ГУРАВ: ЧИ ЯАГААД ЭНД БАЙГАА ЮМ БЭ?

3.1K 267 3
                                    

  Хусог: Юу вэ? *надаас холдох*
...: дайран өнгөрөгч. Энүүгээр явж байгаад санаандгүй наад охиныг чинь *надруу заах* -нэг л дургүй байхдаа их онцгүй залууд үнсүүлэх гэж байгааг хараад *гэмгүй инээмсэглэх* --тэгээд л жаахан садаа болох санаатай
Хусог: харамсалтай нь энэ дургүй биш. *миний бугуйнаас атгах* --энэ бид 2 чиний бодож байгаагаас ч дотно харидцаатай хүмүүс *хуурамч инээмсэглэл* -- тийм болохоор хийж байсан юмаа хий. *намайг чирэн явах*
...: *бид 2н хойноос хашихрах* --хэрэг гарвал дуудаарай. Бора сонбэним *дээд ангийн эгч*
Доод ангийн дүү байх нь ээ.
**
Хусог тэр чигтээ юу ч ярилгүй гэр хүртэл намайг чирч явав. Гэрийн үүдэнд ирээд гарыг минь тавьхад бугуй тэр чигтээ өвчин ороод улайчихсан байлаа.
Би: галзуу амьтан. Энийгээ хар даа. Өвдөж байна.
Хусог: хохь чинь. *муухай хараад гэрлүү орох*
*Энэ муу Хусог намайг ямар нэгэн юманд зарахаар дуудсангүй. Ёстой гайхамшиг гэдэг нь энэ байх. Манайд ирээд бараг сар болохдоо ганц ч удаа ингэж байгаагүй дээ. Өвдчихсөн юм байх даа. Муу совин татчихлаа байна.
**
Ханилийн оройн дамжааны үүдэнд Жин зогсож байна.
Ханил: *Жинрүү харах* -юу хийж байгаа юм?
Жин: чамайг хүлээгээд *инээмсэглэх*
Ханил: аан. *зөрж явах*
Жин: *хойноос нь алхах* -чи намайг үзэн яддаг тийм үү?
Ханил:...
Жин: би чамд буруу юм хийсэн гэж бодохгүй л байна. Яагаад намайг ингэтлээ үзэн ядаад байгаа юм?
Ханил: ...
Жин: эсвэл эсрэгээрээ юм уу?
Ханил: *зогсох* - чи зав ихтэй юм. Хэрвээ энэ удаагын улирлын шалгалтаар сургуулийн эхний 50д орж чадвал шалтгаанаа хэлж болох юм *явж эхлэх*
Жин: боломжгүй юм шив. Шалгааныг чинь сонсолгүй үхэх нь дээ *дагаж алхах*
Ханил: тийм байна. Боломжгүй юм байна
Жин: гэхдээ хэрвээ орчихвол шалтгааныг чинь заавал сонсоно шүү
Ханил: ойлгооо. Одоо дагахаа боль.
Жин: би чамайг хүргэж өгөх гэж байна шд *инээмсэглээд урд нь гарч урхан алхах*
Ханил: хэрэггүй ээ. Чамд намайг хүргэж өгөхөөс өөр хийх юм байгаа гэж бодож байна. Бас надад чамаар гэртээ хүргүүлэх хүссэл алга. *алхах чиглэлээ өөрчилөх*
Жин: *зогсох* - ойлголоо. Больчихоё. *дахиж дагасангүй*
**
Хэд хоногийн дараа
Сургуулийн хоолны газарт
Ханил, Гаүн бид 3. Би Хусогыг дахиад л газар доогуур ортол нь муулж сууна.
Гаүн: энэ үнэхээр тийм муухай ааштай гэж үү? Би тэгж бодохгүй л байна даа?
Би: бод. Одооноос бод. *ууртай*
Ханил: харахад хүртэл төвөгтэй ийм юмаа зүгээр л болиоч дээ. *өнөө л сэтгэл хөдлөл байхгүй дууны өнгө*
Би: больмоор л байна. Үнэхээр залхаж үхэх нь ээ
*Гэнэт*
...: болиулаад өгөх үү? * хажууд хэн нэгэн ирж суухад нь гайхаад хартал эртээдийн нөгөө залуу*
Би: аа. Нөгөө гудамжинд!!---
...: санаж байна шүү. Ашгүй дээ. *хөөрхөн инээмсэглэл*
Би: *энэ хаанаас гараад ирсэн нь мэдэгдэхгүй сайхан залуу чинь юу билээ дээ?** -эртээд баярласан шүү.
