Prologue

858 69 5
                                    

Сэжон ширээн дээр цаас болон үзэг гаргаж тавиад " хоёулаа дүрэм гаргацгаая!"

Тэр уншиж байсан номоо хаан над руу гайхсан харцаар хараад "Юун дүрэм билээ?"

Сэжон "Гэрт болон гадуур ямар байдалтай байх талаарх дүрэм гэх үү дээ" гээд инээмсэглэв.

Тэр ойлгосон бололтой толгой дохиод "ммм, болох л юм."

Сэжон хэсэг хугацааны дараа дүрэм бичсэн цаасаа түүнд өгөхөд Согжин өнөөх цаасыг аваад уншиж эхэллээ.

Сэжоны дүрмүүд:

"1-р дүрэм: Гэрт хоёр талын ээжээс өөр эмэгтэй хүн авч ирэх ёсгүй.

2-р дүрэм: Сэжон би гэрийн бүх ажлыг хариуцах учир та гар хүрэх хэрэггүй.

3-р дүрэм: Бие биенийхээ хувийн орон зайд халдахгүй.

4-р дүрэм: Гадуур байхдаа тааралдвал танихгүй царайлах.

5-р дүрэм: Хэрвээ гадуур хонох шаардлага гарвал холбогдож хэлж байх.

6-р дүрэм: Найзуудаа энд авчрах хэрэгтэй гарсан тохиолдолд заавал урьдчилаад хэлж байх." Согжин үүнийг уншиж дуусгачихаад Сэжоныг өхөөрдөх инээмсэглэхэд
Сэжон хариу инээмсэглэн түүнд гартаа байх үзгээ сунгаад "одоо та дүрмээ биччих"

Согжин татгалзаад " Намайг өлсгөхгүй, уурлуулах айлгах зүйл хийхгүй, хувцас сонгоод өгдөг, гэрт илүү дутуу хүн авчрахгүй, ажлаа хийж байхад минь саад болохгүй байхад болно оо." хэмээн хэллээ.

Сэжон хэсэг чимээгүй гараараа тоглож байгаад " Бие биенийхээ хайр дурлалын асуудалд оролцох хэрэггүй байх тийм үү? "

Согжин урьдын адил инээмсэглэсээр " Мэдээж бидний хувийн асуудал шүү дээ. Бас энэ бол зүгээр л бизнесс гэрлэлт."

Хоёр тал аль аль нь зөвшөөрснөөр тэдний дунд бяцхан гэрээ үүссэн юм.

A/N:Засаад оруулж эхэллээ. Мөн Мёнсү Наёон хоёрын тухай гардаг жижигхээн хэсгүүдэд өөрчлөлт орсон байгаа. Бусдаар ердөө утгын алдаа мөн үсгээ андуурч бичсэн үгсээ засаад, арай бусдад ойлгоход хялбар болгохыг хичээнэ зассан байгаа ^^. Ердөө засаад оруулж байгаа учраас огт суржирч олон өдөр болгохгүй ээ. Завтай үедээ өдөрт 2-3 хэсэг, завгүй үедээ өдөрт 1 хэсгийг шинэчлэх байх шүү.

/Completed/ X-COHABITANT-XWhere stories live. Discover now