17: Инээмсэглэл

6.3K 466 16
                                    

Сонюүлийн талаас

"Хөөе, Тэхён?" Би сургуулиас гарахдаа ийн хэллээ.

"За?"

Тэр машиныхаа цоожийг тайлангаа над руу инээмсэглэн ширтлээ. "Чи надтай болзоонд явах уу?" хэмээн би хөмсгөө зангидан байж асуув.

"Авв, миний найз охин намайг болзоонд уриад л. Ямар ялдам юм бэ. Тэгээд шоколад, цэцэг, үйл хөдлөл нь хаана байна аа?" хэмээн тэр инээн асууна.

Тэр намайг өөрийнхөө найз охин гэхэд зүрх минь хүчтэй цохиллоо. Энэ юу байв аа?

Намайг нүдээ эргэлдүүлэхэд, Тэхён нэмэн, "Яахав, чи хэвшмэл ойлголтыг эвдэх юм бол энд байгаа бүгдэнтэй нь болзож болох юм, капкэйк."

Би гоншигнон, "Тэхён аа, алив л дээ. Би сая чиний талаар юу ч мэдэхгүй гэдгээ ойлголоо ш дээ. Чи миний найз залуу л юм бол би чамайг мэдэх шаардлагатай шүү дээ."

Тэр намайг бэлхүүсээр минь тэвэрч, чээжиндээ наасныхаа дараа, "За, тэгье. Чамтай болзоё." гэнгээ нүдээ ирмээд, "Чи надад дурлаад, намайг шөнө болгон зүүдлээд, намайг халуухан, царайлаг, төгс залуу болохоор бодохгүй байж чадахгүй байгаагаа хүлээн зөвшөөрснөөс хойш."

Би нүдээ эргэлдүүлэн, "Ямар ч байсан, Тэхён."

Тэр инээн, "Чамайг 8 цагт авъя."

Намайг зөрүүлэн үг хаялцах гэж байхад Тэхён түүнийг минь таслан, "Чиний экс чинь хараад байна." хэмээн хэлэхдээ одоо хүртэл бэлхүүсээр минь тэвэрсэн хэвээр байлаа.

Би түүний хүзүүгээр ороон тэврэхдээ, "Бид юу хийх вэ?"

Чанёол бол миний үүнийг хийж байгаа гол шалтгаан. Тэр биднийг үерхэж байгаад итгэх хэрэгтэй. Гэхдээ шал дэмий ч юм уу?

"Намайг үнс." хэмээн хэлэхдээ тэр ч бас яахаа мэдэхгүй байгаа харагдана.

Би инээн, "Чамайг би дахиж үнсэхгүй ээ."

"Яагаад болохгүй гэж?" хэмээхдээ тэр хамраа үрчийлгэнэ. Би инээн, гараа түүний хамар дээр гүйлгэлээ. Тэр үүнийг хийхдээ үнэхээр өхөөрдөм болох юм аа.

"Учир нь, намайг жаахан байхад аав минь надад үнсэлт бол онцгой болохоор хүн болгонд өгч болохгүй зүйл гэж хэлсэн юм. Хүртэх эрхтэй онцгой хүмүүст л өгч болно." гэж хэлэхдээ би инээмсэглэн аавыгаа дурслаа.

"Би чиний анхны үнсэлтийг хулгайлсанд тэгэж гутарсан шалтгаан чинь энэ үү?"

Би сургуулийн зогсоолын хайрга руу доош харан, толгой дохилоо. "Чи намайг хүртэх эрхтэй гэж бодож байна уу?" гээд тэр инээмсэглэв.

Би хариулахын оронд дээш өлмийгөө өргөн уруулаа түүнийхтэй зөөлхнөөр нийлүүллээ. Тэр намайг өөртөө улам татна.

Тэр хүртэх эрхтэй. Тэр бол намайг үнсэх болгонд өөртөө уусгаж чаддаг цорын ганц залуу.

Тэр яагаад ч юм намайг аз жаргалтай болгодог. Түүнтэй цагийг өнгөрөөхөд хөгжилтэйгөөс гадна түүний хувцсыг өмсөхөд үнэхээр тухтай мэдрэмж авдаг.

Тэр үнсэлтээ салган, уруулан дээр минь хуруугаа ул мөрөө үлдээх мэт тавин, над руу инээмсэглэн ширтэнэ.

Намайг өөдөөс нь инээмсэглэх үед, тэр чихэнд минь "Сайн ажиллалаа, тэр уурлаж байна." гэж шивнэлээ.

Би инээсэн ч эргэж харан Чанёолын хэр ууртай байгааг шалгахыг хүссэнгүй. Би үүнд их ач холбогдол өгөхөө больсон бололтой.

Тэхён надад яагаад би болзох газраа сонгох ёстойг тайлбарлаж эхэлсэн ч би үнэндээ түүний яриад байгаа зүйлд төвлөрөхгүй байлаа. Би зүгээр л түүн рүү ширтэн, бяцхан инээмсэглэл тодруулсан юм.

Би хэнд ч дурлаагүй.

Би Тэхёнд хайртай болоогүй.

Би түүний үнсэлтэнд татагдаагүй, бас дахин үнсэхийг хүсэхгүй байгаа.

...Тийм биз дээ?

Most Popular PlayboyWhere stories live. Discover now