...: зүгээр ээ. Би хүч хэрэглэдэг эрчүүдэд дургүй л дээ. Тэгээд ч таныг эртнээс мэдэх болохоор
Би: эртнээс ээ? *гайхах*
...: та чинь энэ сургуулийн шүтээн шүү дээ. Таныг мэдэхгүй хүн энэ сургуульд байтугай манай дүүрэгт ч бараг байхгүй биз. Дахь эх Ча Бора *үнэхээр сэтгэл татам инээмсэглэл*
Би: хэтрүүлээд байна аа *ичингүйрсэн дүр эсгэх. Мэдээж шд. Би угаасаа ийм л алдартай хүн. Муу Хусогоос болж өөрийгөө ийм алдартайг бараг мартах шахаж*
...: намайг Жонгүк гэдэг. 1-3р анги. Энэ сургуульд элсэж орсноосоо хойш л таныг харж явдаг байлаа. *өөртөө итгэлтэй төгс төгөлдөр инээмсэглэл*
Би: аан. Жонгүк. *энэ хүүхэд чинь харин ёстой хүнтэй яаж ярихаа мэддэг жаал байнашд. Би дурлах юм болов уу?* -таатай байна. Намайг Бора эгчээ гэж дуудаж болноо *ичингүйрэн гарааа өгөх*
Жонгүк: таныг эртээдийн тэр ах зовоогоод байгаа юм уу? Би аргалаад өгөх үү? Би ийм юмандаа жаахан сайн *өөртөө итгэлтэй ярих*
Би: *баярлах* --яаж? Залуулаад өг л дөө гуйж байна.
Жонгүк: ярихад жаахан эвгүй ч гэсэн надад нэг тиймэрхүү аргууд байгаа. *инээмсэглэх* -харин эгч оронд надад юу өгөх юм?
Би: *бас уу* --юу—юу авмаар байгаа юм? **үнэгүй юм гэж байхгүй хорвоо юм даа**
Жонгүк: болзоонд явцгаая. Надтай болзвол би таны хүссэнээс энэ ядаргаатай ахыг дахиж таниар оролдхооргүй болгоод өгье.
Би: бо.---болзоо гэнээ?
Жонгүк: тиймээ. Болзоо. Юунд нь ингэж гайхаав. Тань шиг охиныг болзоонд урих нь эрэгтэй хүүхэд болгоны хүсэл биш гэж үү? Гэхдээ би таныг албадахгүй ээ.
Би: *тийм байлгүй дээ. Эрэгтэй хүүхэд болгон намайг болзоонд урихыыг хүссэх нь ойлгомжтой шүүдээ. Тэр муу Хусог л гомо байх* -- тэгвэл нэг удаа болзоонд явах уу? *инээмсэглэх*
Жонгүк: болж байна. Явцгаая.
Би: тэгвэл хэзээ гэдгээ шийдчихээд хэлээрэй. *гоё доо болзоонд ч яваад ядаргаагаас ч салах нь*
Жонгүк: тэгвэл би тэр төвөгтэй ахыг таниас салгах аргаа бодохоор явлаа. *инээмсэглээд босч явах*
Би: *баярласан төрхтэйгөөр нөгөө 2руугаа харах* --харав уу? Би болзоонд уригдчихлаа
Гаүн: тэглээ. Ёстой гоё *инээх*
Ханил: аан.
Би: аааа, одоо яанаа болзох нь ээ. Би бозоонд явах нь. *догдлох*
Ханил: тийм үү? Гэхдээ яанаа. Нөгөө том асуудал чинь ирж явна. *толгойгоороо дохих*
Эргээд хартал Хусог муу гахайны хүүхэд.
