•шийтгэлийн нууц•

208 8 1
                                    

Нанаг кафегаас гарсны дараа
Лиса: чи сая юу гэх гэж байсан
Кристал: би тэрнийг Нана байна л гэж бодсон
Аирин: тэр Нана мөн байсан ч бид тэрнийг танихгүй юм шиг байх хэрэгтэй. Дахиад алга болчихож ч магадгүй гэж Ханбин хэлсэн биз дээ
Лиса: гэхдээ сая Нана биш ч байсан байж болно
Аирин: царай бие хоолой гээд Нанатай дэндүү адилхан байсан.   Нана эргээд ирсэн ч байж магадгүй
Кристал: бараг Нана мөн байх Ханбин тэрнийг удахгүй ирнэ шийтгэл нь бараг дуусаж байгаа гэсэн
Лиса: гэхдээ л дахиж таарсан ч танихгүй юм шиг царайлах ёстой. Тэд бидний буруугаас болж шийтгүүлж үхэх ээ шахсан. Арай гэж ирж байхад нь дахиад явуулж болохгүй
Тэднийг ингэж ярилцаж байгааг ч мэдэлгүй Нана тэднийг өөрийг нь танихгүй бас Ханбин Кристал хоёрыг гэрлэчихэж гэсэн бодолдоо итгээд сэтгэлээр унаж Бум-нх руу буцаад дуртай дургүй алхаж байтал хэн нэгэн замыг нь хааж зогсоод
Кай: бид өмнө нь уулзаж байсан тийм үү
Нана тэрний хэлхийг сонсоод гайхаж толгойгоо дээшлүүлтэл тэрний бага ах Кай зогсож байв
Нана: ааа харин л дээ би Сүёны гэрт амьдардаг байсан тэр үед харсан байж магадгүй л юм
Кай: тийм юм байхдаа.
Нана: тэгвэл дараа уулзья баяртай
Кай: би чамайг ганцхан удаа тэвэрч болох уу
Нана: юу
Кай: надад яг чам шиг охин дүү байдаг байсан ч бараг 10 жилийн өмнө нас барчихсан юм. Сая чамайг тэндээс ирж байгааг харсан яг л манай Нана ирж байгаа юм шиг харагдсан
Нана: тэгвэл болноо
Нана тэрэнд татгалзаж чадсангүй учир нь тэгтлээ их хайрлаж санаж хархыг хүсэж байсан ахтайгаа эцэст нь уулзчихаад яаж энэ боломжийг алдах билээ.
Кай Нанад ойртож очин тэврэв. Нанад яг л өмнөх шигээ дэндүү дулаахан бас бүхий л аюулаас хамгаалж байгаа мэт сэтгэгдэл төрж хэдэн жил зовоож байсан сэтгэлийн шархийг нь бага ч болов эдгээчих шиг санагдаж баярласандаа уйлах гэсэн ч шоронд тэгтлээ их уйлсан болхоор нулимас нь дуусчихсан бололтой. удалгүй Кай Нанаг тэвэрхээ больж уйлсан гэдгээ нуухаар толгойгоо доошлуулан газар ширтээд
Кай: чамд баярлалаа яг дүүтэйгээ уулзсан юм шиг санагдаж байна
гээд нулимсаа арчин Нанагийн нүдрүү хараад
Кай: дурсамж алга болж яаж ч танигдахгүй болсон дэлхий дээр юу ч хүний сэтгэлийг хэзээ ч хуурж чаддаггүй юм.
Нана: айн
Кай: миний нүд чамайг Нана биш гэж байгаа ч миний сэтгэл чамайг миний бяцхан Нана мөн гэж хэлээд байна.
Нана: уучлаарай таньд танигдахгүй байгаад гэхдээ өөр ямар ч арга байхгүй уучлаарай ах аа
Кай: ингээд ч болов уулзсандаа баяртай байна. Одоо ингээд салчихвал бид дахиад уулзахгүй тийм үү
Нана: мммхм бид өөр ертөнцөд амьдардаг болхоор ингэж уулзаад байж болохгүй
Кай: би үхэж байж л чамтай бас Чэн дахин уулзаж чадах уу
Нана: тийм ээ. Гэхдээ та биднийг хичнээн их санаж уулзмаар байсан ч Сүёнтой гэрлэж урт удаан сайхан амьдрах хэрэгтэй шүү. Хэрвээ надтай уулзах гээд эрт хүрээд ирэх юм бол би таньтай уулзахгүй шүү.
