Ид Шид Увдистний Хогвартс сургууль

159 14 3
                                    

Нэгдүгээр ангид орж буй сурагчид аль тэнхимд орохоо сонсохоор догдлон бүгд эгнэн зогссон байх ажээ. Шинэ зууны шидтэний ертөнцөд шидтэнгүүдийн талаар мэдээллүүд их нарийн чанд дэлгэрэнгүй хадгалагддаг болсон ба магглуудын технологиос ч дуурайлал аван бүтээсэн хэрэгслүүд ч бий болжээ. Гагцхүү Райдэн Голденхалл гэх энэ өвөрмөц нэгэн хүүгийн талаар мэдээлэл бараг ирээгүй байв. Түүний нэр, нас, овог гэх зүйлс л байсан ба амьдардаг газар нь Гриффиндорын хөндий гэж бичигдсэн байх. Хүүгийн ээлж болоход ч хувиарлагч малгай түүнийг аль тэнхимд оруулахыг хэлэхийг сонсов. Райдэн чухам малгайг өмстөл Хувиарлагч малгай эргэлзэж тээнэгэлзэж чухам цэцэн мэргэн байдлыг нь бодож Равенклав аль эсвэл Слизеринд хуваарьлах уу хэмээн бодсоны эцэст "Слизерин" хэмээн хэлэв. Слизерин тэнхимийхэн түүнийг алга ташин угтан авч хамгийн урд сууж байсан хүү:
-Сайн уу намайг Альбус Поттер гэдэг. Гэхэд Райдэн
-Дамблдор гэдэг шиг үү?
-Тиймээ
-Овог чинь Поттер
-Яг тийм хэмээн инээмсэглэн хэлэв.
Түүнийг Слизеринд орсонд тийм ч таатай биш байгаа Росс бодлогоширон "Тэр ер нь надтай ярьдаг билүү, намайг найзаа гэдэг ч билүү" хэмээн бодох болов.
Гэвч тэд Годрикийн хөндийд хамт тоглож зуныг өнгөрөөсөн билээ . Райдэн тэр үед огт өөр байсан сэргэлэн цовоо эрэлхэг ч гэмээр яг л Эдвард шиг. Түүнээс огт өөр болсон гэдгийг тоох ч үгүй явжээ би. Тэр яг яагаад тэр нөмрөгийг авснаар нэг л өөр болсныг ойлгоогүй явжээ.Түүнд муу совин татав. Хэсэг зуур уулзаагүй байх хойгуур ингэж өөрчлөгдөх ёсгүй. Энэ тэр хэмээн маш олон зүйлийг бодсоны эцэст түүний нөмрөг болон өөрийнх нь талаар эрж хайх хэрэгтэй гэдгийг ойлгов...

Хичээлийн жил эхлээд хэдийн 7 хоножээ. Энэ долоо хоног Россын хувьд тийм ч сайхан байсангүй. Тэр уусмалын хичээлээ тараад номын сангаас хэрэгтэй гэж бодсон номуудаа авав. Росс бол ээжийнхээ цэцэн ухааныг дуурайн, өвлөж авсан охин. Тэр шидтэний ертөнцийн түүх мөн түүнээс гадна уран зохиол, адал явдалт зохиолыг шимтэн уншиж өссөн учир аливаа зүйлийг дэлгэрүүлэн бодохдоо авьяастай. Райдэнг нэг л өвөрмөц гэдгийг бодож үзэн хэрэг болох ном хайсаар газар тавьсан хайрцганд эгнүүлж хийсэн номон дундаас шидтэний гэр бүлүүдийн тухай нэг ном авав. Нэрсийн жагсаалт гэж хэлж болох, хавтас нь ноорч урагдсан номны эхний хуудсанд "Чарльз" Равенклав хэмээн бичсэн байв. Урьд өмнө нь ийм нэрийг сонсож, харж ч байгаагүй учир ихэд гайхлаа. Номноос хэрэгтэй гэсэн зүйлсээ нэлээд хайсны эцэст Курт "Слит" хэмээх нэрийг харав. Российн сонирхлийг ихээхэн татаж үргэлжлүүлэн уншихад тэр нэрний ард Скуйб гэж бичсэн байв. Слит хэмээх овог нэг учиртай гэж бодож ямар нэг байдлаар Слизеринтэй холбогдож болох эсэхийг шалгасан ч номыг хэчнээн дахин эргүүлээд ч өөр Слит гэх нэр олж харсангүй. Слизеринд хувиарлагдсан учир их чадварлаг шидтэн гэж бодсон, түүний байгаа байдал ч цэвэр Слизерин. Годрикийн хөндийд Росстой хөгжилдөж тоглож байсан хүү яагаад бүрэг чимээгүй болсон нь түүний Америк руу аялсан аялалтай л холбоотой.