Хусог: *миний хүзүүгээр тэврээд* --найзаа, юу хийж байна? Намайг өнөөдөр номын санд очиж ном тоолох ажилд тусла гэнэ. Чи хамт явж надад туслаач *худлаа сайхан инээмсэглэл*
Би: *хүзүүгээр тэвэрсэн гарыг нь холдуулах* --10 байна уу 20 байна уу хүүхэд явуулах болохоор хүлээж бай, НАЙЗАА *худлаа инээх*
Хусог: 10, 20 ширхэг чиний гар хөлийн үзүүрүүд хэрэггүй ээ. Чи өөрөө л ир. Чамайг ирэхгүй бол би гомдоод юу ч хиймээр санагдаж магадгүй шүү. *гэмгүй сайхан инээмсэглэсээр л*
Би: *муу новш чинь бас намайг яах гээв* -- тийм үү? За яахав. Очьё л доо. Одоо болсон бол найзаа өөр газар очоод суучихгүй юу *худлаа инээх*
Хусог: зөзө. Явлаа. Баяртай Бора *дарвайтал инээсээр босч явах*
Надад тайван байх ганц ч хором алга
Ширээгээ мөргөх.
**
Хичээлийн дараа заваан Хусогын дуудсан номынэ санруу алхаж байтал хэн нэгэн ардаас ирээд миний шүдийг таглав.
...: би хэн бэ таагаарай? *танил хоолой*
Би: харин л дээ. Хөөрхөн дүү Жонгүги юм болов уу? *эргэж хараад инээх*
Жонгүк: та сайн мэдэж байна шүү. Болзоондоо явах уу? Одоо. Би хүлээж тэсэхгүй нь.
Би: одоо юу? би одоо жаахан...**хусогын дуудлагаар номын санруу явж байгаа юмсан. Гэхдээ болзоондоо ч явмаар байна**
Жонгүк: жаахан юу гэж? *надруу анхааралтай харах* -арай нөгөө төвөгтэй ахад дээрэлхүүлэх ажилтай юм биш биз дээ? Та бас жааханм Мазохист юм уу даа? *доогтой инээх*
Би: юуны чинь мазохист. Чи тэрийг хэзээ аргалж өгөх юм? Тэр заваан 2 нүүртэй садист ханхүүг?
Жонгүк: өнөөдөр надтай болзсоны чинь дараа *инээмсэглээд гараас атгах* -явцгаая л даа эгчээ. *дэндүү өхөөрдөм, татгалзаж боломгүй царай*
Би: за яахав тэгье л дээ. *нүдээ аниад л зөвшөөрчихье. Дараа нь юу л болвол болог*
**
Жонгүк бид 2 эхлээд хамт кино үзэж дараа нь зайрмаг авч идээд худалдааны төвөөр жаахан дэлгүүр хэсэхээр болов.
Киноны үеэр үнэхээр их нойр хүрэв. Яагаад ч юм шал балай романтик кино үзсэнээс л боллоо. Арай гэж унтчихалгүй тэсэв.
Киноноос гараад явж зайрмаг идэхээр болов.
Үнэхээр хамгийн том хэмжээтэй тусгай зайрмагыг авч идмээр байгаа боловч эрэгтэй хүүхэдтэй болзож байгаагаа санаад жижигхэн хөөрхөн гүзээлзгэнэтэй зайрмаг захиалав.
Дараа нь ойролцоо байдаг худалдааны гудамжаар дэлгүүр хэсэв.
Үнэхээр тухтай харагдах эмээ маягын дотуур хувцас харсан ч Жонгүкээс санаа зовсондоо охидын дуртай орчин үеийн загвартайг сонгов.
Гэхдээ юутай ч болзоо дажгүй санагдлаа.
Жонгүк их эрэгтэйлэг. Намайг дуртай байгаа эсэхт их санаа тавьж байв.
Орой 8 цагийн үед намайг гэрт минь хүргэж өгснөөр энэ өдрийн болзоо дууслаа.
**
Гэртээ орохдоо хамаг маань мэгзэмээ уншаад л аль болох чимээ гаргалгүй өрөөрүүгээ гэтэж байтал Хусогын өрөөний хаалга гэнэт онгойн намайг угз татан оров.
Өрөөний гэрэл унтраатай. Ганц ширээний гэрэлнээс өөр юмгүй, бүүдгэр харанхуй. Би хаалганы урд 4 хөллөөд хэвтэж байна.
Миний урд харин ханхүү Хусог ташаагаа тулан хилэгнэсэн байдалтай зогсоно.
