Том өрөө. Унтраалттай ТВ, ширээн дээрхи шилэн аяга
Гаднаас сонсогдох машины чимээн дээр нэмэгдэн өрөөгөөр тархах гонгинох дуу......
Би: аа.аааа....аааа *орилох* --өвдөөд байна шд ээ
Хусог: *амьсгаадах* --зүгээр ээ, угаасаа өвдөх ёстой юм
Би: ааа.аааааааа ---битгий тийм хүчтэй---*уйлагнах*
Хусог: наад хөлөө сайн дэлгэ л дээ *амьсгаадах* --аливээ. Дахиад жаахан
Би: ядаж жаахан зөөлхөн л дөө *амьсгаадах*
Хусог: үгүй шүү *мушилзах*
Би: ер нь яахаараа ийм хар шөнөөр сунгалтын дасгал хийх ёстой юм бэ????
**хусог миний гараас татаад 2 хөлийг тэлж сунгалт хийлгэж байна**
Хусог: би хиймээр санагдсан болохоор *чөтгөрийн инээд*
Би: ёстой балиар амьтан
Утас дуугарах
Хусог: дахиад нөгөө муу амьтан уу?
Би: хэн мэддэг юм, тавиач дээ. Би утсаа авмаар байна.
Хусог: харагдаач *улам чанга татах*
Би: ааааааааааааааа..... муу гахаййййййййййййййй
***
Автобусны буудал дээр ууттай амттан барьж зогсох намжүүн
Утсаа авахгүй нь ээ. Энэ цагаар тэрэнтэй хамт байж байдаг... сонирхолтой л юм *утсаа халаасандаа хийх* --хайран юм. Ганцаараа л идэхээс *ууттай амттанруугаа харах*
***
Дараагын өдөр сургууль дээр
Би: *хөл өвчин ороод олигтойхон хөдөлж чадахгүй баацагнан алхах* --би ёстой тэр мууг бодлог бол ингээд ингээд ингээд *цаас базлах*
Ханил: хөл чинь өвдөж байж яах гэж дагаад байгаа юм
Би: зүгээр л. Ангидаа ганцаараа сууж байгаад тэр Хусогт дахиад баригдчихвал яах юм
Ханил: би Жинд сайн юм шиг байна *юу ч болоогүй юм шиг*
Би: *нүд бүлтийж ирүү салах шахах* --ЮУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУУ
Ханил: тэгээд хэрвээ тэрийг тооцох бол би өчигдөр сэтгэлээ илчилчих шиг болсон.
Би: *ханилын мөрнөөс нь татаж зогсоох* --чи эрүүл байна уу? Архи тамхи хэрэглээд байга юм уу?
Ханил: зүгээр бай *миний гарыг холдуулах* -- одоо яг яах ёстой гэдгэ ойлгохгүй байна
Би: чи худлаа яриагүй нь ойлгомжтой. Бас ийм юмаар тоглоом ч хийхгүй. Юу вэ энэ одоо *балмагдаад тэнэг хүн шиг царайтай болох*
Ханил: мэдэхгүй ээ. Би орчихоод ирье *багш нарын өрөөрүү орох*
Би: *хонгилд ганцаараа үлдэх* ---энэ одоо яаж байж болох юм бэ? Тэр завхай ханхүү юу очиж очиж *амандаа үглэн толгойгоо базлах*
Жин: *ард ирд зогсчихсон* --би яасын??
Би: цочих гэж! *муухай харах* --муу царайнаас цаашгүй завхай амьтан
Жин: намайг яах гж тэгж байдаг юм? Би чинь гэмгүй гэнэн цайлган хүн * эгдүүтэй царай гаргах*
Би: гэчихжээ. Чи ёстой Ханилаас холхон байгаарай
Жин: чи яахаараа намайг дандаа Ханилаас хол бай гэдэг юм? Би Ханилыг яагаач үгүй дээ. Уг нь.... тэгээд ч би чамд яаж туслаж байлаа? Жаахан талархаач. Талархаж мэддэггүй амьтан бэ?
