Лусын дагинануудын хажуугаар нь ойрхон явхаас ч айдаг орсон хүн хэзээ ч эргэж гарж ирдэггүй газар болох харанхуй агуй руу ямар учиртай газрыг нь ч мэдэхгүй Бэкхён Тэён-г хайхаар юу ч бодолгүй орчихов. Тэён орвол гарж чадахгүй гэдгээ мэдэж байгаа ч Бэкхён-г авархаар агуй руу орлоо. . Агуй руу ороход их л харанхуй урдах зам арай гэж харагдаж байлаа. Тэён харанхуй дундуур хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй алхсаар л гэнт л зам дуусч нэгэн доошоо буух нүх байв. Тэён нүхийг даган мөлхсөний эцэст нүхний төгсгөлд гэрэл тусаж байв. Гэрлийн зүг явсаар тэр нүхнээс гараад эргэн тойрноо хараад нүдэнднэ ч итгэсэнгүй яг л гайхамшгийн орон гэмээр энд тэндгүй амьтад хоёр хөл дээрээ явж бүр хувцас өмсчихсөн жижиг том гээд төрөл бүрээр нь байшин барьчихсан байв
Тэён нүдэндээ ч итгэхгүй харанхуй агуй дотор яагаад гайхамшгийн орон байдаг билээ гэж бодон зогсож байтал цагаан даашинз өмссөн туулай Тэён-г их сониучирхан тойрон алхаж байснаа
туулай: тэгэхээр чи лусын дагина байхнээ
Тэён: тиймээ гэхдээ энэ юун газар вэ
туулай: дэлхийн хамгийн гайхамшигтай газар энэ бол диваажин
Тэён: диваажин гэнэ шүү саяхан энэ хавиар далавчтай тэнэг амьтан нисэж харагдаагүй биз
Туулай: дандаа л шувууд нисэж байдаг одоо болтол нисэж л байна
Тэён: шувуу бишээ тэнгэрийн орны хүн
туулай: аан лусын дагина хайж байсан сахиусан тэнгэрийг хэлээд байгаа муу тэр лусын дагина байдаг далай руу явчихсан
Тэён: тэр далай нь хаана байдын
туулай: тэр харагдаж байгаа чихрэн байшингийн цаана
Тэён: аан за
гэсээр чихрэн байшингийн зүг алхав. Харин яг энэ үед Бэкхён хэдий нь лусын дагина амьдардаг гэх далайд очсон байв. Далайн эрэг дээр нэгэн лусын дагина далай руу ширтэн их л гунигтай сууж байхаар нь Бэкхён их болгоомжтойгоор дөхөж очоод эелдэг намуухан дуугаар
Бэкхён: уучлаарай Тэён гэдэг лусын дагина хаана байгаа мэдэх үү
Ина: энд надаас өөр лусын дагина байхгүй
Бэкхён: саяхан л энэ агуй руу орсон гэсэн
Ина: ямар л тэнэг лусын дагина аюултайг нь мэдсээр байж энд ирхэв дээ
Бэкхён: гэхдээ та энд ороод ирчихсэн байна
Ина: би тэнэг болохоороо л энэ газарт хориглчихоод байна
Бэкхён: эндээс гарах амархан шд би буцах замаа мэднэ хамтдаа буцах уу
Ина: энэ газар яг л төөрдөг байшин шиг ирсэн замаараа буцаад явлаа ч өөр л газар очно. Гарах арга байхгүй явах тусам улам л төөрнө бүх л юм нь сайхан диваажин шиг санагдаж болох ч яг үнэндээ энэ газар бол там.
Бэкхён: юу вэ мэдсээр байж албаар намайг хуурж ийш нь явуулсан байх нь ээ. Эндээс гараад заавал хариугаа заавал авна даа
Ина: чамайг эндээс гарж чадна гэж бодохгүй байна гэхдээ хичээгээрэй өшөө авалтанд чинь амжилт хүсье
Бэкхён: та үнэхээр хачин хүн юм аа
Тэднийг ярьлцаж байх зуур гэнт хэн нэгэн"муу хэнд ч хэрэггүй амьтан " гэж орилох сонсогдов. Бэкхён эргээд хартал Тэён их л ууртай түүн рүү ирж байв.
