1

28 4 0
                                    

:Бурхан минь гэж Таялор тэр биеэ тоосон, өөрийнхөө цэвэр цусандаа бардсан ази руу яагаад ширтээд байгаа юм бэ?
Би:Коул больж үз, тэрний найзууд л цэвэр цусаараа онгирдог болохоос тэр хэзээ ч тийм үйлдэл хийж байгаагүй, аа бас чи цэвэр цустнуудаас ялгаагүй ялгавар үзэл гаргалаа! гээд түүнд хатуухан хэлээд суудлаасаа босоод ардаа үлдээн номын сан руу зүглэв. Түүнийг хий огисон гэхэд мөрийцөхөд ч бэлэн байна.

Оройн хоолны цаг болж их танхимд бүх тэнхэмийнхэн, захирал, багш нар гээд бүгд л цуглаж ярих нь ярьж, идэх нь идэж, инээлдэх нь инээлдэж байхад би найзуудтайгаа юуг ч юм яриж инээлдэж буй түүнийг ширтэж байв.
Коул: Нэртэйгээр нь тэр юмныхаа аманд нь орчихооч.
Би: Гэгээн Мэрлины сахал гэж Коул, чи тэнхимийн ахлагч гэхэд хэтэрхий завтай байгаа юм биш үү гэхэд тэр надруу их л нухацтай хараад
- "Сонс Таялор. Нэгт бид бол Гриффиндорынх.Аа харин тэр бол Слитерин. Хоёрт ямар нэгэн гайхамшиг тохойлдож тэр чамд хайртай боллоо гэхэд та хоёр хэзээ ч бүтэхгүй. Гуравт шалтгааныг нь чи бид 2 хэнээр ч хэлүүлэлтүй мэдэж байгаа" гэв.

Тиймдээ тэр надад хайртай боллоо ч бидний харилцаа яагаад ч цаашаа явж чадахгүй. Гэхдээ Слитерин гэхээрээ тийм гэсэн үг биш шүүдээ...

Оройн хоолны цаг дуусч хүүхдүүд их танхимаас гарч өөрсдийн тэнхэмийн амралтын өрөөлүү явцгааж байв.

Коул бид хоёр замдаа бие биенээрээ тоглоод явж байтал би санаандгүй нэг хүнийг мөргөчихөв. Уучлалт гуйх санаатай дээшээ хартал ойрын үед зүрхийг минь догдлуулж, харцыг минь булаагаад байгаа тэр хүн минь багахан хөмсөг зангидалттай зогсож байв.

Тэрхэн агшинд цаг зогсоод нүдэнд минь зөвхөн тэр л харагдаж байв.
"Уучлалт ч гуйхгуй ингээд л зогсоод байх хэрэг үү?" гэж сайхан мөчийг минь үгүй хийж тэр надаас асуув.
"Аа..юу..нөгөө үнэхээр уучлаарай замаа харсангүй"гэхэд тэр нөмрөгөө гөвснөө "Дараачийн удаа замаа сайн хараарай" гэснээ "Муусайн бохир маггл гаралтнууд" гэж нэмж хэлчихээд яваад өгөв. Хэдий тэр сүүлийн өгүүлбэрээ бувтнаж хэлсэн ч Коул бид хоёр хангалттай сайн сонссон юм.

Хэлэх ч үг олдохгүй, цээжинд минь тийм гэхийн мэдрэгдэж, уурлах гомдохын хооронд гацсан шокын байдалтай зогсож байхад хажууд Коул "тэр хэзээч тийм үйлдэл хийж байгаагүй гэл үү?" гээд намайг дуурайж хэлснээ нэмж "Одоо хэзээ ч гэх тодотголгүй боллоо доо" гэв. Энэ одоо миний зовлонгоор наадаад байгаа юм уу хаашаа юм. Түүнд "Амаа татаж үз, чамтай чамгүй хангалттай хүнд цохилтонд орчихоод байна" гэж хэлэхэд
Коул: Угаасаа түүний дотны найзууд ямар билээ, хүнийг найзаар нь шинжээ гэж. Слитериййнхэн бүгд л адилхан шүү дээ. Харин чи л эртхэн ухаарах байсан юм. Одоо сүржигнэхээ боль үз. Мелодрамын хатан минь явцгаая, унтаж амрая.
~~~~~~~~~~~~~~~~~~
Тэр явдлаас хойш нэлээн хэдэн хоног өнгөрлөө. Магадгүй түүнийг бусдаасаа өөр гэж бодсон ч харин ч адилхан байж дээ.

The WizardsWhere stories live. Discover now