Би: мэдэж байна. Гэхдээ л ....*гүн амьсгал авах* --Манай Ханил байнашдээ--
*Ханил багш нарын өрөөнөөс гарч ирэв*
Жин: өө Ханил аа *намайг үл тоох*
Ханил: яасан?
Жин: яасан гэж дээ... *дагзаа илэх* --зуны амралт эхлэхээр хамт хан голын эрэг орж шорлог хийж идэх үү?
Би: хөөе чи!! *жинрүү муухай харах*
Ханил: тэгье ээ.
Би: Ханил аа!!! *гайхах*
Ханил: нэгэнт би зарим тал дээр өөрийгөө ойлгохгүй байгаагаас хойш Жинтэй хамт байвал илүү ойлгомжтой болох байх *ангируу буцаад алхах*
Жин: *хэсэг дуугуй байснаа хойноос нь гүйцэж очих* --чи зөв бодсон байна. Хамт байх хэрэгтэй шүү дээ. *инээх*
Би: мөрөөдөөд бай. Би ч гэсэн хамт явна
Жин: чи илүүшд
Ханил: Бора хамт явбал надад ч гэсэн сайн л байна
Жин: *шууд* --хамт явцгаая Бора *инээмсэглэх* --ааан бас Хусогтай хамт 4үүлээ явья бож байна уу?
Би: хусогоор яах гээд байгаа юм? *уурлах*
Жин: зүгээр. Чамайг өөрөөсөө хол байлгах арга *нүд ирмэх*
**
Зуны амралтын эхний өдөр
Өглөө 10 цагийн үед мах шарах хэрэгсэлүүдээ аваад автобусны Жиний ахын машины ард ачив. Зөвхөн бид 4 биш Жиний ах, түүний бие давхар эхнэр, 6 настай охин ч бас хамт явахаар болсон нь энэ.
Юмнуудаа ачаад яг дуусч байтал хэн нэгэн миний мөрөн дээр зөөлөн тогшив
Эргээд хартал Намжүүн инээгээд зогсож байв
Би: намжүүн?? Чи яагаад энд?
Намжүүн: *инээмсэглэх* --чамтай уулзах гээд. Амралт эхэлчихсэн юм чинь энэ *хайрцагтай бялуу харуулах* -- чамтай хамт идэх гээд
Би: ваа *баярлах* --гэхдээ яах уу? Бид нар одоо Хан голруу очиж шорлог хийж идэх гэж байдаг
Бидний яриаг сонссон Жиний ах хамт яваач гэж Намжүүнийг урив
Хусог: энүүгээр яахын?
Жиний ах: бялуутай юм байна шд. *инээж байгаа нь Жинтэй их адилхан*
Хусог: бялуу гэнэ шүү
Жин: үгүй ээ, зүгээр шдээ. Олуулаа байх тусмаа л хөгжилтэй.
**
Хан голын эрэг дээр ирээд Жин, Жиний ах 2 шорлогоо хийж эхлэв.
Харин Ханил Жиний ахын эхнэр Сүжин эгчтэй хамт шорлог хийх мах зайдаснуулыг нь хэрчинэ.
Хусог Жиний ахын охинтой бөмбөгөөр тоглоод ёстой дарвайтлаа инээгээд жаргалтай харагдана.
Одоо би хусогыг жинхэнээсээ инээж байна уу? Худлаа инээж байна уу? Гэдгийг ялгаж сурч байх шиг байна.
**Бораг Хусогруу хараад зогсож байтал шорлог хийх мод бэлдэж явсан Намжүүн олж харав**
Намжүүн: чи энэнтэй ямар холбоотой юу? *хажууд ирж зогсох*
Би: хэнтэй? *гайхах* --аан Хусог уу?
Намжүүн: оройн цагаар хамт байдаг, зураг авалтанд дагуулж ирдэг гэхдээ найзууд гэхэд арай биш. Бас тэр чамайг минийх гээд зарлаад явсан
Би: нэг тиймэрхүү харилцаа. Энэнээс болж би их зовдог.