Хичээлийн жил эхлээд хэдэн сар болов.
Слизерин Гриффиндорын Квиддичийн тоглолт болж Росс Райдентай хамт суухаар очих гэсэн боловч олон Слизериний сурагчид тойроод суусан байсанд больж Профессор Голдстейний хажууд очиж суув. Профессор Голдстейн бол сургуулийн захирал МкКонагаллын дараагаар Хувиргалтын хичээлээр багшилж байгаа бөгөөд тэр бол Лежилимэнс буюу бодол ухааныг уншиж чаддаг онцгой чадвартай шидтэн. Россыг хараад Профессор Голдстейн:
-Ямар нэг зүйлд санаа зовоо юу? Росс:
-Нөгөө..
-Тэр хүү юу? Тиймээ тэр их хүчтэй оюун ухаантай юм Слизерин гэдэгт нь гайхаж байна шүү
-Юу энэ чинь яг юу гэсэн үг вэ?
-Хүчтэй оюун ухаанд нэвтрэх их хэцүү байдаг юм л даа эсвэл тэр магадгүй...
-Та яагаад энэ талаар ярив
-Тэр бол, Чи түүний охин биздээ, Хэрмониэ Гранжер. Би түүнтэй яаманд байхад уулзаж байсан. Би хэрэгтэй гэсэн үедээ хүмүүсийн бодолд нэвтэрч аль эсвэл тэдэнтэй харилцдаг гэвч түүнд ийм чадвар байхгүй ч бодолд нь тоо тоймгүй олон санаа эргэлдэж байсан тиймээс би тэрний бодлыг уншиж чадаагүй. Чиний оюун ухаан ч мөн их хүчтэй юм, гэсэн ч тэр хүүгийн талаарх бодол илүү хүчтэй байлаа. Райдэн биздээ Райдэн Голдэнхалл
-Тиймээ та яаж мэдэв
-Санаа сэтгэлээс бүхнийг мэдэж болдог юм..

Райдэн маггл гаралтай хүүхдүүдтэй юм дуугарахгүй байгаа хэрнээ цэвэр цустангуудтай нийлэх болсон нь илт байлаа. Маггл гаралтай гэж ялгаварлах байдал багассан ч тэднийг дээрэлхэх хэсэг нь ч бас байсаар хэвээр. Ид шидийн ертөнц магглуудын​ ертөнцийг даган хувьсаж гар утас мэтийн төхөөрөмж ашиглах болсон бөгөөд чинээлэг гэр бүлийн хүүхдүүд нууцаар сургууль дээр хэрэглэж байгааг бусад сурагчид хардаг ч юу ч хэлдэггүй ажээ.
Росс тэнхимийнхээ нийтийн өрөө рүү буцаж явахад Жулиус Робертс:
-Сайн уу, Росс гэхэд:
-Сайнуу Робертс, хичээлийн эхний өдрөөс хойш уулзсангүй
-Тиймээ нээрээ би чамайг өчигдөр Голдстейн багштай ярилцаж байхыг харсан л даа. Тэгээд чамайг хэн нэгэнд туслах гээд байгаа гэж ойлголоо
-Яг ч тийм биш ч би Райдэнг хэн болохыг мэдмээр байна
-Тийм бол би чамд туслаж болох нэг зүйл сонссон.
-Тэр нь яг ямар зүйл вэ?
-Тэр Маггл гаралтай ч Слизеринд хуваарьлагдсан цэвэр цустангуудтай нийлж байгаа шалтгаан.......
Жулиус үүнийг Россд тайлбарлахад
уг шалтгааныг сонссон Росс гайхаж цочирдов.

Орчин үеийн Хогвартс, орчин үеийн Шидтэний ертөнц....
Райдэн Голдэнхалл гэх хүү

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Aug 03, 2017 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Weasley's AcademyWhere stories live. Discover now