Шинээ

117 7 0
                                    

Намрын эхний өдөр буюу есөн сарын нэгэнд нил ягаан өнгийн гурван давхар барилга бүхий сургууль эрдмийн баяраа тэмдэглэнэ. Энд цугларсан олон хүмүүс дунд нэгэн жаал хүү ээжтэйгээ ийнхүү ярилцан:
Хүү:- Вуаа, ээжээ би өнөөдрөөс эхэлж том агаа болсон тээ
Ээж нь:- тиймээ миний хүү чи минь одоо том агаа болчихсон. Цаг хугацаа гэж үнэхээр л харавсан сум шиг өнгөрөх юм даа. Нэг л мэдэхэд ингээд сургуульд орчихсон байдаг. Саяхан л миний хормойноос салдаггүй байж билээ...*нулимс дуслуулах*
Хүү:- та ямар жоохон хүүхэд биш дээ. Би хүртэл уйлахгуй байхад та уйлаад л байх юм. Битгий уйлалдаа ээжээ. Өө тэрийг хараа ээж хүүхдүүд орж байна хүү нь ч гэсэн орлоо баяртай. Гэж хэлээд хүү сургуулынхаа хаалгаар нисэх шахам гүйн орлоо. Харин ээж нь гараа далалсаар нулимстай нүдээр хойноос нь харан үлдлээ.
****
Хүүгийн сургуулийн амьдрал гайхалтай өнгөрч байсан юм. Хүү өөрийн ширээний хамтрагчт болох Шинээтэйгээ их л дотно байдаг. Тэр хоёр бол хорвоогийн хамгийн сайн найзууд үгүй ээ бараг л ах дүүс. Учир нь тэд бараг бүхий л цаг хугацааг хамтдаа өнгөрөөдөг. Хамтаа тоглож, хамтдаа хоол идэж, хамтдаа тэнэгтэж, хамтдаа хэрэг хийж, хамт загнуулж, бүр хамт хүртэл унтдаг байсан. Гэвч энэ бүхэн тэдний дунд ангид орох намар эцэс болсон. Шинээ гэнэт л ор сураггүй хашаа ч юм алга болчихсон, баяртай ч гэж хэлэлгүйгээр яваад өгсөн...

Гэрэлтэх очWhere stories live. Discover now