Намжүүн: чи энэнд сайн юм уу? *гэнэт*
Би: *ийм юм асуусанд нь гайхах* --юу яриад?? Би юу гэж энэ муухай ааштад –
Намжүүн: тэгвэл тэр чамд сайн юм уу? *цоо ширтэх*
Би: *юу гэхээ мэдэхгүй гацах* -------- НАМАЙГ ЗОВООХООС ӨӨР ЮМ МЭДЭХГҮЙ АМЬТАН. ЮУ ГЭЖ НАДАД САЙН БАЙВ ГЭЖ *чанга дуугаар* **үнэхээр л юу гэж надад сайн байв гэж**
Намжүүн: тэгвэл боллоо. Чи надад таалагдаад байгаа болохоор би чамайг өөрийнхөө найз охин болгомоор байна. Оролдоод үзэж болно биз дээ *инээмсэглэх*
Би: юу— *гайхах*
Намжүүн: шорлогоо хийж дуусчихаад дараа нь голын эргээр хамтдаа жаахан алхацгаая. *инээмсэглээд модоо аваад шорлог хийж байгаа 2руу явах*
**намжүүний асуултнууд, бас хэлсэн үгнээс нь болоод толгой дотор олон янзын бодол эргэлдэнэ. Би Хусогт сайн байх боломж байгаа юу? хусог надад сайн байх боломжтой юу? арай ч дээ байж боломжгүй юм. Тийм юм байж болохгүй шд**
Өдрийн турш Хусог надтай бараг юм ярьсангүй. Тэгэхээс тэг гэж байгаа юм шиг
Харах болгондоо муухай хараад юу ч хэлэхгүй, үл тоогоод л. Магадгүй Намжүүнийг авчирлээ гэж ингэж байгаа биз.
Сайн л биз намайг зовоохгүй амар.
Гэхдээ л ингэж байгаа нь нэг л онцгүй санагдана
Зүгээр байдаг шигээ л байгаасай --- гэхдээ намайг арай бага зовоогоосой
**
Бүгд ширээ тойрч зогсоод шорлогоо идэж эхлэв
Би: аа энэ ёстой амттай байна. *амаараа дүүрн чихэх*
Намжүүн: чи сайн идэх юм аа. Ингэж иддэг гэж бодсонгүй шүү *инээх*
Би: ааахахахахха, харин өлсөөд ---**нээрээ намжүүн байгаашд. Би шрекийн найз охин шиг аашилж болохгүй**
Хусог: өлссөн өлсөөгүй ингэж чихдэг юм байж *амандаа үглээд шорлогоо том томоор нь амандаа хийх*
Намжүүн: ингэж идэж байгаа чинь хөөрхөн байна аа. Битгий санаа зов *нүдээ ирмэх*
Хусог: хөөрхөн гэнэ шүү. Ярьж байгааг нь *муухай харах*
Жин: *ханилын барьж байсан тавган дээр шорлог тавьж өгөх* --май. Сайн идээрэй. Амттай шүү *инээмсэглэх*
Ханил: баярлалаа.
Жин: өнөөдөр хөгжилтэй байхад чи яагаад инээхгүй байгаа юм?
Ханил: зүгээр л... өнөөдөр чамтай хоёулахнаа байх цаг гараагүй. Гарсан бол сайхан байх байсандаа гэж бодоод. Бас чамайг юу гэж боддогоо олж мэднэ гэсэн зорилгоо биелүүлж чадсангүй *жиний хажуунаас холдож газар дэвссэн бүтээлгэн дээр очиж суух*
Жин: *толгойгоо сэгсрэх* --энэ охин намайг галзууруулах нь ээ. Ямар охин гэхээрээ ингээд бодсон юмаа шууд хэлчихдэг байна аа
Жиний ах: ийм охид ховор шүү. Чи жаахан азтай л юм *инээмсэглэх*
**
Намжүүн бид 2 голын эргээр алхана
Нар жаргах дөхөж гадаа улам халуун болсон байлаа.
Намжүүн: үнэндээ би чамайг 4 жилийн өмнөөс танина. Чи бид 2 нэг дунд сургуульд би чиний дээд анги байсан
Би: *гайхах* --нээрээ юу?
