•зовлонт амьдралын төгсгөл•

335 21 1
                                    

Дахиад л Ханбин эсвэл Сэүн гэсэн сонголт хийх ёстой болчихлоо. Энэ удаагийн сонголтоор тэдний хэн нэгнийг үүрд алдана.
Нана гэнт л дэлхий дээр буцаад ирэв.
Нана: би хэлэх юмаа дуусаагүй байсан шд ээ
Крис: хэрвээ тэнд удаан байхын бол тэндээс явж чадахгүй
Нана: Сэүнийг аврах аргийг хэлээд өг.
Крис: Ханбинийг аврахгүй байсымуу
Нана: одоо Сэүн үхэж магадгүй байдалд байгаа. Харин Ханбин арай удаан амьдрах байх
Крис: үгүй шд Ханбин бараг хагас сарын дараа үхнэ
Нана: бас юу гээч нь вэ яагаад гэнт бүгд үхэх гээд байган
Крис: чамайг аврахын тулд тэр хоёр чадах бүхнээ л хийсэн. Сэүн чиний өмнөөс шоронд хоригдож Ханбин жирийн хүн болж 3 жил л амьдраад дэлхийгээс үүрд алга болно.
Нана: гэхдээ миний шийтгэл дуусаагүй байгаа надад 10 жил дэлхий дээр амьдрах шийтгэл байгаа
Крис: тэд чамайг Ханбины тухай битгий мэдээсэй гэсэндээ худлаа хэлсэн бололтой
Нана: бурхад нь хүртэл намайг хуурж байхад би хэнд итгэхийн. Энэ дэлхий яагаад ийм их худал хуурмагаар дүүрэн юм бэ. Би залхаж байна намайг эндээс аваад явж чадахгүй юу.
Крис: тэрийг би чадахгүй Жиди ч чадахгүй
Нана: тэгээд хэн чадхын хэн энэ шийтгэлийг зохиож ингэж өөрчлөөд байган би яг одоо тэрэнтэй уулзмаар байна
Крис: мэдэхгүй магадгүй ямар ч бурханаас илүү эрх мэдэлтэй намайг болон Жидиг ч захирж чадах тийм бурхан байдаг байх
Нана: би тэрэнтэй уулзмаар байна
Крис: хаана байдгийг нь би мэдэхгүй харин Жиди мэдэх байх
Нана: яг одоо намайг хүргээд өг
Крис: тамын хаан диваажинд очих юм бол Жиди галзуурах байлгүй. Тэгээд ч надад тийм тэнэг газар очих хүсэл алга
Нана: би тэгээд яаж ганцаараа явхын
Крис: тэр харж байна уу
Нана: юуг зүгээр л нэг охин зам гарах гэж байна шд
Крис: цаанаас нь ирж байгаа машины жолооч согтуу байгаа энэ охин машины ослоор үхнэ
Нана: тэгээд юу гэж хүн үхэж л байдаг шд
Крис: энэ охины сүнсийг авахаар Пак Шинхэ гэдэг сахиусан тэнгэр ирнэ. Тэрнийг дагаад хамт диваажин руу яв
Нана: айн Шинхэ эгч энд ирнэ ээ. тэр чинь диваажинд биш тамд байх ёстой яг л шулам шиг эмэгтэй би яаж хамт явхын
Шинхэ: сахиусан тэнгэр гэхээрээ сайхан ааштай байх ёстой юу
Нана: үгүй ээ би тэгж хэлэх гээгүй. ирж байна гэж хэлэхгүй ясын
Крис: одоо ирнэ гэж хэлсэн биздээ
Шинхэ: тамд хийх юм тэгтлээ байхгүй байгаа муу. Юугаа хийгээд дэлхий дээр сэлгүүцээд байган
Крис: тэрнийг авж яваад Жидитэй уулзуул
Шинхэ: би яагаад чиний тушаалыг биелүүлэх ёстойн дуртайн бол чи аваад яваач
Крис: хэдэн сүнснүүд диваажинд очмоор байна гээд байсан тэднийг диваажинд аваад очдог юм билүү
Шинхэ: диваажинг сүйрүүлж эмх замбараагүй болгомоор байна уу
Крис: тэгвэл энэ сахиусан тэнгэрээ дагуулаад яв
Нана: би ганцхан л юм асууна
Шинхэ: зүгээр надаас асуу
Нана: миний шийтгэлийг өөрчилсөн бас диваажин болон тамын хаадын чадаагүйг чаддаг тэр хүнтэй уулзмаар байна хаана байгааг нь хэлээд өг
Шинхэ: зүгээр л дээшээгээ нисээд бай
Нана: айн
