Үхэл амьдралын хооронд гацсан тэр нэгэн бүсгүй...тун өрөвдөлтэй хэдий ч дэндүү азтай нэгэн гэдгээ өөрөө ч мэддэггүй байв, түүний амьдрал яг л үхэлд эзэмдүүлэн хоосон орон зайд хөвж яваа мэт...
Амьсгалахад нь агаар хүрэхгүй байгаа мэт, сохор биш хэрнээ юмсыг олж харахгүй байх шиг. Утгагүй амьдралд хөл алдан алхах залуухан бүсгүйн амьдралыг үхэл өөрчлөх юм гэж хэн санах билээ?
Нэг л өглөө чи нүдээ нээтэл өмнө чинь харагддаг байсан хоосон өрөө, худал хуурмаг хүмүүс, шинжиж харах харц тэр бүхэн хаа нэгтээ алга болчихсон, ХАРИН тэс өөр зүйлс чамайг угтвал яах вэ? Өнгө Үнэр Хэлбэр Дүрс гээд бүхий л зүйл чиний огт мэдэхгүй, харах битгий хэл сонсож ч үзээгүй зүйлс өмнө чинь байвал чи юу хийх бол?...Энэ бүхэн сонирхолтой санагдаж болох ч үнэн хэрэгтэй маш их айдас, аюул занал дунд цор ганцаар зогсож буй хэрэг юм...
YOU ARE READING
•EMPYREAN• [Mongolian]
Fantasy⚜️Диваажин үргэлж сайхан байдаг уу...хариулт нь үгүй. Тэнд ч аймшиг байдаг⚜️