Сөүл хот улирал бүр өнгө төрхөө сольдог шигээ шинэхэн өмсгөлөө өмсчээ. Хаа сайгүй цагаан, саарал, хар гэсэн өнгө орчин тойрныг хүрээлжээ.Нэгэн хувийн уйтгартай байдлыг эвдэх мэт нэгэн хос инээлдэн алхана.
Миний талаас
Жонгүг Жиминээс тэс өөр хүн. Жимин намайг дааран чичирч байхад үүнийг минь анзааралгүй чалчдаг байсан бол Жонгүг намайг даарчихвий гэж үргэлж л санаа зовон, намайг л даарахгүй бол өөрөө шалдан явсан ч яах вэ гээд л өөрийн ороолтоо надад ороож өгдөг. Жимин миний гар даарсанг ч арзааралгүй хөтлөөд явдаг байсан бол Жонгүг гарыг минь дулаацуулах халуун кофе бариулчихаад өөрөө даарчихсан зогсож байдаг.
Жонгүг надад хайртай шүү гэж огтхон ч хэлээгүй. Гэхдээ тэр үргэлж үйлдлээрээ надад хайраа мэдрүүлдэг. Харин Жимин надад нялуун үгс хаа хамаагүй хэлдэг байсан ч нялуун амлалтууддаа хүрч байсан удаа цөөхөн . Ингээд бодоход би хэтэрхий азтай юм шиг боловч нэг сайн найзаа алдсандаа харамсаад байх юм. Магадгүй Жиминтэй үерхэх хэрэггүй байсан байх...
Жимин бид хоёр тэр өдрөөс хойш бие биетэйгээ харьцаагүй. Үгүй дээ, тэр харьцахыг хичээж байсан ч би боломж олгоогүй хэрэг л дээ. Жонгүг манай сургуульд шилжиж ирснээр тэр ахин надтай зууралдаагүй юм, магадгүй шантарсан байх...
Жонгүг миний хацраас чимхэн "Юуг ингэтлээ бодоод хүний яриа сонсохгүй байгаа юм бэ?"
Би санаа алдан "Зүгээр л бодох зүйлс байсан юм уучлаарай ."
Жонгүг хөхрөн "Иймхэн зүйлд уучлалт гуйх хэрэг огтхон ч байхгүй шүү дээ . Ммм ердөө таван сар л үлджээ"
Би гайхан "Юун таван сар билээ?"
Тэр санаа алдан "Согжин хён та хоёрын хоёр жилийн ой. Та хоёр салах өдөр. Яагаад ч юм Согжин хёноос санаа зовоод байх юм...
Би түүнээс салах эсэхдээ итгэлгүй байна. Ийм хурдан нэг жил долоон сар өнгөрчихжээ. Түүнтэй хамт байх цаг хугацаа ч багассаар байгаад нэг л харамсаад байх юм...
Би "Уучлаарай Жонгүгаа би өнөөдөр явж чадахгүй юм шиг байна. Дараа хамтдаа кино үзэцгээе ммм?"
Тэр нилээн дурамжхан толгой дохин намайг гэрт минь хүргэж өгөв.
***
Жонгүг миний гараас атган "Сэжонаа чи Согжин хёнд сайн болоогүй биздээ?"
Би өөрийн эрхгүй сандран "Юу?"
ESTÁS LEYENDO
/Completed/ X-COHABITANT-X
RomanceБид бол ердөө гэрлэсэн гэдгээс өөр зүйлгүй хамтран амьдрагчид төдийхөн хүмүүс шүү дээ! Бие биенийхээ амьдрал саад бололгүй амьдарцгаая! Гол дүр- Ким Согжин Ким Сэжон Төрөл-романс Хэсгийн тоо- 10. "Chungha"