~9 3/4 галт тэрэгний буудал~
"Хогвартс Экспресс"-д суусан залуу шидтэнгүүд суудлаа эзлэн догдлон суугаа харагдана. Анх удаа Хогвартсд очиж буй хүүхдүүд сонссон мэдсэн зүйлсээ бусадтайгаа ярилцан байж үзэгдэнэ. Тэр дундаас бүрэг даруу нэлээн зожиг харагдаж байгаа нэгэн хөвгүүн бусдын анхаарлыг татаж байв. Тэр ер бусын улаан хүрэн үстэй, цэнхэр нүдтэй, цайвар царайтай. Тэрний нэрийг Райдэн Голденхалл гэдэг. Найз нөхөд цөөнтэй нууцлаг нуугдамтгай. Тэрний хамгийн дотны найз нь Росс Вийсли юм. Тэр бол Хэрмони Гранжер болон Роналд Вийсли нарын охин юм. Тэд суудлаа эзлэн суугаад галт тэрэг хөдлөв. Удалгүй цовоо сэргэлэн ихэд нийтэч нэгэн хүү тэдний өрөөнд орж ирээд "Сайн уу, намайг Жулиус Робертс гэдэг". 4-р анги гэж хэлэв. Росс:
-Танилцахад таатай байна, Намайг Росс, Росс Вийсли гэхэд Райдэн чимээгүйхнээр:
-Райдэн Голденхалл гэв.
Тэд яриа өрнүүлж нэлээд хугацаа өнгөрөөсний дараа Росс:
-Та нар Вийслигийн Академийн талаар сонсож байсан уу? гэхэд Жулиус,
-Мэдээж өнгөрсөн амралтаар тэнд очсон. Үнэхээр гайхалтай байсан. Чи чинь нээрээ Вийсли шүүдээ
-Тиймээ манай авга ах сургагч багш.
-Жорж Вийсли! Би тэрний бүлэгт хуваарилагдаж байсан. Тэр үнэхээр хөгжилтэй шүү бас аливааг маш ойлгомжтой тайлбарлаж чаддаг.
-Ингэхэд чи аль тэнхим бэ?
-Хаффлпаф
-Харин би Гриффиндор
-Аа, чи аль тэнхим бэ, Райдэн? гэхэд Росс
-Энэ түүний эхний жил юмаа гэв
Райдэн чимээгүй байсаар байв.
-Райдэн чи ядаж нэг юм дуугарахгүй хэрэг үү гэхэд
-Бид ирчлээ гэж Робертсийг тоосон шинжгүй хэлэв.Росс:
-Түүнээс олон зүйл шалгааж залхаах хэрэггүйдээ гэж аяархан хэлэв. Райдэн анхны жилдээ сургуульд ирж байгаа ч хэдийнээ 14 хүрсэн. Яагаад ингэж орой урилга явуулсныг хэн ч мэдэхгүй. Робертс түүнийг бас биеэр нэлээн томыг ч анзаарлаа. Райдэн гэгч яг чухам хэн бэ.....
![](https://img.wattpad.com/cover/104007385-288-k590078.jpg)
YOU ARE READING
Weasley's Academy
FanfictionШидтэний Хогвартс сургуулийг хүн бүхэн мэднэ. Харин тэр сургуульд сурч байсан хамгийн алдартай эрэлхэг Гриффиндорууд болох Вислийгийн гэр бүл Академи байгуулжээ. Хогвартсаас гадна зуны амралтаараа хүсэл сонирхолоороо Вислийгийн Академид сурч адал яв...