( Росс Батлэр ☝🏻)
Таялорын талаас:
Квиддичийн тэмцээн манай тэнхимийн ялалтаар өндөрлөж Гриффиндорынхон цөм баяр хөөртэй байлаа. Хэдий миний зүрхийг булаасан Россын тэнхимийг ялж ялалт байгуулсан ч би баяртай байсан юм.
Квиддичийн тэмцээн дууссан болохоор Даялон завтай болж бэлтгэл энээ тэрээ гэж биеэ зовоохгүй, бид хоёртой ихэнх цагаа өнгөрөөж байгаад Коул бид хоёр их л баяртай байв.
Бямба гарагт удаан хугацааны дараа гурвуулаа тухтай уулзаж байгаа учир Хогсмид явж "Гурван шүүр" орохоор явлаа. Гурван шүүртэд ирэхэд Профессор Слагхорн ганцаархнаа сууж байв. Бид гурав түүнтэй мэндэлхэд Профессор Слагхорн ч бас бидэнтэй мэндэллээ. Бид гурвыг цонхны хажууд нэг ширээнд суухад Профессор Слагхорн босоод явах гэснээ бидэнд юм хэлэх гэсэн бололтой буцаж ирээд "Нээрээ Хатагтай Хилл, Ноён Спроус"гээд Даялон руу хараад "Энэ баасан гарагт болох үдэшлэгтэй урьж байна, таныг ирэхэд би маш баяртай байх болно шүү" гэхэд би "Ойлголоо Профессор, бид баяртай байна" гэхэд Профессор толгой дохиод гарч одлоо.
"Үгүй ээ ер намайг хүн ч байна гэж тоож харсангүй шүү" гэж Коул уцаартайхан хэлэв. "Чи түүний үдэшлэгт дургүй биш бил үү?" гэж Даялоныг асуухад Коул "Хоёул хоёулаа уригдчихаад яаж намайг ойлгохов дээ" гэж жоохон хүүхэд шиг бувтнахад бид түүнийг өхөөрдөж инээлдэв.
"Чи миний оронд явах юмуу? Хэн ч анзаарахгүй байх" гэж Даялон Коулыг ятгахад тэр явахгүй гэдгээ илэрхийлэв.Баасан гарагт өдрийн цайны цагаар их танхимд цөм хоолоо идэж байхад санаандгүй Россын ширээ рүү харахад тэр над руу ширтэж байв.
~~~~~~~~
Оройн хоолны дараа ээжийн илгээмжээр явуулсан даашинзыг өмсөж үзэхэд хар цагаан хосолсон их л сайхан даашинз байв. Даялоны хослол ч тэрэнд маш сайхан зохиж байлаа.Профессор Слагхорны үдэшлэг болж буй өрөөнд ирээд уригдсан дээд ангийнхан дундаас Россыг сэм сэмхэн нүдээрээ хайв.
Харин тэр хэсэг 6-р ангийнхантай ярилцаад зогсож байв. Түүнийг харах төдийд нүүрэнд минь инээмсэглэл тодорч,гэдсэнд минь хэдэнд мянган эрвээхий бужигналдан нисэж,хацар минь ягаарч байгааг мэдэрлээ.
Түүнийг ширтээд зогсож байхад тэр над руу хараад инээмсэглэлээ.
Тэгснээ намайг чиглээд алхаад эхлэв. Тэрхэн хугацаанд юу хийх,яахаа мэдэхгүй дэмий л мунгинан зогсож байхад тэр хэдийн хажууд минь ирсэн байв. Тэгээд баргил сайхан хоолойгоороо "Сайна уу?" гэв.