Бэкхён: юу вэ энэ галзуу үнэхээр энд байсын байхдаа
Ина: чиний хайж байсан лусын дагина уу
Бэкхён: аанха
Тэён: чи тэнэг юм уу юугаа бодож энэ агуй руу орж байган. Яах гэж ийшээ орсын
Бэкхён: чамаас болоод
Тэён: чиний энэ тэнэглэлд би ямар буруутайн
Бэкхён: нүүрэн дээр чинь гишгэснийг манай гэрийхэн мэдчихээд чамаас уучлалт гуйж дагуулж ирхээс нааш намайг ордон руу оруулахгүй гэсэн. Чамаас болоод би энд байх хугацаандаа гадаа унтах гээд байна
Тэён: ёстой ашиггүй хэнд ч хэрэггүй амьтан ийм газарт ирж л байдаг ямар галзуурсан амьтан нь гаднаасаа тэгж аймар харагддаг агуй руу орох юм
Бэкхён: чам шиг галзуу амьтан бол орж магадгүй
Ина тэдний ярьхыг харан сууж байснаас далай руу буцаад орчихов
Тэён: эндээс хурдан явья
Бэкхён: буцаж гарах хэцүү юм шиг гэсэн яг төөрдөг байшин шиг
Тэён: чам шиг тэнэгүүд л төөрдөг байх дагаад яв
гэж хэлээд Тэён ирсэн замаараа Бэкхён-г дагуулан буцаад явав. Явах тусам ирсэн зам нь биш өмнө нь огт байгаагүй газраа ирчихэв
Бэкхён: бид төөрчихлөө үнэхээр тэнэг хүн л төөрдөг бололтой.
Тэён: чи тэгвэл буцах зам мэдэх юмуу
Бэкхён: өмнө нь мэдэж байсан ч одоо чи намайг төөрүүлчихсэн болхоор би яаж мэдэх юм
Тэён: чамаас л болсон ямар юмаа хийж ийм газар луу орсын
Бэкхён:одоо энэ бүгд миний буруу юу чамайг тааралдсан хүн болгондоо миний нүүрэндээ тэнгэрийн орны ханхүү гишгэсэн гэж хэн бүх хүнд зарлаад яв гэсийн
Тэён: чи ханхүү юм уу. Тэнгэрийн орныхныг өрөвдчихлөө ямар буруутай гэж чам шиг ханхүүтэй болчихдог байна.
Бэкхён: Лусын дагина яагаад тийм цөөхөн байдгийг одоо л ойлголоо. Гүнж нь гэж ийм галзуу амьтан байдаг юм чинь амиа хорлохгүй гээд яхын. Би л тэдний оронд байсан бол яг тэдэн шиг амиа хорлочих байсан. Чам шиг гүнжтэй байснаас үхсэн нь дээр
Тэён: чи одоо эрэгтэй юм уу эмэгтэй юм уу. Ямар хэрүүлч олон үгтэйн Чам шиг ийм олон үгтэй юмнуудыг аварга загасны хоол болгох хэрэгтэй.
Туулай: хөөрхөн юм аа
Тэён: айн
Бэкхён: хэн би юу
Туулай: та хоёр яг л гэрлэсэн хосууд шиг хөөрхөн харагдаж байна
Тэён: юу гэрлэсэн хос??
Бэкхён: хэн ийм юмтай гэрлэх юм
Тэён: хөөе чи надад эндээс буцаж гархад туслаач
Туулай: буцах гарах арга байхгүй
Бэкхён: айн орж болсон байхад яагаад гарж болдоггүй юм
Тэён: ямар ч арга байхгүй юу
Туулай: 2 л арга байгаа. Эхнийх нь хаалга нээгдэхийг хүлээх
Тэён: ямар хаалга хаана байна
Туулай: энд байгаа мод цэцэг чулуу байшин амьтад бүгд гэнт алга болчихдог тэгээд л гарах хаалга харагдана
Тэён: хэзээ хаалга нь нээгдэхийн
Туулай: 100 жилд нэг удаа нээгддэг одоо ердөө 50хан жил үлдсэн.
