Chapter 1

2.7K 111 7
                                    

Миний өөдөөс харан хэвтэх энэ бүсгүй үнэхээр амгалан нойрсох аж.

Хааяа хааяа зүүдэндээ үнэгчлэх бяцхан хүүхэд мэт уруулаа үл ялиг дээшлүүлэх нь үнэхээр өхөөрдөм.

Түүний зөөлөн булбарай арьсыг гараараа илэн, үсээр нь тоглон хэвтэхэд юунаас илүү жаргалтай санагдаж байв.

Гэтэл тэр намайг өөрийг нь оролдоод байгааг мэдсэн бололтой сормуус нь чичирхийлэн нүдээ нээлээ.

- Сайхан амарсан уу?

Эелдэг байхыг хичээн түүн рүү инээмсэглэв.

- Одоо болтол яваагүй юу хийж байгаа юм?!

Тэрний ганцхан энэ өгүүлбэр миний доторх жаргалыг үгүй хийж орхих нь тэр.

- Инги! бүдүүлэг байхаа больж үз!

- Надаас авах зүйлээ авсан бол одоо яв!

- Намайг чамд хайртай гэдгийг чи хэзээ ойлгох юм бэ?

- Больж үз! чи надад хайртай байсан юмуу мэдээгүй юм байна. 

гэсээр тэр ёжтой гэгч нь инээв. 

- Сайхан өглөөг битгий хэрүүлээр эхлүүл! гуйя чамаас.

- КЁНСҮҮ! энийгээ хэзээ болих юм бэ? Би чамаас үнэхээр их залхаж байна. Тэгтэл чи яг нойтон хамуу шиг юм.

- Надтай ингэж ярих хэрэггүй шүү.

- Хоёулаа зөвхөн с*кс л хийдэг. Хэрвээ чамд өөрийгөө хангах хэн нэгэн хэрэгтэй байгаа бол яагаад фен охидуудаасаа авч болохгүй гэж. Тэд чи .............

- БОЛЬ! БОЛЬ ГЭЖ БАЙНА! учир нь тэд нар чи биш болохоор. Чи яагаад миний сэтгэлийг ойлгохгүй байгаа юм бэ?!! Би чамд хайртай гэж ба ...........

- Чи өөрөө харин энэ бүхнээ боль! Би чамаас залхаж байна. Би найз залуутай хүн. Тэгээд ч хоёулаа салаад бүхэл бүтэн 5 жил болж байна. Ер нь тэр үеийн бид хоёрын үерхэл зүгээр л шохоорхол төдий зүйл байс .........

- Ам нээх тоолондоо тэр залууг л ярих юм. Тэр надаас юугаараа илүү юм айн? харин миний сэтгэл жинхэнэ байсан. Би чамайг тэр залуугаас чинь илүү хайрлаж чадна.

- Үгүй ээ чадахгүй. Яагаад гэвэл чиний хэлдэгээр чи тэр хүн биш болохоор. Одоо яв! би амармаар байна.

Тэр ингэж хэлчихээд над руу нуруугаа харуулан цааш харан хэвтлээ.

Газар хөглөрсөн хувцасаа түүн авч өмсөөд өрөөнөөс гарахынхаа өмнө түүн рүү горьдлого тээн харвал тэр намайг тоолгүй цааш харан хэвтсээр байв.

Reality of Do Kyungsoo Where stories live. Discover now