"Жон-ап----> Жонап"
Сар тэнгэрт хөөрч дэлхий ертөнц хар өнгөөр будагджээ. Жонап гэртэй орж ирэн чимээгүйхэн өлмий дээрээ алхан гэтэж байлаа. Гэнэт гэрэл асахад Жонап цэх зогсон инээгээд хойш харан: Унтаагүй юмуу? Хайраа?
Түүний өөдөөс хөмсөг зангидан харах бүсгүй: Хаа хүрээд ирэв? Хаанаас ирж байгаа юм?
Жонап гараа өмдөндөө үрэн: Нөгөө~~
Бүсгүй түүний яриаг таслан: Наад нүүр чинь бас яачихсан юм? Зодоон хийгээ юу?
Жонап толгой дохиход бүсгүй түүний өмнө ирж зогсон эрүүнээс нь бариад нүүрийг нь нягталж харан: Өнгөцхөн юм! *бувтнах*
Жонап бүсгүйн гарыг атган: Уучлаарай хайраа! Ирж яваад хэдэн хүнтэй муудалцаад~~ бүсгүй гүнзгий амьсгаа авахад Жонап: Ээегүү миний өхөөрдөм эхнэр хайр нь дотроо хал нь гаднаа хүн шүү! *малийх*
Бүсгүй: Жонап!!
Жонап: Хаёнаа санаа зоволтгүй би зүгээр! Чи минь унтаж байхгүй дээ!
Хаён толгой сэгсрэн: Чи байхгүй нойр хүрэхгүй байсан юм!
Жонап Хаёныг тэврэн: Өрөөндөө орцгооё! *жуумалзах*
Хаён мөр дээр нь байх Жонапын гарлуу харан: Гараа ав! Надаас хол бай энэ бол шийтгэл!
Жонап ярвайн түүний үйлдлийг яг дуурайхад Хаён хөмсөг зангидан унтлагын өрөөрүүгээ гүйх нь тэр. Түүний энэ үйлдлийг мөн л Жонап өхөөрдөн чанга инээн түүний араас унтлагын өрөөрүүгээ хурдтай алхан орлоо.
Жонап Хаён хоёр бол гэрлээд хагас сар ч болоогүй шинэхэн гэр бүл юм. Тэд спортын сургуульд Жонап боксын дасгалжуулагч бол Хаён нь усан сэлэлтийн дасгалжуулагчаар багшилдаг бөгөөд оюутны ширээнээс авхуулан нөхөрлөж хайрлаж дурлалцан өдий хүржээ.
***
Жонап боксын тамирчидаа нэг нэгээр нь бэлтгэн зогсож байхад хэн нэгэн түүнийг дуудах нь тэр. Жонап хойш харан: Пүү~~ хэнийг харах нь энэ вэ? Пак Инжон мөн үү?
Инжон гараа өргөн: Таалаа! Сайн уу? *инээмсэглэх*
Жонап толгой дохин: Сайн сайн уу?
YOU ARE READING
[+18] ~MATRIX~ /Дууссан/
ActionЭнэхүү бичвэр нь "+18" төрлийн бичвэр бөгөөд насаа мэдэж уншаарай гэж зөвлөмөөр байна. Дараа нь үүсэх асуудалд миний бие хариуцлага хүлээхгүй болно. #1 in ACTION Public: 2017.04.15 Зохиолчийн эрхтэй бичвэр болно. Хуулах болон хувилан олшируулахыг...