1.

78 5 1
                                    

Ингэхэд чи над дээр хэзээ ирэх юм бэ? Хэдийгээр би чамайг сайн танихгүй ч үнэхээр гомдож байна. Хань минь дээ. Чи ирэх болоогүй юм уу даа.

Чи хардаа. Энэ хүмүүс, энэ хосууд ямар их аз жаргалтай байна аа? гэтэл намайг хар. Ганцаархнаа ингээд л алхаж байна. Чи нээрээ хаанаас ирж яваа болоод ийм уддаг байна. Хамаг найзууд маань хүнтэй суулаа. Харин би чамайг хүлээгээд л байх юм.

Ханиа! Чи миний таньдаг хүн үү, таньдаггүй хүн үү?

Ёооё. Хэрвээ ирээдүйн ханиа харж болдог бол хэн байгааг нь харах юмсан. Хэн ч байсан нэг л зүйлийг маш сайн захиж байна. Бүр тушааж байна. Хурдан ир. Ойлгож байна уу? Тэгэхгүй бол ирсэн хойно чинь болгож өгнө шүү.

Хи хи. Над шиг ингэж боддог хүн байдаг болов уу? Яг л жаахан хүүхэд шиг өөрөө өөртэйгээ яриад л...

Энэ бүхнийг хэн нэгэн сонсвол намайг лав солиотой гэж бодно доо.

|| VANTE ||Where stories live. Discover now