод Хусог гэх хахир нэгэнд үгнээс нь зөрөлгүй бүх л зүйлийг хийх болно. Аль хэдийнээ 3н боломжын 2г нь алдсан тэрээр дахиад ганц л буруу зүйл хийвэл бүх зүйлээ алдах дээрээ тулах бөгөөд энгийн ахлах сургуулийн сурагч...