Pale Moonlight

19 2 0
                                    

Чи санаж байна уу? Бидний анх учирсан 12дугаар сарын тэр нэг тэргэл сартай өдрийг .....
Миний нүдэнд чи гэрэлтэж байсан.

Өмнө нь би хэзээ ч тийм гайхалтай нэгнийг харж байгаагүй.
Гитарын утаснууд дээр гар чинь бүжиж байсан урьд өмнө нь олон гитарчидыг харж байсан ч хэзээ ч чам шиг нэгнийг харж байгаагүй үнэхээр үгээр илэрхийлж чадашгүй төгс төгөлдөр нэгэн.

Би чамд анхны харцаар л дурлачихсан. Эмэгтэй хүн чихээрээ дурладаг гэдэг үг үнэнээс хол зөрөөгүй гэдгийг тэр үед ойлгосон.
Тэр өдрөөс хойш чамайг харж гайхалтай аялгууг чинь сонсохын тулд хамтлаг чинь хаана тоглоно тэнд л би ямар ч ажилтай байсан чамайг харахын тулд очдог байан.
Галзууртлаа чамд дурласан байсан.

Гэвч чиний хэлсэн хоёрхон үг зүрхийг минь хэдэн хэсэг таслах шиг болсон.

Гэхдээ би чамайг хайрласаар л байсан.

Анх чамтай ярилцаж үзэхэд надаас ямар их зориг гарсан гэж бодно.

Чиний гар миний гарыг шүргэхэд ухаан санаа минь самуурч үүлэн дунд бүжиж байсан энэ бүгд саяхан юм шиг л тод санагдаж байна.

5wordsWhere stories live. Discover now