Намжүүн: мэдээж. Чи тэр үед ч гэсэн алдартай байсан шүү. Сургууль даяараа л чамайг магтаж шуугилдаад л. Багш нар хүртэл
Би: тэгээд анх уулзахдаа хэлэхгүй дээ
Намжүүн: балмагдаад. Анхны хайртайгаа санаандгүй таараад. Бүр үнсэлттэй зураг авалт гээд
Би: *цочирдох* --анхны хайр аа?
Намжүүн: чи тэр үед сургуулийн бараг бүх хөвгүүдийн анхны хайр байсан шд *инээх*
Би: ааааанннн.... гэнэт чамайг сэтгэлээ илчилчихлээ гэж бодлоошд *бантсан инээд*
Намжүүн: гэхдээ илчилсэн шд *томоогүй инээмсэглэх* --гэхдээ эртээд би залгасан даа. Тэр үед та 2 юу хийсэн юм? Тийм орой?
Би: тэр---тэр үед үү??? *бодох* --нэг тийм *юу гэж тайлбарлавал тэнэг сонсогдохгүй байх вэ* ------нэг тийммммммм *бодох*
Намжүүн: юу вэ? Ямар их боддог юм бэ? Тийм хэлж болохооргүй зүйл хийж байсан юм уу?
Би: юу гэж дээ. Юу гэж тийм--- *доошоо харах* ***яаж ч бодсон сунгалтын дасгал хийж шөнөжингөө намайг зовоосон гэхээр хүн намайг тэнэг гэж бодно биз дээ***
Намжүүн: тэр Хусог бас нөгөө царайлаг залуу 2 мөн үү? *хуруугаараа заах*
**хусог жин 2 голын эрэг дээр гутлаа тайлчихсан зүлгэн дээр сууцгааж байв**
Би: тийм байна. Гэй юм байх даа. Голын эрэг дээр зэрэгцээд суучихсан юм вэ? *тэдэнрүү алхах*
Ойртож очтол тэдний яриа хальт сонсогдов
Жин: чи Борад яагаад тэгж ханддаг юм? Чи Борад сайн юм уу?
Намжүүн миний гараас татаад чимээгүй бай гэж дохив
Хусог: юу яриад байгаа юм
Жин: зүгээр л... чи яг хүнд сайн болчихсон бага сургуулийн хүүхэд шиг аашлаад байдагшд. Ингэхэд чамд ер нь сайн, эсвэл хайртай тийм охин байдаг юм уу? Надтай хамт гадуур явахлаараа дандаа дундаас нь хаяад зугатаачихдаг биз дээ. Охидууд нь таалагдахгүй байна гээд
Хусог: зүгээр л....
Жин: зүгээр л гэж. Хэлээч дээ. Чамд сайн охин байгаа биз дээ?
Хусог: харин ээ... багадаа гэрлэнэ гэж амласан хүн байгаа. Тэр хүнээс өөр хүн миний сонирхолыг хэзээ ч татаж байгаагүй. *санаа алдах* --гэхдээ тэр ч надад сонирхолгүй юм шиг байгаа юм. Ёстой ядаргаатай юм аа *хойшоо хэвтэх*
Жин: өө бүр?? Чиний охидуудыг үздэггүй шалтгаан багадаа амласан ганц охиноос болж байгаа юм уу? Алдаг гар юм аа
*** Хусогт багадаа гэрлэнэ гэж амасан охин байдаг юм байна. Тийм байх нь ээ***
Би: *намжүүнд аярхан шивнэх* --явцгаая аа *буцаж явах*
Тэднээс нэлээн холдов. Яагаад ч юм миний толгойноос тэр охин нь хэн юм бол гэх бодол салсангүй
Намжүүн: зүгээр үү? *санаа нь зовсон байдалтай*
Би: юу—юу зүгээр үү гэж?
Намжүүн: яахав ... чи сэтгэлээр унасан юм шиг харагдаад *санаа алдах* --саяны яриаг сонсоод
Би: юу яриад байгаа юм бэ? Харав уу? Хусог надад сайн биш л байгаа биз дээ. Би ч гэсэн сайн биш. Болох ч үгүй. Чи их сонин юм асуудаг хүүхэд байна шүү. *инээх*
Намжүүн: тийм үү? Тэгвэл надад? *зогсох*
Би: *гайхах* -юу?
