Дайн эхэллээ

276 17 4
                                    

Дэлхий ертөнцийг гурван хэсэгт хувааж гурван хаан захирдаг байжээ. Нэгэн өдөр газрын хаан болох Крис хааны дөрвөн хүү эхнэр авсанд Крис хаан ихэд баярлаж ойр орчмын улсынхаа захирагчдыг гэр бүлийнх нь хамт бас тэнгэрийн хаан Лухан далайн хаан Сухог ч марталгүй гэр бүлийнх нь хамт урьж 14 хоног найрлахаар бэлдэж эхлэв. Урилга хэдий нь очих газартаа очиж хаадууд хуриманд очихдоо бэлдэж эхэлцгээв
Хурим эхлэхийн өмнөх өдөр тэнгэр газар далай тэр чигтээ хөл хөдөлгөөн ихтэй байв.
Тэнгэрийн хаан маргааш болох хуримын тухай хэлхээр хүүхдүүдээ дуудав. Дуудсаныг нь сонсоод Наён гүнж яарсаар ирэв харин хааны гурван хүү Бэкхён Тэхён Сэүн нар нэг их яаралгүй удаж удаж юу ч болоогүй мэт хаан аавынхаа ордонд ирэв
Лухан: маргааш бид газрын хааны урилгаар тэдний хүүхдүүдийн хуриманд явна. Очоод хүн шиг л байдаг юм шүү ялангуяа сая орж ирсэн гурав
Сэүн: та наад үгээрээ юу гэж хэлэх гээд байган арай дэндүү юм бид нар хүн биш дээ яцын
Юна: ээжийн бяцхан Сэүн хоёр ахыгаа нэг хардаа
Бэкхён: ээж та арай дэндүү юм
Тэхён: бид хоёр ясын ээж муухай
Лухан: бусад хаадын хүүхдүүд хуримаа хийх гэж байхад манай хүүхдүүд л гэж ээждээ эрхэлж явхын. Хурдан эхнэртэй болооч
Сэүн: аав би бас эхнэртэй болох юм уу
Лухан: Сэүнээс бусад нь
Бэкхён: манай аав ээж үнэхээр шудрага бус юм
Лухан: яагаад бас шудрага биш болчив
Бэкхён: Сэүн Тэхён бид гурав ихэр тэгтэл Тэхён бид хоёр адилхан царайтай дээрээс нь намхан тэгтэл энэ Сэүн ганцаараа цагаан царайтай бас өндөр.
Лухан: тэгээд
Бэкхён: та хоёр бид хоёрыг огт анхаарахгүй Сэүн дээр их ажилцан байхгүй юу.
Тэхён: энэ аавын буруу аав намхан биш байсан бол бид хоёр одоо Сэүн шиг өндөр байх байсын
Лухан: яагаад миний буруу байдын энэ та хоёрын буруу би ямар намайг дуурайгаадах гэж гуйсымуу ээжийгээ дуурайгаад Сэүн шиг өндөр болох нь ясын.
Сэүн: би мэдээд байсымаа ах нар надад атаархдаг гэж. аль дээрээс л цагаан хэл ам хүрээд байсын ийм учиртай байж л дээ
Юна: одоо ингээд төрцөн юмыг яхав дээ. буцаж ээжийнхээ гэдсэнд ороод гарсан ч өндөр болохгүй шд ээ
Наён: над шиг байгаа юмандаа баярлаад амьдарцгаа сонсоод байсан юу юу гэнэ вэ
Бэкхён: муухай ааштай амьтан
Сэүн: эгч муухай
Тэхён: ийм болхоороо одоо болтол хэн ч тоохгүй байган шд муухай ааштай амьтан
Лухан: та нар эгчийгээ юу гэж байган ингэж болдымуу
Сэүн: эгч л сая муухай ааш гаргаад загинаад байсан шд ээ
Тэнгэрийн хаан Луханд чадахгүй мэдэхгүй зүйл гэж байхгүй бүхий л талаараа төгс хаан. Тэр дөрвөн хүүхэдтэй бөгөөд гүнж Наён төлөв даруу үзэсгэлэнтэй ухаалаг ч гэм нь бага зэрэг муухай ааштай. Харин түүний хөвгүүд гэнэн цайлган сайхан сэтгэлтэй хөгжилтэй дүрсгүй заримдаа яг л өстөн дайсан шиг нь тэнгэрийн орныг сүйрүүлэхээ шахдаг тэгсэн хэдий ч Лухан хэзээ тэдэндээ уурлаж зүрхлэхгүй. Хэрвээ Лухан жинхнээсээ уурлах юм бол Сэүн гомдоод уйлчихна
Энэ үеэр далай доор жинхэнэ дайн өрнөж байв. Далайн хаан Сухогийн хүүхдүүд тоглож байгаа нь гээд хоорондоо тулалдаж бараг ордонг нураах аа шахав
Сухо: одоо больцгоо
Лэе: энэ Тэён л сүүлнээс татаад байсан шд цоолно гээд байсан
