*М. Давка-даа зориулав*
Эрт урьдын цагт тэнгэрийн вант улс, газрын гүрэнт улс, лусын хаант улс эв найрамдалтайгаар эх дэлхийдээ амьдардаг байсан юмсанж. Тухайн үед ард иргэд нь эзэмшлийн нутгаараа чөлөөтэй зорчиж болох ч өөр улсад хөл тавих хориотой байдаг байв. Жилд цөөхөн тохиолдох ёслол төгөлдөр баярын өдрүүдээр л нэгдэн цэнгэдэг байжээ.
Гурван их хаадын улсын үед олноо цуутай үзэсгэлэнт гүнж байсан ба түүний уруул нь сарнай цэцгээс ч улаан, нүд нь оддын гялбаанаас ч хурц, үс нь урсгал усны долгион мэт, царайг нь нэг харсан хүн гурван хоногийн ажлаа мартан байж ширтэн суух увдистай байсан нь Тэнгэрийн вант улсын хааны ганц амин эрдэнэ болсон охин Аннабел байжээ. Тэнгэрийн улсынхан гүнжийнхээ эрхэм үзэсгэлэнг хүндэтгэсэндээ бүтэн алдраар нь бус Анна гэж нэрийдсээр иржээ. Аннабел гүнж ард олондоо өгөөмөр өглөгч, шударга зангаараа нэгэнт танигдсан гайхалтай удирдагч байлаа.
Өвлийн нэгэн сайхан өдөр Тэнгэрийн ваны ордонд гурван их улсын хүндэт иргэд мөн улс төрийн зүтгэлтэнгүүд, алдарт гавъяат үйлс бүтээгчид, жанжин баатрууд гээд нэр хүндтэй эрх мэдэлтнүүд мөн бүх улсын ард иргэд хуран цугласны учир нь Анна гүнжийн 18 насны төрсөн өдрийн ойгоор баяр хүргэхээр хүрэлцэн ирсэн нь байв. Хурсан олныг бие биентэйгээ халуун дулаан үгс солилцон найрлаж байх хооронд Тэнгэрийн ван Кэнтоку дуугаа намсган чимээгүй байхыг анхааруулан зарлиг буулгахаар болов.
Кэнтоку ван : Тэнгэрийн улсын цагаан гантгин ордонд минь хүрэлцэн ирсэн бүх хүмүүст баярласан талархсанаа илэрхийлж байна. Өнөөдөр миний бяцхан гүнж Анна 18 насыг зооглож байна. Удмын бичээсийн дагуу өнөөдөр түүний минь ирээдүйн нөхөр болох ханхүүг сонгож, тэр минь амьдралаа бүрэн бүтэн болгож, улс орноо удирдах цаг нь иржээ. Хатан зориг эр хүнийг хурцлана гэдэг. Та бүхний дундаас эрэлхэг авхаалжтай 7 залууг гарч ирнэ үү хэмээн хүсэж байна ~ард иргэд нижгэр алга таших~
Ийнхүү ванг хэлсний дараа нүд ирмэхийн зуур хаанаас ч юм 6 царайлаг залуус гарч ирлээ.
Тэд нарыг нэрлэвээс :
Газрын гүрэнт улсын ханхүү - Ким Тэхён
Газрын гүрэнт улсын эрэлхэг жанжин - Ким Намжүүн
Тэнгэрийн вант улсын зөнч - Мин Юнги
Тэнгэрийн вант улсын алдарт уран зураач - Жон Жонгүг
Лусын хаант улсын цэргийн их удирдагч - Пак Жимин
Лусын хаант улсын энх тайвны бэлгэдэл болсон ханхүү - Жон Хусог нар байжээ.Гэтэл Кэнтоку ван хоолой засан :
Миний урилгыг хүлээн авч хүч сориход бэлэн болсон 6 залуустаа баярлалаа. Гэхдээ миний хэлснийг санавал би 7 залуусаас сонголт хийнэ. 7дох азаа турших залуу байна уу?
YOU ARE READING
•••FANTASY ONESHOTS•••
FantasyУрьд өмнө хэний ч очиж үзээгүй шидэт мөрөөдлийн оронд хүргэх хаалга нээгдэх гэж байна. Хаагдахаас нь өмнө амжиж ороод төсөөллөө бодит болгохыг хүсье.