Намжүүн: надад сайн болов юм болов уу? Чи?
Би: аа... юу *юу хэлэхээ мэдэхгүй*
Намжүүн: зүгээр бодоод үзээрэй л гэж. *инээмсэглэх*
**
Өчигдөрөөс хойш Хусогын тухай бодол толгойноос салсангүй.
Муу гахай. Гэрлэлт гэнэ шүү. Багадаа тийм амлалт өгөхийг хэнийг тэр гэдэг юм. Тэрнээс болж одоо болтол өөр охин хардаггүй байхдаа яахав дээ. Яачихсан дүнкүү гэхээрээ тийм байдаг юм.
Энэ ойлгоход улам л бэрх болоод байх юм. Өөдгүй амьтан, эелдэг ханхүү, аймхай хүүхэд, зоригтой аврагч, сайхан сэтгэлтэй хамгаалагч, гэмшсэн үйлчлэгч... одоо тэгээд ганцхан хүнийг бодож явдаг үнэнч залуу.... аль нь яг өөрийнх нь жинхэнэ төрх юм бэ. Толгой задрах нь.
Шөнө бүр унтсанчгүй шив. Мундаг юмаа. Мундаг юм.
Гал тогоонд очоод өглөөний хоолоо бэлдээд ширээн дээр өрөв.
Яачихсан юм бэ? 2 хүнд гэхэд дэндүү их, бас дандаа амттай хоол.
Өнөөдөр би жаахан хичээсэн бололтой.
Хусог ариун цэврийн өрөөнөөс гарч ирэв. Усанд орсон бололтой үс нь нойтон. Хүзүүн дээрээ алчуур тохсон байв.
Хусог: юу вэ? Баяр болж байгаамуу? Чиний төрсөн өдөр биш дээ. 7 хоногын дараа биз дээ *инээмсэгээд ширээнд суух*
Би: *ширээнд суух* --зүгээр л хийгээд байсан чинь
Хусог: аа ёстой амттай байна. *амтархан идэх*
Би: ашгүй дээ *нойрмог хоолой* ---гэхдээ чи миний төрсөн өдрийг яаж мэдсэн юм? *гайхах*
Хусог: юу? -- *хоолоо идэхээ болих* --юу тэр----- чамд ямар хамаатай юм?
Би: чи миний төрсөн өдрийг яаж мэдэж байгаа чинь надад хамаатай. Би чамд хэлж байгаагүй шд *хусогруу ширтэх*
Хусог: дуугуй хоолоо ид *ууртай царай гаргах*
Би: яагаад хариулахгүй байгаа юм?
Хусог:...............
Би: чамд гэрлэх охин байгаа гээ биз дээ. Тэгээд яагаад намайг үнсэж яагаад намайг харамлаж, яагаад миний төрсөн өдрийг мэдэж байгаа юм?
Хусог: дэмий юм ярихаа боль. *босох* --хоол идэх сонирхолгүй болгочихлоо.
Би: тэгтлээ мартаж чадахааргүй тэр охин... амлалт өгсөн тэр охин чинь чамайг ийм өөдгүй амьтан гэж мэдэх үү? **би яагаад ийм юм яриад байгаагаа үнэхээр мэдэх юм алга**
Хусог: чи амаа мэд. Чамд ямар ч хамаагүй. Тэр миний амлалт болохоос чинийх биш *ширээн дээрхи хоолнуудруу аягатай усаа асгах* --хоол идэх хүсэлгүй болгочихоо.
Надруу үнэхээр муухай хараад өрөөрүүгээ орчихлоо.
Яагаад гэдгийг нь мэдэхгүй юм. Би өөрийн мэдэлгүй уйлж байна. Надад яагаад ингэж ханддаг юм бэ?
ESTÁS LEYENDO
ХОЁР НҮҮРТ (дууссан)
FanficЭнэ ердөө л нэг амлалт байгаагүй. Би үргэлж санаж явсан. Гэхдээ тэр мартчихсан.