Би: *өндийж өвдөг дээрээ суух* -- юу вэ гэхээр өнөөдөр би номын санруу үнэхээр явмаар байсан ч—
Хусог: болзоонд яваа юу? *ууртай дуу*
Би: яаж мэдээв *сандрах* **үнэхээр бурхан минь яаж мэдчихвээ**
Хусог: яаж мэдээв гэнээ? Чи үнэхээр ингэж миний дургүйг хүргэсээр байвал би цаашдаа яаж ч магадгүй шүү *явган сууж миний нүүрлүү ууртай гэгч нь харна. Ёстой аймар харагдаж байна*
Би: *шууд гэм хийгээд шийтгүүлж байгаа хүүхэд шиг 2 гараа дээш өргөх* --хусог аа. Үнэндээ би буруу юм хийж байгаагээ мэдэж гэмшиж байсан ч гэсэн бид чинь нэг гэрт амьдардаг, нэг ангийн найзууд биз дээ? Яагаад нэг нэгэндээ жаахан хүнлэг хандаж болохгүй гэж? *өрөвдөлтэй харагдах гэж оролдох*
Хусог: хүнлэг гэнээ? Номын сангын бүх номнуудыг тоолж бүртгэсэн хүнд хүнлэг ёс сонин санагдахгүй л байна даа. Чи бол миний боол. Битгий өөр юм хийгээд бай. Боол шиг намайг дагаад сүүлээ шарвагнуулж байхад л болно ойлгов уу? *аймшигтай дууны өнгө бас уур хилэн дүүрэн харц*
**айж эхэллээ. Зүгээр л өмнөх шигээ гар хөлийн үзүүрт зардаг шоглоом нь биш байна. Тэр жинхэнээсээ уурлаж байна***
Би: намайг тэгээд яа гээв? 17 настай эрүүл саруул охин болзоонд явч ч болохгүй, чиний дарангуйлал дор хэр удаан байх ёстой юм? Чи арай дэндүү биш үү? Хүсээд байгаа юм бол тэгээд задла л даа. Тэр зургыг таарсан хүн болгондоо харуул. Бахаа ханатал намайг хүмүүст харуул. Тэгмээр байгаа юм бол
*нүдэнд нулимс дүүрээд энэ өрөөнөөс гарахаар босов*
Гэтэл хусог миний 2 гарыг дээш нь өргөж хананд шахаад хүзүүн дээрээс чангаар шимж орхилоо.
Хусог: *хорноор инээх* --цор цор гээд байлгүй миний үгэнд ор гэсэн шүү. Энэ тэмдэг *шимүүлснээс үүссэн улайлтруу заах* --чамайг миний боол гэдгийг баталж байгаа болохоор битгий хөөрөөд бай! *намайг нуруунаас минь түлхэн өрөөнөөсөө гаргах*
Үнэхээр би эсэргүүцэх ганц ч хөдөлгөөн хийж чадсангүй
**
Өрөөндөө ороод хэсэгтээ л ухаан балартан шалан дээрээ хэвтэв.
Энэ 2 нүүртийг яах ёстойгоо ойлгох юм алга.
Хувцасаа сольж будгаа арилгаад шрекийн найз охинд хувирав.
Толинд хартал хүзүүн дээр үнэхээр том улаан тэмдэг үлдчихжээ.
Энийг яах ёстойгоо ч мэдэх юм алга.
Шархны лент гаргаж ирээд дээрээс нь наав.
Намайг тэгж хэллээ гээд арай ч үнэхээр тэр зургийг тараачихгүй байлгүй дээ.
Зайрмаг авч идмээр байна.
Дэлгүүр явахаас. Гэхдээ ийм шрекийн найз охин царайтай байдаг.... за яахав. Дэлгүүр яваад ирэх хооронд хэн л харав гэж дээ.
**
Маргааш нь
Сургуульдаа явахаар өрөөнөөсөө гартал өнөө муу Хусог бас өрөөнөөсөө гарч ирж байна.