Шинхэ: юу ч болсон зогсохгүй нисээд л бай. Диваажинд хүрсэн ч нисээд л бай. Магадгүй хурдан нисвэл хамгийн багадаа тав хоногийн дараа диваажингийн шорон тамын шорон хоёрын нийлбэр шиг газар очно. Тэнд очивол тэрэнтэй уулзаж чадна
Крис: худлаа ярь
Шинхэ: тэрэнтэй уулзахыг чин сэтгэлээсээ хүссэн хүнд л тэр газар харагддаг юм. Чам шиг тамын хаан хэдэн сар жил зогсолтгүй ниссэн ч тэр газарт очиж чадахгүй
Нана: Ханбин Сэүн хоёр ч бас тийшээ явж тэрэнтэй уулзсан байх нь ээ
Крис: үгүй байх аа. Сэүн диваажин руу орж чадахгүй
Шинхэ: тэр өөрөө тэр хоёртой ирж уулзсан гэсэн
Крис: чи ясан сайн мэдэж байхын арай худлаа яриад байган биш биз
Шинхэ: бүх хүнийг өөр шигээ гэж бодоо юу. Би тэнд очиж байсан гэхдээ яах гэж очсон тэрний царай бас юу ярьснаа огтхон ч санадаггүй. Ганцхан очих замыг л бага зэрэг мэднэ
Крис: харваас худлаа яриад байна
Шинхэ: там руугаа яваач ядаргаатайн бэ
Крис: ааш муутай хүүхэн юугаа хийж диваажинд очдог байна аа. Нана болгоомжтой яваарай дараа уулзая
гээд там руугаа нүд ирмэхийн зуур яваад өгөв
Шинхэ: хурдан яв
Нана: надад далавч байхгүй
Шинхэ: байгаа шд.
Нана: айн хаана
Шинхэ: зүгээр л далавчаа гарж ирж байна гээд төсөөл. би явлаа
гэсээр машинд дайруулсан охины сүнсийг дагуулаад нисээд явчихав
Нана тэрний хэлснээр төсөөлтөл үнэхээр далавч нь гараад ирэв.
Нана далавчаа дэлгээд хаана очих оо мэдэхгүй ч эгц дээшээгээ нисэв. Тэр нисэж байхдаа огт ядарсангүй  зогсолтгүй зургаа хоног нисээд эцэст нь цав цагаан тод гэрэлрүү нисэн оров. Гэрэл хэт хурц байснаа болоод нүдээ аниад гэрэл багасхаар нээтэл цагаан тэнгэртэй газар нь улаан амьд амьтан байхгүй яг л өөр гариг шиг газар ирчихэв. Гэнт хаа нэгтэйгээс
?: удаж байж ирлээ шүү
эргэн тойрноо хартал хэн ч байсангүй
Нана: хэн бэ
?:  намайг хайж энэ хүртэл ирсэн биз дээ
Нана: аан та тэр хүн байх нь ээ. Уучлаарай та гараад ирээч би таньтай ярьлцмаар байна
?: харамсалтай нь надад бие байхгүй
Нана: гэхдээ та надтай яриад байна
?: надад дуу хоолой байгаа ч бие огт байхгүй.
Нана: та яг хэн юм бэ
?: харин л дээ би зүгээр л энэ дэлхий  бурхадыг гээд чиний мэдэх болон мэдэхгүй бүхнийг бүтээсэн
Нана: та тэгвэл юуг ч чадна тийм ээ
?: одоог болтол миний чадахгүй юм гарж ирээгүй л байна
Нана: тэгвэл Ханбин Сэүн хоёрыг авраач. тэр хоёр л амьд үлдвэл би юу ч байсан хийнэ
?: яагаад зүгээр нэгийг нь сонгоод хамт сайхан амьдарж болохгүй гэж
Нана: би тэдний хэнд нь илүү хайртайгаа мэдэхгүй. Бас бид гурвын хоёр нь л амьд үлдэхийн бол тэр үхэх хүн нь би байх ёстой
?: тэднийг аварж болно л доо гэхдээ чи байгаа бүхнээ алдана
Нана: надаас болоод бусад хүн зовохгүй л байвал болоо
?: надаас өөр хэн ч чамайг санахгүй чам шиг хүн байсныг ч мэдэхгүй бурхад ч бас санахгүй тэгсэн ч зүгээр үү
Нана: зүгээр ээ
?: тэгвэл явцгаая
Нана: хаашаа
?: намайг арай шууд чамайг бусдын дурсамжаас арчина гэж бодоогүй биз дээ. Чи эцсийн удаа тэдэнтэй уулзаж салах ёс хийх хэрэгтэй
Нана: тэгэхгүй байсан ч зүгээр ээ
?: дараа нь харамсаж суухыг чинь хармааргүй байна.
