25: Уучлал

7.8K 588 61
                                    

Сонюүлийн талаас

Тэхён тонгойн, намайг үнсэнэ. Намайг биеэрээ шахан, бэлхүүсээр минь чанга тэвэрлээ.

Бодит байдал намайг цохин авахад, би түүнийг хүчтэйгээр түлхэв. Тэр хөмсгөө зангидан хэдэн алхам хойш ухарлаа. "Ямар хараал идмэр нь вэ, Тэхён?" хэмээн би хашхираад түүнийг алгадав.

Тэр алгуурханаар гараа хацар руугаа явуулаад, гунигтай нүдээр намайг ширтэн, "Н-намайг уучлаарай." гэж шивнэлээ.

Чи гайхаж байгаа байх. Магадгүй цочирдоогүй ч байж болно. Гэхдээ яагаад гэх асуулт бодогдож байгаа биз дээ? Тийм учраас би чамд тайлбарлъя.

Би сургууль дээрээ байна. Тэхёнтой ярилгүй гурван сар гаруй болжээ. Зөвхөн түүнд зориулсан шийтгэл биш.

Би түүнийг мартан, урагш тэмүүлэхийг хүссэн. Гэвч энэ боломжгүй юм байна лээ. Учир нь түүнийг харах болгондоо би улам түүн рүү тэмүүлдэг.

Сургууль үнэхээр аймшигтай санагдаж байна. Ядаргаатай багш нарыг сонсохоос гадна Тэхёнийг өдөр бүр харна гэдэг там болгож байна. Чанёол Тэхён бид хоёрыг салсныг мэдээд, улам эрчимжиж байгаа ч би түүнийг үл тоож байгаа. Би үүнд дахин анхаарахаа больжээ.

Ядахдаа л надад хамгийн сайн найз минь байна шүү дээ. Энэ л миний сэтгэлийг гэрэлтүүлэх ганц зүйл болох юм даа.

Тэхёнтой зүгээр л ярилцаж үзэж болох юм. Гэвч би хүсэхгүй байна.

Тэр намайг өвтгөсөн болохоор түүнийг уучлана гэж бодохгүй байна. Гэвч нөгөө тал минь түүнийг уучлахыг хүснэ. Эм тахиа хэн нэгнийг өндөг шарж байхыг нь харах шиг өвдөж, бас төөрөгдөлд ороод байна.

Би нүдээ эргэлдүүлэн эргэж хараад, чигээрээ алхлаа. Би гэртээ очин хурдхан шиг эдийн засгийн хичээлээ хийх хэрэгтэй, үгүй бол Ким багш намайг алах болно.

---

"Тэгэхээр та нар хосоороо нэг бие даалт хийж хураалгана. Энэ бол дүнгийн тавин хувьд нь нөлөөлөхүйц юм шүү." хэмээн Ким багш хэлэхдээ бие даалтын дэлгэрэнгүй танилцуулга, сэдэв агуулсан цаас тараалаа.

Тэр үүнийгээ тарааж дуусчхаад хамтарч ажиллах хүүхдүүдийн нэрсийг дуудах гэж байна.

"Хүлээ, бүгдээрээ хамрагдаагүй байна. Сонюүл чамд хамтрагч алга. Тиймээс чи гуравлах болох-" гэхтэй зэрэгцэн, ангийн хаалга онгойн, Тэхён орж ирлээ. "Өө, болчихлоо. Сонюүл чиний хамтрагч Тэхён." гэж дуусгавар болгон хэлэв.

Most Popular PlayboyWhere stories live. Discover now