Chapter 4

917 74 2
                                    

Түүнийг түргэн тусламжынхан ирж авахад бараг л зүрх нь зогсож байсан бөгөөд Инги-г амьдруулахын тулд тэдгээр хүмүүс 10 минут уйгагүй хичээсний дүнд зүрх нь эргээд цохилж эмнэлэг рүү авч явсан юм.

Намайг цуг явахыг санал болгоход нь арай гэж л татгалзлаа.

Инги-ийн утаснаас эцэг эхийнх нь дугаарыг аван тэдэн рүү түүнийг эмнэлэгт байгаа тухай зурвас бичин үлдээв.

Эцэст нь тэр бараг л үхээд сэхсэн юм.

Инги-ийн эцэг эх рүү зурвас бичэээд 5 минут болсны дараа түүний утас галзуу мэт л зогсоо зайгүй хангинах нь тэр.

Ингэхэд найз залуу нь юу хийдэг болоод байнга ийш тийшээ явж байдаг юм бол.

Найз залуу руу зурвас бичих хэрэгтэй юу үгүй юу?

Зогсоо зайгүй дуугарч байгаа утасных нь дууг хаачихаад босч угаалгын өрөө орлоо.

Гар нь дахь цусаа угаачихаад шууд л гэрээс нь хурдхан гарав.

***

Инги-тэй уулзалгүй бараг 10 гаруй хонолоо.

Үнэндээ би түүнтэй нүүр тулахаас айж байсан юм.

Галзуу мэт л бэлтгэл хийж түүний тухай аль болох бодохгүй байхыг хичээнэ.

Хичээнгүйлэн бэлтгэлээ хийж байхад Чанёол заавал Сэүнтэй юм уу эсвэл бусад гишүүдтэй сөргөөцөлдөж таслана.

Энэ хэдэн малнуудаас залхаж байна.

Ойрд Инги-ээс болж хэтэрхий их ядарч байна.

Бэлтгэл дундуураа түр завсарлан ус уучихаад Инги-тэй ярихаар шийдэн өрөөнөөс гарлаа.

Эхний удаа дуудуулахад авсангүй.

Тэр утсаа гэрээсээ авчруулаагүй юм байхдаа.

Авахгүй байх гэж бодсон ч юмыг яаж мэдхэв гэж бодоод дахиад залгав.

Бас л авсангүй яг тасалдагын даваа нь дээр "Байна уу" гэх түүний ядруухан хоолой сонсогдов.

- Сайн уу?

- Кёнсүү чи орой хүрээд ирж чадах уу?

- Тэгье! Очилгүй яахав.

- Тэгвэл одоо тасаллаа. Найз залуу маань ирчихсэн байна. Орой ирэхээр чинь юм хэлэх гэсэн юм.

- Дахиад л найз залуу юу?! Та хоёр салаагүй юмуу?.

- Чамд хамаагүй болохоор дахиж новшын амаараа миний найз залуугийн тухай ярихаа боль!

Reality of Do Kyungsoo Where stories live. Discover now