Тэён: юу 50 жил
Бэкхён: би энэ хачин газарт энэ галзуу хүүхэнтэй насаараа амьдрах болж байна уу
Туулай: хэн насаараа гэсийн 18000хан өдөр л хамт байна шд
Бэкхён: би 50 жилийн дараа эндээс гарахдаа бараг 75 настай байна. Бас энд байх 50 жилийн хугацаанд энэ галзуу хүүхэн намайг алчихаж ч магадгүй
Тэён: энэ газар нь ч тэнэг амьдарж байгаа амьтан хүмүүс нь ч тэнэг ямар гээч тэнэг газар вэ
Туулай: хүн хамгийн хурдан яг гарах баттай арга хэл өгж байхад чинь. Тэгж их хурдан гармаар байган бол тамаар дайраад гарахгүй юу
Тэён: юун там
Бэкхён: өөр арга байсан юм уу
Туулай: хэдхэн цагийн дотор гарах боломжтой нэг арга байгаа
Тэён: ямар арга хурдан хэл
Туулай: энд там гэж нэг газар байгаа тэнд очоод тамын хамгаалагч мангастай уулзаж байж л тэрний хэлсэн болгоныг биелүүлсэн цагт л гарж болно
Тэён: тэр мангас руу явцгаая
Туулай: сайн яваарай
Тэён:чи биднийг тэр мангас дээр хүргэж өг
Туулай дуртай дургүй тэднийг дагуулаад хамгаалагч мангасын гэр лүү явав. Яг л нэг газраа тойроод яваад байгаа юм шиг хэрнээ гэнт яг тэдний орсон агуй шиг агуй байж байв
Тэён: юу вэ энэ газраар чинь би орж ирсэн шд
Туулай: үгүй ээ энэ мангасын агуй орж ирсэнээс чинь өөр.
Бэкхён: энэ дотор яг мангас байгаа юу
Туулай: тхх за би явлаа. Та хоёрыг диваажинд очих болтугай гэж залбирнаа
Тэён: юун диваажин
Бэкхён: яагаад залбирна гэж бид хоёр гэр лүүгээ буцах гэж байна
Туулай: би мангасын тухай нэг юм хэлээгүй байгаа. Хамгаалагч мангас хүний махаар хооллодог махчин
Бэкхён: юу вэ одоо бүр мангасын хоол болох юм уу
Тэён: би гэртээ харих ёстой.
Бэкхён: үнэхээр орох юм уу
Тэён: 50 жил хүлээж суухыг хүсэхгүй байна. Тэглээ ч би хурдан гэртээ харих хэрэгтэй
Бэкхён: чи 50 жилийн дараа хаалга нээгдвэл тэнгэрийн орны хаан дээр очоод таны том хүү чинь сайн хүн байсан ч нэг галзуу лусын дагинаас болж үхсэн гэж үхлийн минь нууцыг хэлээрэй
Туулай: би заавал хэлнээ. Та заавал диваажинд очоорой
Тэён: орохгүй юм уу
Бэкхён: орох л гэж байна шд
гэсээр тэд 50 жил хүлээхийг хүсэлгүй хамгийн аюултай гарж чадна гэсэн баталгаагүй замыг сонгож хамгаалагч мангасын агуй руу оров....
ESTÁS LEYENDO
•PLAYING WITH FIRE•
De TodoСахиусан тэнгэр болоод лусын дагина тэд ясан ч тохирохгүй. Бас тэд хэзээ ч хамт байж чадахгүй. Бэкхён Тэён хоёрын биенээ гэсэн сэтгэл их ч тэдний энэ хайр галаар тоглох мэт аюултай... Энэ боломжгүй аюултай харилцаа хэрхэн төгсөх бол?