Chapter 8

851 65 0
                                    

Өнөөдөр яагаад ч юм нөгөө охинтой уулзмаар санагдаад болсонгүй.

Инги-ээс болоод тэр охиныг бараг л мартаж орхиж.

Инги эмнэлэгт хэвтсэнээс хойш яг л амьд үхдэл мэт болчихсон. Эмч нар түүнд эм өгөөд байгаа юм уу аль эсвэл тэр жүжиглээд байгааг мэдэх юм алга.

Нэг сайн зүйл нь Чанёол миний үгээр байдаг болчихсон.

Сайн зүйл биш ч байж болох юм. Ер нь миний үгээр гэлтгүй бүх хүмүүсийн үгээр. Тэрнийг хүмүүс гайхаж байгаа байх гэдэгт итгэлтэй байна.

Бэлэг авч очих хэрэгтэй болов уу үгүй болов уу. Тэр охин юунд дуртай юм бол. Чанёолд хэлэх хэрэгтэй юм болов уу. Миний бичлэг Чанёол-оос түрүүлж орно. Тэгэхээр мэдэгдэхгүй очиход болох юм байна.

Новш гэж тэрнээс зөвшөөрөл авах албагүй биздээ. Юун тэнэг зүйлсд санаа зовоод байгаа юм.

Тэрнээс яах талаар нь асуухаар түүний гэрийн зүг нэг ёсондоо Чанёолын бяцхан шорон луу явахаар боллоо.

Намайг очиход нөгөө настай үйлчлэгч намайг угтан авч зочны өрөөнд хүлээж байхыг санал болгов.

Удсан ч үгүй Минмин гэх тэр охин 2 давхраас бууж ирлээ.

Түүний үс бага зэрэг нойтон байх бөгөөд би түүнийг уснаас сая л гарч ирсэн байх гэж таамаглав.

Түүнд итгэл төрүүлэхийн тулд бага зэрэг инээмсэглэхийг хичээв.

- Сайн уу? Удаан уулзсангүй шүү.

Тэрээр над руу үнэхээр хачин харах бөгөөд нэг л тийм эргэлзсэн хоолойгоор:

- Сайн Сайн уу?

Яг тулаад ирэхээр ярих юм олдохоо байчих юм. Эмэгтэй хүнтэй яриа өдөж, эхлүүлэх төрлийн хүн би биш. Үнэхээр үгээр хэлэмгүй хачин байна.

- Кхммм нөгөө ..... юу ...... Ямар хэргээр ирсэн юм?

- Ааан ... чамайг сайн байгаа болов уу л гэж бодож ирсэн юм.

Мөн ярьваа. Сайн байгаа болов уу гэнэ шүү. Үнэндээ чиний тухай бараг мартчихсан байсан юм.

- Ммм .... би яахав дээ. Одоохондоо дажгүй л байх шиг байна.

- Тэгэхээр ........нөгөө чиний бодол хэзээ ч өөрчлөгдөхгүй юу?

- Үгүй байх. Би шийдвэрээ аль эрт гаргачихсан.

Сонин юм. Яг яагаад энд тэр өөдгүй новштой үлдэх гээд байгааг чинь ерөөсөө ухаж ойлгож барахгүй нь ээ.

Reality of Do Kyungsoo Where stories live. Discover now