Нана: ойлголоо
?: эхлээд найзууд дээр чинь очьё
гэж хэлээд гэнт л дэлхий дээр хүрээд ирэв.
?: энд найзууд чинь байгаа дотогшоо хурдан ор
гэж хэлхэд нь Нана урдаа байсан хаалганы хонхыг дартал Кристал хаалга тайлаад Нанаг хараад хөшиж орхив
Лиса: юугаа хийгээд зогсоод байган гэж үгэлсээр ирээд Нанаг хараад бас л шоконд орчихов
Кристал: чи энд яаж
Лиса: хэн билээ яах гэж байган
Нана: намайг үнэхээр санахгүй байна уу
Бобби: Нана байна шд ээ гэхдээ яаж энд
Лиса: чимээгүй байгаач
Нана: миний сахиусан тэнгэр гэдгийг хэлсэн ч одоо зүгээр ээ.
Кристал: дахиад алга болохгүй биз дээ
Нана: үгүй ээ
Кристал Лиса хоёр уйлсаар Нанаг тэврэв. Тэд Нанаг их л санасан бололтой тэврээд бас хаана байсан юу болсныг нь асууж Тэрнийг байхгүйд юу болсог хэрхэн амбдарч байгаагаа ярив
Нана: яагаад дурсамжаа алга болгуулаагүйн
Кристал: чи бол бидний амьдралын  хамгийн сайхан дурсамжыг бүтээж хамт байсан хүн. Чамайг байсан цаг хугацаа үнэхээр гайхалтай байсан бид яаж амьдралынхаа хамгийн жаргалтай байсан үеийнх дурсамжыг алга болгохыг хүсэхийн
Нана: ашгүй дээ та нарт сайхан дурсамж болж үлдсэнд
Лиса: Ханбин та хоёртой уулзсан нь бидний амьдралд тохиолдсон хамгийн азтай сайхан зүйл
?: одоо явах хэрэгтэй
Нана: би одоо ажилтай болхоор явлаа дараа уулзья
Бобби: ийм хурдан уу. Одоо Аирин Кёнсүү хоёр ирнэ тэдэнтэй уулзаад явахгүй муу
Нана: дараа уулзья одоо ажилтай
Лиса: орой хүрээд ирээрэй
Нана: за
гээд гэрээс нь гараад шатаар доошоо буув.
?: чи орой ирж чадахгүй л байхдаа
Нана: мэднээ
?: одоо хаашаа явмаар байна
Нана: Ханбинтай уулзмаар байна
?: тэгвэл явцгаая
Нана урдаа байсан хаалгыг нээтэл оршуулгын газар ирсэн байв. Эргэн тойрноо сайтар харвал Ханбин газар сууж байв
Нана: Ким Ханбин чи ч зоригтой юм аа
Ханбин: Нана
гэсээр эргэж хараад хурдхан шиг газраас босож очоод Нанаг тэврээд
Ханбин: чи хаанаас гараад ирэв ээ
Нана: чи яагаад тийм тэнэг юм хийсийн жирийн хүн болдог нь яаж байган
Ханбин: тэгэхгүй бол чи алга болох гээд байсан. Тийм сонголт хийсэн болхоор л одоо ингээд чамайг харж байна
Нана: яагаад өөрийгөө биш бусдыг боддын
дууссан гэж байсан нулимас нь дуусаагүй бололтой Ханбиныг хараад дахиад л зогсохоо мэдэхгүй урсаж эхлэв
Ханбин: битгий уйл би зүгээр
Нана: би уйлаагүй ээ миний нулимас аль эрт дуусчихсан. Энэ зүгээр бороо орж байна
Ханбин: чи ч гайхалтай юм аа ганцхан чам дээр бороо ороод байгаа муу.
