{EP1}

7K 345 8
                                    


Шуурхай мэдээ:- Өнөөдөр өглөө 5н цагийн орчимд аймшигтай аллага Гангнам дүүрэгт байрлах Ф барилгын хонгилд үйлдэгдсэн байна. Өмнө нь ийм хэрцгий аллага олон давтагдаж байсан гэж цагдаагийн газрын зүгээс бидэнд мэдээлэл өгөөд байгаа. Харин энэ хэргийн дараа цагдаагийн газрын дарга Ким Намжүүн мэдэгдэл хийхээр телевиз, сэтгүүлчидийг цуглуулан хэвлэлийн бага хурал хийхийг заралсан юм. Ингээд та бүхэндээ хурлын товч тоймыг хүргье.

Цайвар шаргал өнгийн цамцан дээр дүрэмт хувцасаа нямбайлан өмссөн 25 орчим насны залуу дэлгэцийг дүүргэхэд "Хөөх, энэ үнэхээр Цагдаагийн дарга гэж үү" гэж амандаа уулга алдмаар. Хэт нухацтай биш ч хайнга харагдаагүй тэр царай хэдхэн хормын дараа өөрчлөгдсөн юм.

"Солонгос улсын Цагдаагийн ерөнхий газрын дарга Ким Намжүүн байна. Өнөөдөр өглөө үйлдэгдсэн хэргийн тухайд ард түмэндээ мэдэгдэл хийх цаг нь болсон хэмээн үзэж өнөөдрийн энэ хурлыг заралсан билээ. Юуны түрүүнд хохирогчидын ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлье." Тэр сандлаасаа босоод 90 хэм хүртэл бөхийлөө.

-Сүүлийн гурван жилийн хугацаанд ийм үл мэдэх аллагагууд гарсаар байгааг бид нуун дарагдуулсандаа хүлцэл өчие. Бүхэл бүтэн гурван жилийн хугацаа өнгөрсөн байхад бид ганц ч сэжигтэнг барьж чадаагүй. Гэхдээ энэ та бүхний бодож байгаа шиг амар зүйл биш юм гэдгийг ойлгоорой.

-Энэ хэргийн тухайд гэвэл хэрэг үйлдэгдсэн газар ямар ч ул мөр бас бус зүйл байдаггүй нь хэргийн улам түвэгтэй болгож байгаа. Хохирогчидыг аймшигтайгаар амыг нь хөнөөж шуудайн дотор хийдэг. Бидэнд үүнээс өөр мэдэх зүйл байхгүй нь.

Тэр урт амьсгаа аван доош хараад "Ингээд энэ хэвлэлийн бага хурлаар улс даяар онцгой байдал зарлаж байгааг мэдэгдэж байна. Бид таны амь насыг хамгаалж магадгүй чадахгүй хэмжээнд хүрчихээд байна. Ийм зүйл хэлж байгаагдаа уучилалт гүйж байгаа ч үнэн гэвэл энэ л байна. Та өөрөө өөрийнхөө амь насыг хамгаалах хэрэг гарах нь. Анхаарал тавьсан явдалд баярлалаа"

Намжүүн ингэж хэлээд индэрийг орхин буулаа. Тэгээд тэр хажуудаа дагаж явах туслахдаа "Яг одоо SG-д мэдэгд" гэж хэлэх нь микрофонд бүдэг сонсогдож байлаа.

~

Мэдээг дуусгалгүй урдаа байх удирдлагыг аван унтраах товчин дээр даран цаг хартал 3:00 AM.

Хвамин утсаа гаргаж ирээд сая үзсэн нэвтрзүлэг дээр хүмүүс юу гэж бичсэн байхыг харахыг хүслээ.

Stalker SG [COMPLETED]Where stories live. Discover now