Тэён: хүн гоё болгож өгөх гэж байхад чинь. Хэрвээ чи сүүлээ бага зэрэг цоолчихвол үнэхээр хурдан сэлж сурна
Сухо: Тэён Лэе та хоёр хэзээ ухаан суух юм бэ. Хүүхдүүд минь ухаантай бай. Ингээд байхын бол маргааш та хоёрыг дагуулж явахгүй шүү .
Тэён: бид хоёрыг сүрдүүлсэн гэж ээжид хэлнэ дээ
Лэе: бүр зодсон гэж хэлэх юм чинь
Сухо: энэ одоо миний тавилан л юм байхдаа. Ордон нураахаасаа өмнө тус тусынхаа өрөөнд орж маргааш явахдаа бэлд тэр олон ханхүү гүнж нарын дунд аятайхан байх ёстой шүү.
Тэён: аав би таныг хурдан сэлдэг болгоод өгөх үү энэ өвдөхгүй ээ
Лэе: аав зугтаарай худлаа ярьж байган аймар өвдөнө
гэж хэлхэд нь Сухо өрөөнөөс гараад явчихав
Тэён: чамаас болоод аав зугтчихлаа чинийхийг цоолно доо хүрээд ир
Сухо бусад хоёр хааныгаа бодвол цөөхөн хүүхэдтэй ч тэрний хоёр хүүхэд үнэхээр аймшигтай. Тэд дандаа л муудалцаж зодолдож явна.Тэён бол этгээд гаж зүйлст дэндүү дуртай юунаас ч айдаггүй зоригтой бас үнэхээр зөрүүд илжиг шиг . Харин Лэе их аймхай зүг чиг олохдоо муу сандруу яг л хонь шиг. Сухо хонь болоод илжиг шиг хоёр хүүхэдтэй гэхдээ эхнэрээсээ айдаг тул тэднийгээ огтхон ч загинаж бүр чанга ч дугардаггүй.
Эцэст нь хүн бүрийн хүсэн хүлээсэн хурим болох өдөр ирлээ.
Газрын хаан болох Крисийн Чанёол Шюга Ханбин Кай гэх дөрвөн хөвгүүд нь хаан аав хатан ээжийнхээ хамт хаадыг угтаж аваад хаад болон хатдыг дагуулан ордон руугаа явхаар болов.
Хурим дөнгөж эхэлж байгаа тул орж гарж байгаа хүмүүс гэж хөл толгой нь олдохгүй байв.
Энэ бүхэн огт сонирхолгүй санагдсан Тэён хүн багатай газар олоод шууд л газар дээшээ хараад хэвтэж байгаад унтчихав. Бэкхён Тэхёнаас зугтаж яваад ард нь Тэён байгааг мэдэлгүй явсаар байгаад Тэёны толгой дээр гишгэчихэв. Бэкхён эргэж хараад хүний нүүрэн дээр гишгэснээ хараад айх гайхах хоёр зэрэгцэн яах аа мэдэхгүй хөдөлж ч чадахгүй гишгэсэн чигтэй зогсож байтал Тэён гэнт нүдээ нээгээд тэрнийг түлхэж унагаад газраас босоод
Тэён: өөрийгөө хэн гэж бодоод нүүрэн дээр гишгээд байган
Бэкхён: санаадгүй л гишгэчихлээ
Тэён: нүдтэй юм бол эргэн тойрноо сайн харж яваач наад нүдээрээ юм хардаггүй юм бол яах гэж байлгаад байган надад өг
Бэкхён: галзуу хүүхэн бэ. Хэн чамайг газар хэвт гэсийн чиний буруу. Газар хэвтэж байгаад нүүрэн дээрээ гишгүүлж байгаа бол чиний заяагүйнх
Тэён: нэг муу тэнгэрийн орны хамгаалагч юм байж надтай ингэж харьцана гэнээ
Бэкхён: наад үгээ өөртөө хэл жирийн газрын хүн чи надтай яаж ингэж харьцаж зүрхэлж байна аа
Тэён: би лусын дагина л даа. Чам шиг хүн болгонд би л тэнгэрийн орноос ирсэн сахиусан тэнгэр гэж гайхуулж байгаа юм шиг би лусын дагина гээд сүүлээ гаргаад явах уу. Та нарыг бодвол Лусын дагина сүүлээ нууж энгийн хүн шиг харагдаж чаддаг юм,
Бэкхён: чи хэнийг доромжлоод байна аа. Муу лусын дагина усан доороо л байж байхгүй юугаа хийж гарж ирдийн
Тэён: одооноос дайн эхэлж байна чи надад ялагдах болно ямар ч чадваргүй ашиггүй далавчтай амьтан минь
Бэкхён: галзуу хүүхэн чи намайг ялж чадна гэж бодоод байгаа юм уу  Энд байх 14 хоногтоо чамд там ямар байдгийг мэдрүүлээд өгье....

•PLAYING WITH FIRE•Where stories live. Discover now