?: одоо явахгүй бол бусадтай нь уулзаж чадахгүй шүү
Нана: ганцхан минут үлдсэн байсан ч тэр цаг хугацаанд Ханбинтай хамт баймаар байна
Ханбин: гэнт юу вэ сэтгэлээ илчлээд байгаа муу
Нана: мэдэхгүй ээ
Ханбин: надад тийм их хайртай болчихоо юу. уулзаагүй удсан чинь улам царайлаг болчихсон байна уу
Нана: үгүй ээ улам царай муутай болчиж яана даа хэрвээ ийм байгаад байх юм бол хүнд тоогдохгүй шүү
Ханбин: чи байхад би яагаад бусдад таалагдаж тоогдох ёстойн.
Нана: царай муут
Ханбин тэр хоёр цаг гаруй хамт байсны эцэст Нанагийг явах цаг болов
?: одоо жинхнээсээ эндээс явах ёстой
Нана: Ханбин аа өвдөж болохгүй шүү. сайн байж байгаарай
Ханбин: хаашаа явах гэж байган
Нана: би хэд хоног диваажинд байж байгаад ирье
Ханбин: Нана битгий яв. чамайг хаашаа явах гэж байгааг чинь мэдэж байна. Би чамайг хэнтэй  юу гэж ярьж байгааг чинь сонссон.
Нана: би явах ёстой.
Ханбин: битгий яв
Нана: гуйя намайг эндээс хурдан аваад яваач
?: Ким Ханбин би тэрнийг сайн харнаа
гэж хэлээд Нанаг дагуулан анх уулзсан тэр газраа ирэв. Харин Ханбин тэднийг явсны дараа Нанаг жинхнээсээ алдсан тул зогсолтгүй чангаар Нанагийн нэрийг дуудаж уйлсаар л
гэхдээ Нана хэзээ ч сонсохгүй.
?: таваас нэг хүртэл тоол
Нана: тав дөрөв гурав хоёр нэг
?: одоо чамайг хэн ч санахгүй чи хэний ч дурсамжинд байхгүй болсон. Энэ хорвоод Ким Нана гэх хүний нэр ч үлдээгүй
Нана: би одоо үнс болох уу
?: чи над шиг дуу хоолоотойгоо энд үлдэж болно.
Нана: миний сэтгэлийн шарх дэндүү их энэ сэтгэлийг шархыг хэн ч эмчилж чадахгүй. Би хангалттай удаан амьдарж их зүйл үзсэн одоо зүгээр л амармаар байна.
?: тэгвэл тэгдээ бусдын буруугаас болоод хангалттай зовсон. Дараа төрөлд чинь сайхан хувь тавилантай аз жаргалтай амьдруулах болноо
Нана: тэр үед миний нэрийг битгий  өөрчлөөрэй. Хэн ч намайг танихгүй би ч бас тэднийг танихгүй гэдийг мэдэж байгаа ч Ким Нана гэх энэ нэрээрээ аз жаргалтай амьдарж  үзмээр байна.
?: ойлголоо чиний царай нэр гээд юуг чинь ч өөрчлөхгүй ээ.
Нана: баярлалаа
Эцэст нь Ким Нана гэх хүн энэ дэлхий дээр үгүй болчихлоо.
Кристал Лиса Бобби Аирины хувь тавиланг зассан хүн Ханбин. Нана гэх хүн анхнаасаа байхгүй байсан болхоор Сэүн Чэн хоёр ч үхээгүй урт удаан сайхан амьдрах болсон. Крис Жидигээс эхлээд өт хорхой ч Нанаг дурсахгүй. Хайртай хүмүүсийнхээ аз жаргалын төлөө Нана энэ замыг сонгосон болхоор одоо тэрэнд харамсах юм огт байхгүй. Магадгүй энэ сонголт хамгийн зөв нь байсан байх
Хүний хувь тавиланг бурхан зурдаг байж болох ч хувь тавилангаа өөрчлөх боломж тухайн хүний гарт л байдаг. Гэхдээ зарим тохиолдолд бурханы явуулсан сахиусан тэнгэрүүд гэнт гарж ирээд хувь тавиланг чинь нууцаар засчихаад л ирсэн газар луугаа явчихдаг. Бурхан  төгс ямар ч алдаа гаргадаггүй гэдэг ч яг үнэндээ заримдаа жижиг алдаа гаргадаг. Гэхдээ тэр хэзээ ч алдаагаа засалгүй орхидоггүй ямар ч хамаагүй аргаар хэзээ нэг өдөр заавал засчихсан байдаг.

Вы достигли последнюю опубликованную часть.

⏰ Недавно обновлено: May 31, 2017 ⏰

Добавте эту историю в библиотеку и получите уведомление, когда следующия часть будет доступна!

+Хувь тавилангийн засвар+ {Дууссан}Место, где живут истории. Откройте их для себя