Кай: чиний мөрөөдлийг бодит болгож амьдрах болно оо. Чи тийм эрт яваагүй байсан бол Сэүнтэй хамт одоо сайхан амьдарч байх байсан. Чи яагаад тийм эрт явчихсан юм бэ. Тэнд үнэхээр чамаар тэгтлээ дутаж байсан юм уу
Нана: уучлаарай ганцааранг чинь орхисонд.
гэж хэлтэл Нана гэнт хаашаа ч юм алга болчихов.
Кай: богино хугацаанд ч болов харсандаа баяртай байна. Нана очсон газраа сайхан амьдарч байгаарай. Анх хараад нүдэндээ биш сэтгэлдээ итгэсэн бол чамтайгаа арай удаан уулзаж чадах байсан болов уу?
гэж ганцаараа яриад уйлж эхдэв. Энэ бүхниг холоос Чэн харж байв
Чэн: тэнэг юм шиг юундаа уйлаад байгаа мангар вэ. Ах нь ямар ч байсан чамайг хамгаалж урт удаан амьдруулнаа.
Яг энэ үед Нана гэнт л анх Кристэй уулзсан байшиндаа ирчихсэн бас тэрний урд Крис зогсож байв
Крис: уулзалгүй удсан байна
Нана: та намайг энд авчирсан юм уу
Крис: ахтайгаа ингэж уулзаад байхын бол ах чинь ч бас үхэж магадгүй. Тэрний хэлсэн үнэн сэтгэлийг юу ч хуурж чадахгүй. Сэүн Чэн хоёр ч гэсэн чамтай уулзаад дурсамжаа эргүүлж авсан тийм болхоор амьд байхдаа дотно байсан хүнтэйгээ битгий уулз. Ингэх нь тэдэнд аюултай
Нана: Гэхдээ сэтгэлийг үнэхээр хуурж болдоггүй юм бол Лиса Кристал Аирин гурав яагаад намайг таниагүй юм бэ. Би тэдний хувьд тийм ч чухал хүн биш юм уу
Крис: үгүй дээ тэдний хувьд чи үнэхээр чухал хүн.
Нана: тэгээд яагаад намайг мартчихсан юм бэ
Крис: тэрнийг өөрсдөөс нь асуу
Нана: ах Сэүн хоёр сайн байгаа юу. одоо болтол тамд байсаар л байгаа юу
Крис: Чэн үнэхээр сайн байгаа. Тэр жилийн өмнө гэрлэчихсэн. Ээж чинь ч бас надтай хамт сайхан амьдарч байгаа
Нана: ашгүй дээ. Сэүн ясан хаана байган
Крис: Сэүн үнэндээ тийм ч сайн биш байгаа.
Нана: наадах чинь юу гэсэн үгийн тэр хаана байна
Крис: тэр чиний шийтгэлийг авчихсан.
Нана: наадах чинь юу гэсэн үгийн
Крис:  чамайг явсны дараа шоронд байгааг чинь мэдэхгүй чамайг алдчихдаа гээд их сэтгэлээр унасан эцэст нь шоронд байгааг чинь мэдээд чи диваажинд 2 жил тамын шоронд 20 жил хоригдох байсныг чинь мэдээж чиний өмнөөс шоронд орчихсон.
Нана: юу яагаад хэний дураар тийм юм хийж байган тэр тэнэг одоо хаана байна. Та тамын хаан юм чинь намайг хүргэж өгч чадна биз дээ
Крис: чамайг диваажингийн шоронгийн шийтгэлээ дууссаны дараа очсон болхоор тамын шоронд байх шийтгэлийг чинь 2 жил болгоод тэр өөрөө 18 жил хоригдох шийтгэлтэй болчихсон. Одоо тэрэнд 15 жил дутуу байгаа
Нана: яг одоо намайг тэнд хүргээд өг. би тэрэнтэй уулзмаар байна. гуйж байна та чадна шд ээ . тэнд үнэхээр аймар гуйя
гээд өвдөг дээрээ сөхөрч суутал Нанагийн дууссан гэж бодож байсан нулимас нь урсаж эхлэв.
Крис: ойлголоо
гээд хэдхэн хормын дараа гэнт л аймшигт тамын шоронд ирчихсэн байв. Нүөгүөүө аймшигт амьтад Сэүнийг идхээр торны гадна эргэлдэж торон дотор их ганцаардаж шаналж сэтгэлээр унасан байгаа бололтой Сэүн газар  сууж байв.
