⚜️First⚜️

527 30 2
                                    

1858-он 3сар Англи улс

Баасан гаригийн өглөө нар тэнгэрт мандах үед жижиг хот тэр аяараа анир чимээгүйд автсан байлаа. Үйлдвэрийн яндангаас үргэлж гардаг байсан хар утаа аажим аажмаар татарч өндөр яндангийн хоолойгоос утаа гарч харагдах нь болив, энэхүү үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дуу чимээнд тосгоноос ирсэн ажилчин эрчүүдийн нэгэн зэрэг уухайлан орилолдож ажиллах нь жижиг хотыг сэргээж амилуулж байсан гэлтэй...Үйлдвэрээс гарах чимээ нэгэнт унтарчээ, эгнэн байрласан дэлгүүрүүдийн эзэд модон цонх болон хаалгаа татан хаацгааж байгаа нь нэг л айдас хүйдэст автуулна. Энэ хотод ямар уй гашуу, зовлон бэрхшээл тохиосон болохыг гагцхүү тосгоноос ирсэн тариачны охин л үл мэдэж байлаа. Охин хар ногоон зузаан нөмрөг нөмөрсөн байх ба түүнийхээ малгайг толгой дээрээ хальтхан тохсон харагдана. Хүүхэд наснаасаа ирэхийг мөрөөдөн хүсэж, өглөөний наран болон шөнийн оддод залбиран хүсдэг байсан энэхүү хот бодолд нь амилсан тэрхүү зураглалаас хол зөрсөнд охин үл ялиг гайхширч мөн гуньхраад амжих нь тэр...Хавар цаг ирсэн атал хахир хүйтэн өвөл мэт цас дээрээс нүүр нүдгүй орж, хүйтэн бөгөөд ширүүн салхи биеийг нэвт үлээж байх нь гайхмаар. Гайхширч балмагдсан тэрээр газарт унасан цасан дээгүүр зөөлөн гишгэлж удаанаар эргэн тойрныг харан алхана. Хоноглох газар сураглах хүн хайсан ч түүний нүдэнд өртөх хүн огтхон ч олдсонгүй...Яг л хот устгаж үгүй болсон мэт бүгд эндээс явчихсан юм шиг л байх нь тэр.
Хий дэмий нэг газраа тойрон алхсан тэрээр хүйтэн салхинд даарч үргэлжлүүлэн алхахад бэрх болж эхлэлээ. Нүцгэн гар, нүүр нь улайж, барьж явсан бага сага эд зүйлс нь хэтэрхий хүнд санагдаж доош унагахад хүрсэн хэрэг. Хажууд нь харагдах байшингийн хаалгыг зөөлөн тогштол хариу алга, тэр дахин хэд хэд тогшсон ч хэн нэгэн гарч ирсэнгүй ээ, үргэлжлүүлэн бусад байшингийн гадна очин хаалгыг нь хүчтэй нүдсэн ч чимээ үл сонстоно...Даарч хөлдөх шахсан түүний ходоод нь мөн юм нэхэн дуугарч байлаа, Нөмрөгтөө шигдэн доош харсаар тэр жижиг байшингуудаас холдон гүүр рүү зүглэн алхаж эхэлсэн юм. Хэдхэн алмхын өмнө сүрлэг том мөн тансаг харш харагдахад тэрээр хэсэг зогсон ордныг ажиглан сайхныг нь бишрэн зогсох ба түүний дотор ийнхүү хараад л зогсохыг хүсэх бяцхан хүсэл байвч чичрэх бие, өлсгөлөн ходоод нь түүнийг тайван зогсоосонгүй.
Хөлдөх шахсан гараа чанга атган өөрөөс нь хэд дахин өндөр төмөр хаалганы урд тулан зогсов. Бариулаас атган хүчтэй тогшин хэсэг хүлээнэ. Удалгүй хаалганы цаана цоож түгжээ оролдох чимээ гарч хаалга багахан завсар гарч нээгдэх нь тэр. Охин завсраар шурган ортол шууд л биед нь халуун элч мэдрэгдэж, ямар нэгэн амттаны сайхан үнэр ханхлан түүнийг өөртөө татаж эхлэв.

•EMPYREAN• [Mongolian]Where stories live. Discover now