Хусог: Өглөөний мэнд Бора *заваан хуурамч инээмсэглэл*
Би: мэнд *дуртай дургүй дугарах*
Хусог: сургуульдаа хамт явцгаая *хүзүүгээр тэврэх*
Би: би ханилтай хамт явна. *гарыг нь холдуулаад гутлаа өмсөөд гарч явах*
Хусог: *хойноос гарч ирэх* -чи надтай ингэж харьцаад үнэхээр зүгээр үү? *өдсөн дууны өнгө*
Би: *муухай харах* --зүгээр ээ. Би хэлсэн биз дээ. Хүссэнээ хий гэж
Хусог: ойлголоо *урд гарч алхах*
**
Сургууль дээрээ ирэв
Ангидаа сууж байтал Жонгүк ангийн үүдэнд ирчихсэн надруу даллаад зогсож байв
Би: *жонгүк дээр очих* -өглөөний мэнд, жонгүкаа *инээмсэглэх*
Жонгүк: өглөөний мэнд. Сайхан амарсан уу? Сургууль дээр ирээд шууд таньтай уулзмаар санагдаад болдоггүй *инээмсэглэх*
Би: *ичих* --тийм үү? *үсээ чихнийхээ араар хийх*
Жонгүк: *үсэнд дарагдчихсан байсан хүзүүн дээрх шархны лентрүү заах* --хүзүүгээ яачихсан юм?
Би: *сандрах* --ааа харин... шумуул—тийн – шумууланд хазуулчихсан
Жонгүк: тийм үү? *ангид өөрлүү нь муухай хараад сууж байгаа хусогруу харах* --тэгвэл дараа болгоомжтой байгаарай. Шумуул ирээд суунгуут нь цохиод унагааж бай *инээмсэглэх* --би ангируугаа явлаа. Дараа уулзахдаа төвөгтэй ахыг алга болгох арга зааж өгнөө *явах*
**
Их завсарлагааны үеэр утсанд мэссэж ирэв.
Гаргаад хартал өчигдөр орой дэлгүүр явж байх үеийн шрекийн найз охины зурагнууд.
Царай ч үнэхээр тод гарч. Хэн ч харсан намайг танихаар.
БУРХАН МИНЬ ЮУ ВЭ? ХЭН БЭ? ТАНИХГҮЙ ДУГААР БАЙНА.
Дахиад мэссэж ирэв
"ӨНӨӨДӨР 5 ЦАГТ ХХХ ЗОЧИД БУУДЛЫН ТЭДЭН ТООТОД ИР. ИРЭХГҮЙ БОЛ ЭНЭ ЗУРАГНУУДЫГ СУРГУУЛИЙН ЦАХИМ САЙТАД НИЙТЭЛЧИХНЭ ШҮҮ. БАС ХҮНД БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ. ГАНЦААРАА ИРЭХГҮЙ БОЛ БИ БАС Л НИЙЛТЛЭНЭ.
Үгүй ээ. Энэ удаад би бүр өнгөрч. Энэ Хусог муу новш уу?
Ангид сууж байгаа Хусог дээр очив
Хоёулаа жаахан ярилцаатахья гээд дахин сургуулийн арын хогын цэгийн ойролцоо ирэв
Би: чи ч ёстой өөдгүй амьтан юм даа. Сайхан байна уу? Ингэх?
Хусог: юу яриад байгааг чинь мэдэхгүй юм. Гэхдээ тайлбарлаад үз л дээ *хөгийн хувиралгүй царай*
Би: чи мэдэн будилж байх шив дээ. Чам шиг өөдгүй амьтантай анх удаагаа учирлаа. Ёстой бөгсөндөө салют буудуулж үхээрэй чи *уурандаа орилох*
Хусог: *намайг ханаруу түлхэх* --яриад байгаа юмыг чинь ойлгохгүй юм. Гэхдээ ганц юм асуучихья. *надруу анхааралтай харах* --чиний тэр шрекийн найз охины төрх. Үнэхээр тэгтлээ хүмүүст мэдэгдэж болохгүй зүйл үү? Юу болсон гээд ингэтлээ сүр бадраагаад байгаа юм?
Би: чи үнэхээр миний амьдралыг сүйрүүлхээр шийджээ *нүднээс нулимс гоожих*
Хусог: тэнэг амьтан *ууртайгаар эргэн явах*
**
Юу ч болдог бай би тэр зурагнуудыг тараалгаж болохгүй.
Мэссэжинд дурьдсан зочид буудын өрөөний үүдэнд ирээд гүн амьсгал аваад хаалгыг онгойлгон оров.
Нүдэндээ ч итгэхгүй нь
Би: *гайхаж бамагдсандаа хэлэх үгээ ч олж чадахгүй нь* --ЧИ ЯАГААД ЭНД БАЙГАА ЮМ БЭ?  

ХОЁР НҮҮРТ  (дууссан)Donde viven las historias. Descúbrelo ahora