Нана: У Сэүн чи наана юу хийж байган
Сэүн: Нана чи энд юу хийж байган яаж ирсийн
Крис: гуйгаад байхаар нь аваад ирсийн
Нана: яаж байган бэ тэнэг юм шиг ийм юм хийдэг нь яаж байган. Би энд үлдэж шийтгэлээ дуусгах болхоор чи хурдан яв
Сэүн:  чи энд удаан байж чадахгүй торны гадаа байгаа өлсөглөн амьтдыг харж байна уу. Энэ тор хамгийн удаандаа л 10 жил болоод элэгдэж эцэст нь эвдэрнэ. Чиний гарнаас гинж уяах учраас чи эндээс гарч чадалгүй тэдний хоол болно.
Нана: худлаа яаж ийм юм байж болхын
Крис: энд ямар ч хүн арваас олон жил байж чадахгүй. Тэд бүгд үхдэг бурхад шийтгүүлээд ирсэн ч арваас олон жил байж чаддаггүй юм
Нана: үгүй ээ тийм биш яаж ийм юм байж болдын бэ. Тэгвэл чи эндээс яв би үхсэн ч зүгээр надад харамсах юм байхгүй
Сэүн: чамайг ах нар чинь бас найзууд чинь хүлээж байгаа. Энэ бол чинийхээ төлөө хийж чадах миний эцсийн цор ганц зүйл. Хэрвээ дахин төрвөл тэр үед урт удаан хамтдаа сайхан амьдарцгаая.
Нана: юу яриад байган бэ надаар тоглож байгаа биздээ. Та тамын хаан юм чинь тэрнийг аварч чадна тийм ээ
Крис: би чадахгүй ээ
Нана: гуйж байна тэрнийг авраач би жаргах эрхгүй хүн гэдгээ мэднээ гэхдээ надаас болж яагаад хүн болгон ингэж их зовдог юм бэ.
Крис: би үнэхээр чадахгүй
Нана: би анхнаасаа ирэх ёсгүй байж ээждээ гологдон гологдон төрчихөөд арван долоон жил амьдрах гэж тэмцэж байгаад эцэст нь үхсэн ч одоо дахиад л дотны хүмүүсээ зовоож байна. Намайг зүгээр үнс болгоод явуулчих.
Сэүн: чи намайг аварч угаасаа чадахгүй харин Ханбин-г авар.
Нана: юу Ханбин бас яачихсан юм бэ
Крис: тэр энгийн хүн болчихсон
Нана: юу яагаад
Сэүн: чамайг аврах арга энэ л байсан.
Нана: яг ямар шийтгэл байсан болоод ингэтлээ Ханбин та хоёр зовоод байган
Сэүн: чи тэр үөдүөр үнэхээр үнс болж энэ дэлхийгээс замхарсан. Гэхдээ сахиусан тэнгэр далавч хүч чадал мөнхийн амьдралаа золиослон энгийн хүн болох юм бол диваажин болон тамын шоронд хоригдож дэлхий дээр цөлөгдөж амьдрах ёстой болсон. Тиймээс л бид чадах бүхнээ хийсэн
Нана: тэнэг юм уу та нар яагаад амьдралаа золиослон намайг аварч байган би үнс болоод замхармаар байна.
Сэүн: чи намайг үхэхээс өмнө ясан ч үхэж болохгүй. үхсэн ч би чамайг ямар нэгэн аргаар аварсаар л байх болно.Учир нь би чамд хайртай.
Нана: тэгээд чи үхчихвэл надад сайхан байх юм шиг байна уу тэнэг минь
Сэүн: тийм болхоор л би чамайг Ханбинд үлдээж байна
Нана: гэхдээ Ханбин чинь гэрлэчихсэн
Крис: тэр галзуураад байна гэсэн одоо бүр чиний булшийг ухаад араг ястай чинь гэрлэчихсэн юм уу
Нана: Кристал тэр хоёр гэрлээгүй муу
Крис: тэр муухай аашт чинь дандаа хэрэлдээд байдаг жижигхэн залуутайгаа гэрлэсэн шд
Нана: гэхдээ л би яаж Сэүн-г энд орхичихоод Ханбинтай хамт сайхан амьдрах юм
Крис: чи хоёр нөхөртэй болмоор байгаа муу
Сэүн: одоо болтол сонгож чадаагүй байгаа юм уу. Сонгочихоод бид хоёрын хэнийг нь аврахаа шийдээрэй.

+Хувь тавилангийн засвар+ {Дууссан}Where stories live. Discover now