YONGGUК

4.5K 121 3
                                    

Бан овогт болон Ёо овогтынхон хамт оройн зоог барьж байлаа. Бан хадагтай өөрийн гараар багын найзуудаа хоолоор дайлжээ..

Бан хадагтай инээмсэглэн: Охин, хүү хоёр чинь яагаад ирээгүй юм бэ?

Ёо хадагтай ч мөн адил инээмсэглэн: Тэд минь одоо том болсон шүү дээ! *инээх* хүүхдүүд том болох тусам гэртэй байх дуртай болох юм аа

Бан хадагтай хүүгийнхээ өрөө рүү хараад толгой сэгсрэн: Мэдэхгүй юм даа ХэИн минь~~ Ёнгук маань ойрд үүрээр гараад шөнө орж ирдэг боллоо! гэж хэлэн дуугаа хураахад Бан ноён эхнэрийнхээ гарнаас атган: Залуу насандаа хэн ч юу ч хийсэн бай буруудахгүй шүү дээ!

Тэд бүгд л толгой дохин: Хийсэн зүйлээсээ суралцах болно! *зэрэг хэлэх*
Тэд инээлдэн сууна. Хэсэг хугацааны дараа Ёнгук гаднаас орж ирэн шууд л өрөөндөө орох гэхэд Бан ноён чанга дуугаар: Бан Ёнгук!

Ёнгук тэдэн рүү харалгүй байрандаа зогсоод гүнзгий амьсгаа аван эргэж харахад бүгд л гайхширч байлаа. Бан хадагтай сандран хурдтай босоод хүүгийнхээ өмнө очиод нүүрийг нь илэн: Н-наад ц-царай чинь яагаа вэ?

Бан хадагтайн нүд гялалзаж эхлэхэд Ёнгук хурдан гэгч нь ээжийнхээ гарнаас атган: Дараа хэлье!

Ёнгук бөхийн: Сайн байна уу?

Тэд толгой дохиход Ёнгук: Би өрөөндөө орлоо уучлаарай! *бөхийх*

Ёнгук ээжрүүгээ харан толгой дохиод өрөөндөө орлоо. Ёнгукыг орж ирсэнээс хойш эцэг эхчүүдийг яриа ч явцгүй болсон байлаа. Нэг нэг асуулт бие биенээсээ асууж, хариулж байв. Энэ байдал хоёр цаг үргэлжилсэний дараа Ёо овогтынхон явж Бан ноён Ёнгукыг дуудах нь тэр.

Ёнгук унтаагүй байх бөгөөд өөрийг нь дуудах дуунаар том өрөөнд орж ирэн буйдан дээр сууна.

Бан хадагтай хүүгийнхээ нүүрийг илэн: Х-хэн и-ингэсэн юм? гэж түгдэрч гацан асуулаа.

Ёнгук ээжийнхээ асуултыг тоолгүй аавруугаа харан: Намайг гэрлүүлээд өг!

Хүүгийнхээ хэлэх үгэнд тэд хоёул цочиролд орох нь тэр.

Бан хадагтай: Х-хүү минь чи юу ярьна вэ?

Ёнгук: Би гэрэлмээр байна!

Бан хадагтай толгой сэгсрэн: Бан Ёнгук чи чинь юу яриад байгаа юм? *уурлах*

Ёнгук ээжрүүгээ харан: Ээжээ би одоо хүүхэд биш! Эхнэр авах цаг болсон гэж бодож байна!

[+18] ~MATRIX~ /Дууссан/Wo Geschichten leben. Entdecke jetzt