*BoradoriKyu-дээ зориулав*
Дөнгөж сая сэрүүлэгний чихэнд чийртэй дуунаас болж амтат зүүднээсээ хагацаж ядан сэрлээ. Ядаргаатай юм, хичээлд явмааргүй байхад.
Би шүршүүрт оронгоо нүдээ анин бодохын хажуугаар миний зүүдэнд зочлох бяцхан хүмүүс минь хаа нэгтээ амьдарч байх боломжтой эсэхийг эргэцүүлнэ. Сүүлийн долоон хоног орой бүр тэднийг зүүдлээд сэрэхдээ нэг ч зураглалыг мартахгүй санаад байгаа нь хачирхалтай юм. Хүний зүүд сэрснээс хойш 20 минутанд бүрэн мартагддаг гээгүй билүү? Эхэндээ жирийн л нэг зүүд байх гэж бодсон ч хоног өнгөрөхийн хэрээр улам ихээр амьтай болж байгаа. Тэр хотын нэр "NCT" гэдгийг гурав дахь орой зүүдлэхдээ олж мэдсэн юм.
Тэд үнэхээр өхөөрдөм, хичнээн эгдүүтэй бяцхан гэж санана. Яг л үлгэрт гардаг одой хүмүүс шиг. Өөрсдийн гэсэн хотдоо аж төрөн амгалан тайван амьдрахыг нь би ажиглаж байгаагаар зүүдлэгддэг юм. Өглөөнөөс орой хүртэл уйгагүй хөдөлмөрлөж, амрах завгүй ажиллаж, басхүү түүнийхээ хэрээр аз жаргалтай инээмсэглэж амьдрах миний зүүдний хотын иргэд. Тэд тийм ч олуулаа биш ч гэсэн орой бүр нэгэн гэр бүл мэт цугларч, түүдэг гал тойрч зогсоод уламжлалт бүжгээ бүжиж, өөрсдийн сүлд дуугаа дуулан хөгжилддөг. Би яг тэдэн шиг л хөгжилтэй амьдармаар байна. Юунд ч санаа зовохгүйгээр.
Өдөржин боддог ганцхан хүсэлтэй болсон минь *хурдхан өдөр дуусч унтах юмсан*. Аргагүй дээ, тэднийг таньж мэдэх сонирхол минь дотроос минь гижигдээд байж суух газаргүй болгоод байгаа. Яагаад ганцхан миний зүүдэнд яг л бодит мэт үзэгддэг хүмүүс юм бол? ... Урьд нас гэж байсан бол би тэнд амьдардаг байсан юм байх даа? ... Хувь заяагаараа гагнаастай яваа юм болов уу? ...
Дахиад л нэг уйтгартай өдөр дуусч, нойрсох цаг хаяанд иржээ. Дээш ширтэн ханан дахь цагаа харахад 00:00 болж байсанд түрүүхэн урвагар байсан царай минь гэрэлтээд л ирэх нь тэр. Өнөөдөр л би тэднийг хэн гэдгийг мэдэх хэрэгтэй. Би тэдний дэргэд аварга ч тэр хамаагүй ээ, би тэдэнтэй танилцах л болно.
Хэтэрхий их сэтгэл хөдөлсөндөө ч тэр үү, нойр хүрэхгүй хөрвөөнө. 99 хонь, 100 хонь. Тооллоо, амьсгаа түгжлээ, нүдээ хүчээр аньлаа, ямар ч нэмэр алга. Сүүлдээ тэвчээр барагдаад өрөөний гэрлээ асааж, эмийн хайрцагнаас тайвшруулах эм авч, шатаар буун нэг давхарт байрлах хоолны өрөөндөө ирэн эмээ усаар даруулан уухаар явав. Би амандаа "Хүн тэгтлээ их хүсээд байхад яасан хүрдэггүй нойр вэ? Хмм, ядаж энийг уугаад унтах байлгүй дээ" хэмээн өөртөө үглэж байтал нүдний үзүүрт нэг зүйл хөдлөх шиг болоход золтой л ууж байсан усаа цацчихсангүй. Зүрх дэлсэж, гар хөл салганан хурдхан гэрлээ асааж харвал хагас метр хэрийн өндөртэй бяцхан хүн ширээн дээр сууж байх нь тэр. Хий юм харлаа гэж бодоод нүдээ нухаад дахин сайн харвал нөгөө бяцхан чинь өөдөөс бүр мишээгээд гараа даллаад байна гээч. Би айсандаа орилж, түүнийг цохихоор хамгийн түрүүнд гарт тааралдсан аягаа далайж байтал "Хүүе охион, эхлээд тайвшраад миний хэлэхийг сонсооч!!!" гэх нь тэр. Өө гайхалтай, ярьдаг одой залуу?!!
STAI LEGGENDO
•••FANTASY ONESHOTS•••
FantasyУрьд өмнө хэний ч очиж үзээгүй шидэт мөрөөдлийн оронд хүргэх хаалга нээгдэх гэж байна. Хаагдахаас нь өмнө амжиж ороод төсөөллөө бодит болгохыг хүсье.