{EP4}

2.3K 240 15
                                    


"Заа алив, шинэ ажилтанаа угтаж авцгаа"

Эмнэлгийн захирлыг ийн хэлхэд түргэний тасгыхан тэр дороо цэгцрэн зогсцгоолоо. Захирал "Өнөөдрөөс эхлээд Mova эмнэлгийн түргэний тасагт ажиллах хүн байгаа юм. Сайн харж хандах хэрэгтэй шүү" гэж хэлээд гараад дохиход нэг их өндөр биш цасан цагаан залуу ороод ирэх нь тэр ээ... Цагаан халат нь өөрт нь хэтэрхий зохичихсон хүзүүндээ зүүсэн чагнуур нь бас л гайхалтай харагдаж байлаа.

Хвамин тэрийг харчихаад нууцхан уруулаа үрчийлгэнэ.

Захирал: Заа өөрийгөө танилцуулаарай!

"Сайн байцгаана уу? Намайг Пак Юнги гэдэг. Өнөөдрөөс энд ажиллах болсондоо баяртай байна. Тусалж дэмжиж байгаарай" гэж хэлээд Хваминлуу харан нүдээ ирмээд инээв.

Тэрэнд нь манай хүн золтой л үхчихсэнгүй. Царайлаг бас дээрээс нь энэ хоолойны өнгө. Янзтай!

Захирал: Заа өнөөдрөөс Юнгид... Хвамин эмч ээ та өнөөдрөөс эхлээд Юнгид мэдэхгүй зүйлсийг нь зааж туслана биз. Заа ажилдаа орцгоо...

Захирлыг өрөөнөөс гарахад бүгд эргэн ажилдаа орж эхлэв. Харин Юнги Хвамин хоёр ширтэлцсээр л...

Тэгээд тэр дөхөж ирээд халааснаасаа гараа гарган надруу сунгаад "Пак Юнги" гэхэд би ч мөн адил гараа сунгаад "Кан Хвамин" гэхэд тэр миний гарыг зөөлхөн атгаад "Сайхан нэртэй юм аа" гэж хэлэв. Тэнгэр минь, энэ гар бол жинхэнэ эр хүний гар байх...

Тэд хамтдаа кордоороор алхаж яваад нэг өрөөний хаалган дээр ирэн зогсцгоов. Хвамин хаалгыг зөөлхөн онгойлгож ороход Юнги араас нь даган ороод хаалгыг хаалаа.

Хвамин: Өнөөдрөөс таны байрлах өрөө энэ...

Юнги өрөөг нэг тойруулан харчихаад: Таны өрөө хаана байдаг юм бэ?

Хвамин: Булан эргээд байгаа. Асуух зүйл байвал хүрч ирээд асууж болно шүү гэж хэлээд өрөөнөөс гарлаа.

Юнги утсаа аван Намжүүнрүү залгав. Хэд дуудуулсаны эцэст тэр аваад "Танилцчихсан уу?"

"Тэгсээн. Захиралд нь хэлсэн биз дээ?"

"Хэлэлгүй яахав. Заа хён наад хэргээ хурдан дуусгаж үз. Тэгээд ахиад амралтаа ав. Энэ хэргийг дуусгасны чинь дараа Ромруу явуулж өгье"

"Ойлголоо даргаа" Юнги инээгээд утсаа таслав.

Удалгүй утсанд зурвас ирэв.

From "Ухаантай хүү":
Жиминий хүмүүс
таныг хайж байгаа гэдгийг мартаж
болохгүй шүү. Цаг ямагт сэрэмжтэй бай!
Бас наад хүүхнээсээ харцаа
салгах хэрэггүй. Хамгийг гол нь
болгоомжиой байх хэрэгтэй.
ойлгосон биз дээ Хён?

Stalker SG [COMPLETED]Where stories live. Discover now