⚜️MagicCastle⚜️

401 36 7
                                    

Шилтгээнд угтсан анхны өглөө Том цонхоор сүмийн дуу орж ирэн гүн нойрноос минь багахан татаж эхэллээ. Торгон цайвар шар өнгийн хөшиг нээлттэй цонхоор орж ирэх хүйтэн салхинд найган хөдлөх ба үе үе салхинд хөтлөгдөн цонхоор цухуйн гарч байв. Хаа нэгтээ байх сүмийн хонх жингэнэн дуугарах чимээ тод дуулдаж байсан тул шинэхэн адал явдлаар дүүрэн зүүднээсээ дурамжхан холдон нүдээ нээсэн хэрэг...Орны дэргэд байх жижиг дугуй сандал дээр хэдэн зүйл харагдах нь тэр, Улаан хүрэн өнгийн сандал дээр эвтэйхэн тохон тавьсан гоёмсог даашинз байх ба хээнцэр алчуур дээр нь тавьжээ...Нүдэнд минь баясал тодорч гар минь түүнд хүрэхээр яаран урагшилж байв. Даашинзыг өргөн хартал цагаан туузан оруулгатай, энгэр хэсгээрээ битүү бөгөөд богино ханцуу, жижиг шүрэн хэлхээстэй цэнхэр даашинз байлаа. Зэлүүд талд морио услан зогсож байхад сайхан морьд хөтөлсөн ганган сүйх тэрэг хажуугаар минь зөрж байсан юм. Нүдэнд минь тогтож харагдсан зүйл бол сүйх тэргэн дотор суун явах үзэсгэлэнтэй эмэгтэй байсан хэрэг, түүний өмссөн малгай урьд хожид харж байгаагүй сайхан цэцэгсээр дүүрэн мөн гартаа торгон цагаан бээлий өмсөж, хэн нэгэн уран оёдолчноор хийлгэсэн нь илт мэдэгдэм гайхалтай даашинз өмссөн тэр нэгэн хатагтайн төрх гэнэт л толгойд минь ороод ирэв.Үүний зэрэгцээ би түүн шиг баян тансаг, үзэсгэлэнтэй, ганган эмэгтэй болж таарсан бүгд намайг хатагтай гэж дуудан урд минь бөхөлзөн хүндэтгээсэй гэж хүсэх нь тэр...Өндөр толины өмнө зогсохдоо зүрх минь хэр хурдан цохилж, харц хэрхэн тогтворгүйжиж байгааг төсөөлсөнгүй. Гагцхүү өмнө минь харагдах тэрхүү дүр зураглалаас харцаа үл салгана. Яг надад л төгс зохицож, сайхан харагдаад байх шиг,  ердөө ганц даашинз өмссөн атал бүхэлдээ хувиран өөрчлөгдчихсөн мэт...Урьдын ядарсан тариачин охин үгүй болж залуухан үзэсгэлэнтэй хатагтай урд минь зогсож байлаа.
Даашинз шагайнаас үл ялиг дээгүүр бөгөөд тийм ч нүсэр дэрвэгэр хормой бариу бэлхүүс байсангүй, яг л биед минь тохирсон хормой нь бага зэрэг сул загвараар хийгдсэн нь надад туйлын их таалагдаж байв.
Өрөөний хаалгыг удаанаар түлхэн гартал өчигдөрхөн харсан тэр бүхэн нэг л өөр болчихсон мэт санагдана. Харанхуй булан, харанхуй өрөө хонгилууд бүгд тансаг эдлэлтэй гэгээлэг, гоёмсог гэрлийн бүрхүүлээр дүүрсэн байх нь тэр. Доош хартал маш их гялтганасан шат эрээлжлэн харагдана. Даашинзынхаа хормойноос үл ялиг зууран, дээш өргөн аажмаар шатаар бууж эхлэлээ. Сүрдэм чанга хөгжим сонсогдож эхлэхэд би түргэхэн доош буухыг хүсэж догдлон сандарч байсан юм. Шилтгээний өнцөг булан бүр гялалзаж, үнэхээр тансаг бөгөөд үзэсгэлэнтэй орчин харагдаж байна.
Хөгжим эгшиглэж хүмүүсийн чанга чимээ гарч буй зүгт алхан шуудхан том цагаан хаалгыг татах нь тэр...
Хачирхалтай нь, үгүй ээ аймшигтай нь гэх зөв бололтой. Хэн ч, ганц ч хүн байсангүй. Энэ бүхэн намайг гайхшруулж мөн айдаст автуулж байлаа. Удаанаар алхан тэрхүү хоосон танхим бүхий өрөөнд оров, Хэдхэн хормын өмнө энд яг л найр цэнгүүн болж буй гэлтэй хөгжим эгшиглэн, хүмүүсийн чимээ сонсогдож байсан атлаа Яагаад? Надаас өөр хүн байхгүй байна гэж? Энэ үнэхээр хачирхалтай бас аймшигтай зүйл юм.
Удалгүй чихэнд минь хөгжмийн аялгуу зөөлнөөр сонстож эхлэх нь тэр. Эргэн тойрныг гүйлгэн харвал ямар нэгэн хөгжмийн зэмсэг болон хүн харагдахгүй байсаар, Мөн Намайг тойрон алхах хөлийн чимээ аажмаар сонсогдож биеийг минь ямар нэг зүйл шүргэх шиг мэдрэмж баруун талд мэдрэгдсэн юм. Харин энэ удаад би бага зэрэг айж, түгшиж эхэллээ.

•EMPYREAN• [Mongolian]Where stories live. Discover now