НЭГ: ХОЁР НҮҮРТ ХОЁР

8.8K 404 13
                                    

  Түүний нэрийг Ча Бора гэдэг. Тэр бол сургуулийн охид, хөвгүүдийн шүтээн болсон үлгэр жишээ ухаалаг, зоригтой, царайлаг, гоё биетэй модель хийдэг охин. Ахлах сургуулийн 2 дугаар ангид сурдаг түүнд чадахгүй мэдэхгүй юм гэж бараг байхгүй. Эсрэг хүйсний байтугай адилхан эмэгтэй хүүхдүүд ч түүнд валентинаар шоколад бэлэглэж биширч явдагаа илэрхийлдэг. Түүний хэлэх ганц үг бүтэн сургуулийг доргиох чадалтай. 

Харин гэртээ Бом бом гэж дуудагддаг, үсээ толгой дээрээ овоолж томоос том толгойны кист зүүгээд аврага том нүдний шил зүүж, аврага том хэзээний загвар нь үл мэдэгдэх биеийн тамирын хувцас өмсөөд өдөржин хамгийн сүүлд хэзээ цэвэрлэсэн нь мэдэгдэхгүй өрөөндөө BL (boy love) уншиж хамраа ухсан залхуу охин.

Энэ бол 2 нүүртэй охины анхны хайрын түүх.
****
Хаа сайгүй BL номнууд хөглөрч хогондоо дарагдсан энэ өрөө бол миний өрөө.
Харин тэр орон дээр оцойгоод унтаж байгаа нь би.
Намайг Ча Бора гэдэг. 17 настай ахлах сургуулийн сурагч.
Миний сурдаг сургууль элит гэдгээрээ дүүрэгтээ хамгийн алдартай.
Бүх сургачид загварлаг, царайлаг, бас сурлагаараа ч үнэхээр дээгүүр түвшинийх.
Харин би бол тэдний дундах сахиусан тэнгэр нь.
Биеийн өндөр 170, биеийн жин 49кг, биеийн харьцаа 89,57,90. Дэндүү төгс биш гэж үү?
Хөвсийн долгиолсон бор үс, хурга шиг тас хар нүд, жимс шиг улаан уруул, дарь эхийнх шиг инээмсэглэл.
Толгой сайтай сургуулийнхаа шилдэг сурагч.
Ангийн дарга.
Цагийн ажил хийхдээ загварын сэтгүүлд Модель.
Өөрийгөө магтаж байгаа юм биш ээ. Би үнэхээр сургууль дээрээ тийм л байдаг.

Харин энэ өндийж ирж байгаа арвайлж шиг хүн бол гэртээ байгаа би.

Үс нь арзайж нүүр ам нь бүлцийсэн, эрэгтэй хүний аврага том дотоож, бас томоос том майктайгаар хөнжилөөрөө толгойгоо бүтээчихээд сууж байгаа энэ аймшигийн гэрийн авгай шиг охин бол гэртээ байгаа би. 

Тайлбар хийе.

Бүтэн өдрийн турш өнгөлчихсөн алмаз шиг гялалзаж гялтагнах хичнээн хэцүү гээч.
Ахлах сургуульд орох хүртлээ би энгийн л сайхан охин байсан боловч хүмүүст сайхан харагдах гэж хэт их хичээснээсээ болоод стресст орж, үнэхээр ядарч байтал миний хар багийн халтар найз Ханил намайг гэртээ өөрийгөө нэг иймэрхүү байлгаад үз гэдэг санааг хэлснээр одоогийн энэ би төрсөн юм.
Би бол ийм л хоёр нүүртэй охин.
Өглөө ерөнхийдөө ингэж эхлэнэ.
Аймшигийн царайтай шрекийн найз охин орноосоо босоод усанд орж, үсээ янзлаад нүүрээ будна. Их хугацаа зарцуулагддаг юм шүү. Энэ бол их хэмжээний хөдөлмөр.
Тиймээс би ингэж хар үүрээр сэрдэг юм. Тэр цаг хар л даа дөнгөж 5:30.
Юутай ч өнөөдөр гэдэг өдөр хурдхан дуусч гэртээ ирээд буцаж шрекийн найз охин болох хүсэл минь сэрснээс хойш намайг зовооно.
Дүрэмт хувцасаа өмсөөд гэрээсээ гараад яг манай доод давхарт түрүүн хэлсэн хар бага насны халтар анд Ханил маань амьдардаг учир түүнрүү алхаж эхэллээ.
Ханил ч бас надтай адилхан төгс охин. Гэхдээ надаас өөр хүнтэй ер нь үг дугардаг эсэхийг нь ч бараг мэдэхгүй юм. Cool төрлийн хүн л дээ. Би бол эсрэгээрээ хүн бүхэнтэй харьцаж явдаг нөхөр.
Ханилийн гэрийн үүдэнд очоод хаалгыг нь тогшиход тэр доороо хаалга онгойж сургуульдаа явахад бэлэн Ханил гарч ирэв
- Өглөөний мэнд. Өнөөдөр ч гэсэн хөөрхөн харагдаж байна шүү хэмээн намайг цоглог дуугаар мэндэллэхэд Ханил харин сулхан дуугаар хариу өгөөд шуудхан дэргэдүүр минь зөрнө. 
- тийм байна. 
Би түүний хойноос гүйцэж очоод хажууд нь алхангаа үргэлж л ярьдаг зүйлээ ярьна. 

ХОЁР НҮҮРТ  (дууссан)Where stories live. Discover now